Машиндаа цүнх, түрийвч, электрон бараа, үнэт эд зүйлсээ мартаж орхисноос алдах явдал цөөнгүй гарах болсныг ЦЕГ-аас сануулж байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 30 дугаар байрны гадна тавьсан автомашинд хулгайч орсон байна гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч шалгахад, тус байрны иргэн М-ийн эзэмшлийн Bighorn маркийн автомашины зөв талын хаалганы жижиг шилийг нь хагалж эд зүйлсийг нь хулгайлж байсныг цагдаагийн алба хаагчид газар дээр нь илрүүлжээ.
Мөн "Өгөөмөр" захын зогсоолд тавьсан автомашинаас эд зүйлээ алдлаа гэсэн мэдээллийг шалгахад ISTANA маркийн автомашины цонхыг хагалж, компьютер, процессор, автомашины халаагч найман ширхэг алдагдсан хэргийг шуурхай эрэн сурвалжилж эзэн холбогдогчийг нь тогтоожээ.
Энэ мэтчилэн дурьдаад байвал өдөр бүр шахам ийм хэрэг гарч байгаа тул иргэд та бүхэн өөрийн автомашиндаа эд зүйлсээ орхилгүй, сонор сэрэмжтэй байж, харуул хамгаалалттай газар автомашинаа байрлуулахыг онцлон анхааруулж байна гэж ЦЕГ-ын мэдэгдэлд дурджээ.


























































Сэтгэгдэл (1)