Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитойгоор тогтооход эд хөрөнгийн үнэлгээг үнэн зөв гаргах явдал хууль эрх зүйн чухал ач холбогдолтой байдаг бөгөөд хэргийн зүйлчлэл болон хохирол төлүүлэх зэрэг олон асуудалд нөлөөлдөг.Иймд дээрхи байдлыг харгалзан Улсын Ерөнхий прокурорын газрын МШАТХХ хэлтсээс санаачлан 2014 оны 11-р сарын 27-ны өдөр Эд хөрөнгийн үнэлгээ хийхэд оролцдог эрх бүхий байгууллагуудын төлөөллийг оролцуулан хэргийг шалгах явцад гарч байгаа зарим бэрхшээл ,асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор ярилцлага зохион байгууллаа.
Энэхүү ярилцлагад УЕПГ, Нийслэлийн прокурорын газар, Тээврийн прокурорын газар болон Улсын дээд шүүх, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Нийслэлийн ЗДТГ зэрэг байгууллагуудын 30 гаруй төлөөлөл оролцож байгууллага тус бүр өөр дээр нь гарч байгаа хүндрэлтэй асуудлууд, үнэлгээ хийх асуудлыг хэрхэн зохистойгоор хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж цаашид ямар хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж асуудлыг шийдвэрлэх талаар саналуудаа гаргасан байна.
Цаашид гарсан саналуудыг нэгтгэж, холбогдох арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
Д.Ундрах /24tsag.mn/

























































