2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн Прокурорын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газартай хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил болон цагдаагийн байгууллагын захиргааны хяналтын ажлыг сайжруулахад анхаарах асуудал” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулсан байна.Энэхүү зөвлөгөөнд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа К.Женисгүл “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцлийг арилгуулах чиглэлээр бичигдсэн албан мэдэгдлийн хэрэгжилт”, Нийслэлийн Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокурор Л.Цогтхүү “Цагдаагийн байгууллагын захиргааны хяналтын үйл ажиллагаанд гарч буй зөрчил, дутагдал, цаашид анхаарах асуудал”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн хошууч С.Ганболд “Генетик мэдээллийн санд мэдээлэл оруулах нь”, Нийслэлийн Прокурорын газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Д.Эрдэнэсувд “Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчил их гарсан хороод болон хамгийн ихээр үйлдэгдсэн гэмт хэргүүд, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт илтгэл тавьжээ.
Зөвлөгөөнд Нийслэл, дүүргийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорууд, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, харьяа дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, хэсгийн байцаагч, үүргийн биелэлт хариуцсан ахлах байцаагч нар, хэсгийн байцаагчид, Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хариуцсан ахлах байцаагчид зэрэг нийт 200 гаруй албан хаагчид оролцсон байна.

























































