Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Иргэдийг хөдөлмөрийн мөлжлөгт зуучилдаг газруудад гав хэрэгтэй

2014-11-30
0
ЖИРГЭХ
    “Охиноо гадаадад явуулаад их мөнгө олох боллоо гээд л баярлаал байсан. Гэтэл явсан хойно нь ядаж аль улс руу явсныг нь ч мэдээгүй байдаг байна шүү. За яахав, Ундармаа минь удахгүй инээгээл ороод ирнэ дээ...” МУГЖ С.Лхагвасүрэн

ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАВ
МОНГОЛ ХҮНИЙ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ ХАМГААЛЪЯ ЦУВРАЛ


    “Охиноо гадаадад явуулаад их мөнгө олох боллоо гээд л баярлаал байсан. Гэтэл явсан хойно нь ядаж аль улс руу явсныг нь ч мэдээгүй байдаг байна шүү. За яахав, Ундармаа минь удахгүй инээгээл ороод ирнэ дээ...” МУГЖ С.Лхагвасүрэн

Өнгөрсөн удаа 24tsag.mn эх орондоо хөдөлмөрөө мөлжүүлж буй иргэдийн асуудлыг хөндсөн. Харин энэ удаа “Шинэ үе” продакшны дээрх жүжигт гардаг шиг харийн нутагт хөдөлмөрөө мөлжүүлж нэр төр, хүн төрхөө гээхэд хүрч буй монголчуудын асуудлыг хөндье.

Баяжихыг мөрөөддөггүй хүн гэж байдаггүй биз. Энэ нийтлэг мөрөөдлөө хурдан, “амархан” биелүүлэхийн тулд монголчууд сүүлийн арав гаруй жилийн турш гадаадад гарч ажиллахыг хүсэх болсон. Ядуу орны бидэн шиг иргэдэд гадаадад гарч ажиллах явдал диваажингийн шат шиг санагдах болж. Гэтэл баяжих ч гэж дээ диваажингийн шат өөд мацаад орон байрны мөнгөтэй ирж бусдаас дутахгүй амьдарна гэсэн хүмүүс эрүүл мэндээрээ хохирч, зарим нь сураггүй болж, зарим нь амь насаа алдсан тухай мэдээлэл ар араасаа хөвөрнө. Харлах зорилготой, хууль бусаар хил давсан хүмүүсийг энэ удаа орхиё. Харин яах аргагүй баталгаатай замыг сонгосон ч хохироод үлдсэн хүн олон мянгаар тоологдоно.

Монголчууд “агаа нь чамайг Бээжинд аваачаад гоё сургуульд сургана” гэж хэлээд улаан дэнлүүний газарт тушаадаг тухай мэдэх болоод удсан. Тиймээс төрийн батламжийг илүүд үзэх болсон юм. Гадаадад ажилд зуучлах товчооны үйл ажиллагааны зөвшөөрлийг Монгол Улсын Хөдөлмөрийн яамнаас олгодог тул үнэхээр л бидний арыг төр дааж байна хэмээн ард түмэн итгэдэг аж. Ноцтой нь өнөөх төрийн батламжтай компаниуд ажилд зуучлах нэрээр иргэдийн мөнгийг луйварчихаад гадаадад гаргангуутаа хөдөлмөрөө мөлжүүлэх замруу өшиглөөд хаячихаж байна.

Niitlel 1 yrunhii    Хамгийн ойрын жишээ японд хөдөлмөрөө мөлжүүлж буй 52 монгол залуугийн хэрэг болно. Өнгөрсөн онд хууль зүйн “Неса” ХХК хөдөлмөрөө мөлжүүлсэн гэх есөн иргэний гомдлын дагуу хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн. Тэдний мэдээлснээр гадаадад ажилд зуучлах “Ти энд ДиСи” компани найдвартай ажлын байранд зуучилна хэмээн тохиролцож захирал Л.Долгорсүрэн дээрх хохирогсдоос нийтдээ 155 сая төгрөгийг авчээ. Гэрээний дагуу 52 залуу өнгөрсөн жил японд барилгын туслахаар ажиллахаар явсан ч зарим нь ажлын байргүй хэмээн буцаж ирсэн байна. Харин өдөрт 100 кг ачаа үүрдэг залуусын цалин гэрээнд заасан хэмжээнээс тун бага байсны учир нь Л.Долгорсүрэн зуучилсан хүн тус бүрийн цалингаас сар бүр сая төгрөг авч байх нууц тохиролцоог япон эзэнтэй хийсэн байжээ. Мөнгө хадгалах битгий хэл хоолтой хонох эсэх хүртлээ нөхцөл байдал хэцүүдсэний улмаас 22 залуу японд хүчээр харлаж нийгэм болон эрүүл мэндийн баталгаагүй үлдэв. Дайж хэлэхэд 52 залуу зуучлалын мөнгөө төлөхийн тулд бүгд өр зээл тавьсан гэнэ. Энэ хэргийг одоо хуулийн байгууллага шалгаж байгаа. Харин Баянзүрх дүүргийн гуравдугаар хороонд байрладаг “Ти энд ДиСи” үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсээр, дараагийн хүмүүсээ хүлээн авсаар байна.

Niitlel 1 yrunhiiЗуучлах товчооны паян зуугаар дуусахгүй ээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө оюутнуудыг зуны амралтаараа америкт ажиллаж, амьдрангаа мөнгө олж, газар үзэх алтан боломжийг атгаад ав хэмээн олон “сайн санаатнууд” уриалж байсан юм. “Open world”, “Prince world”, “Глобал удирдагч сан” зэрэг компаниуд оюутан тус бүрээс 3000-4000 ам.доллар авсан ч ямар ч баталгаагүй ажлын байрт зуучилсан. Хүний нутагт хаягдсан хэлтэй, хэлгүй оюутнууд зуны турш хөдөлмөрөө мөлжүүлж, гадаа гудманд хонож байгаа тухай телевизийнхэн газар дээрээс нь сурвалжилж байсан. Гэтэл америкт биш гудамжинд “аялаад”, зардлынхаа мөнгөөр хохироод ирсэн оюутнуудын хохирлыг барагдуулсан тухай нэг ч мэдээлэл гараагүй. Харин өнөөх компаниуд өнөөдөр ч бас уриалсаар.

Олон жилийн өмнөх хариуцлага тооцдоггүйн уршиг өнөөдөр ч давтагдаж байгааг дээрх баримтууд нотолно. Энэ мэтээр хөдөлмөрөө мөлжүүлж буй мянга мянган харамслууд гадаадад ажилд зуучлах товчоодыг чанаржуулах цаг аль хэдийн болчихоод, хэдэн зуун удаа сэрүүлэг дуугарсныг хангалттай хэлж байна. Хөдөлмөрийн яамны мэдээлснээр 2013 оны байдлаар “Заг”, “Оюунтүлхүүр Сан”, “Мүгэн”, “Форестер”, “Бридж”, “Нэси”, “Их хийморь”, “Ти Си Ай”, “Жэй И Эм Си Өү”, “ЧЭНА”, “Хонгор түрүү”, “Би Ти Эм Ди”, “Эм Жэй Би Ай”, “Юнайтад Даймонд”, болон “Ти энд ДиСи” гэх 16 компани Япон улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй аж.  Өнөөх хэргийн эзэн “Ти энд ДиСи” энэ жагсаалт дунд цохиж явааг та анзаарч байгаа биз!!!

Би иргэдийг гадаадад ажиллахыг огтоос буруутгаагүй юм шүү. Харин ч дэмжиж байгаа. Уул нь гадаадад хүнээ зөв гарган ажиллуулбал хохирол биш хөгжил авчирч болдгийг цөөнгүй улс орон харуулсан. БНСУ хагас зууны өмнө цагаан будаанаас өөр хүнсгүй хоосорсон үедээ 200 мянган хүнийг Саудын Араб зэрэг баян орнуудад илгээсэн. Харийг зорьсон солонгос иргэд нарийн мэргэжил эзэмшиж, зах зээлийн харилцаанд суралцаж ирсэн нь өнөөдөр БНСУ-ыг хөгжлөөрөө дэлхийд аравт багтахад чамгүй хувь нэмэр оруулсныг тэд өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг.

Тиймээс Хөдөлмөрийн яам зуучлах батламж олгох шалгуураа эргэн харах хэрэгтэй байна. Мөн хууль зөрчсөн компаниудад хариуцлага хүлээлгэх эрх зүйн тогтолцоог чангатгах шаардлагатай. Ашиг орлоготой нь харьцуулбал юу ч болохгүй мөнгөөр торгож байснаас луйварчин газруудын тоог цөөлөх ёстой юм. Харин гадаадад ажиллах хүч илгээх асуудлыг үндэсний хэмжээнд авч үзэн, үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж буй товчоодыг урамшуулдаг болоход ч гэмгүй.

“Охиноо гадаадад явуулаад их мөнгө олох боллоо гээд л баярлаал байсан. Гэтэл явсан хойно нь ядаж аль улс руу явсныг нь ч мэдээгүй байдаг байна шүү. За яахав, төрөөс баталсан зуучлалаар гарсан юм байна, Ундармаа минь удахгүй инээгээл ороод ирнэ дээ...” Төрийн батламж итгэл даах ёстойг дахин сануулъя.
Д.Идэржаргал
www.24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • jagaa (202.21.112.2)
    bi japan ulsad deerh companiar yavaad ulaanbaatart bairtai mashin unaatai saihan amidarch bnaa minii medexiin ixenh zaluuchuud iim amidarch bgaa archaagui zalhuuchuud n ajil hiij chadahgui ee japan yavuuldag compandaa bayarlaa
    2014 оны 12 сарын 01 | Хариулах
    • unuruu
      hi, gereegeer ochij ajilsan hun medeej Niigmiin daatgal bas eruul mendiin daatgaliig sar bur tsalingaasa ogch l bga.Harin 3 jiliin hugatsaand ND shimtgeld tolson mongoo butsaj Mongold irehde herhen yaj avch bsn be, medeellee huvaaltsaach...
      2014 оны 12 сарын 01
    • Bolor
      Yamar zuuchlaliin bguullagaar yawsan be ner ytasiig n ugch bolohuu
      2014 оны 12 сарын 01
  • gadagshaa garch ajil hiisenni deeree (202.126.90.58)
    vvniig tegeed hynadag gazar bdiimuu henchl gesen er emgvil heden tugrugtei bolj hvn shig amidrahiig hvselgvi yahavdee ugaasa tanil talgvi bol ajil hiihedch berh iim l tsag bolson meregjilgvi tanilgvi bol hohini chinii yaj yvah iim l baidag bolson bolomj baival garch ajillatsgaa zaluusaa dunguj 36 hvn baragl hugshinii toond ordog iim niigemd bid amidarch bna
    2014 оны 11 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    24 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    40 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    1 цаг 1 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    1 цаг 4 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2 цаг 5 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2 цаг 15 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    3 цаг 9 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    3 цаг 12 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    3 цаг 28 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    4 цаг 12 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    5 цаг 0 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    5 цаг 15 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    5 цаг 56 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    6 цаг 20 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    6 цаг 23 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    6 цаг 29 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    6 цаг 36 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    6 цаг 46 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    6 цаг 57 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    6 цаг 59 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК