Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Арванхоёрдугаар сарын зурхай

2014-12-01
0
ЖИРГЭХ

1111kkХонь

Урам зориг, хүсэл тэмүүлэл оргилсон сар болно. Хайр дурлалын хувьд сарын эхний хагаст хосоороо хол аялалд явах, зугаалах, үзвэр үйлчилгээ үзэх гэх мэтээр нэлээн нийгэмшсэн үйл явлуудаар дүүрэн байснаар бие биедээ улам ойртон нягтарна. Харин сүүлийн хагаст карьер эсвэл бусадтай нийгэмших процессоос шалтгаалан хосдоо цаг зарцуулах нь багасна. Мөн хэн нэг чухал албан тушаалтан анхаарлын чинь төвд гарч ирж магад. Үүнийг дагаад хайр дурлалын асуудал толгой өвтгөж мэднэ. Сарын 15 - наас хойш хайр дурлалын харилцааны тал дээр чухал шийдвэр гаргах, эсвэл чиний хяналтаас гадуур, тойрж гарч боломгүй нөхцөл байдал үүснэ. Ажил хэргийн тал дээр амжилттай, ажлын бүтээмж өндөр сар болно. Аялалд явах, суралцахаар шийдвэл сайн. Танилын хүрээгээ тэлэх олон нийтийн үйл ажиллагаанд аль болох алгасалгүй оролцох нь чамд ашигтай. Сарын эхээр ямар ажилд илүү цаг зарцуулах хэрэгтэйгээ эргэцүүлэн бодож, чухал ажилдаа төвлөр. Сарын 10 хавьцаа амжилтын үүд хаалга нээгдэж, удирлагууд чиний талд байж, чамайг дэмжинэ. Аз болоход 2012 оноос хойш ажлын талбар дээр үргэлжилсэн сэтгэл ханамжгүй байдал, таагүй явдлууд дуусч, амжилт өөд тэмүүлэх үе ирлээ. Үүнийг дагаад санхүүгийн байдал дээрдэнэ. Сүүлийн хэдэн 7 хоногийн турш хуримтлагдсан стресс арилж, эрүүл мэндийн байдал ерөнхийдөө сайн байна. Өөдрөг сэтгэлгээ нэмэгдэж, асуудлыг сайн талаас нь харж эхэлнэ. Харин сарын сүүлийн 10 хоногт стресст өртөмтгий байх тул арга хэмжээ авч, эрүүл мэнддээ нөлөөлөхгүй байхаар зохицуулж амраарай. Амралтын өдрүүдээр ямар нэг эрсдэл бүү хий.

Үхэр

Сайн мэдээгээр эхлэе. Сарын 23-нд хайр дурлалын амьдралд сүүлийн 2 жилийн турш үргэлжилсэн сэтгэл дундуур, таагүй байдал арилна. Хэрэв хостойгоо таарамжгүй харилцаанд байж, бэрхшээлүүд тулгарсан бол одоо энэ бүхний тэнцвэрийг олж, дүгнэлт хийж, тэр бүхнээс суралцаж өөрчлөлт хийх цаг нь болжээ. 23 – ны өдрийг хүртэл дахиад жаахан тэвчээр гаргаад, хүлээцтэй байж чадвал, илүү сэтгэл амар, дотно дулаан уур амьсгал хосын амьдралд эргэн ирнэ. Харин мөнгө санхүүгийн хувьд сонирхолтой сар болох нь. Хэн нэгнээс өгөөмөр бэлэг хүлээн авах, удаан хуримтлуулсан хадгаламжийнхаа өгөөжийг амсахб эсвэл ашигтай хөрөнгө оруулалт хийнэ. Амбиц, шинийг эхлүүлэх идэвхи санаачлага сарын сүүлийн хагаст нэмэгдэнэ. Сарын сүүлийн 10 хоногоос эхлэн илүү материаллаг зүйлд зорьж тэмүүлэх, санхүү, мөнгөний тал дээр илүү анхаарал хандуулах үе эхэлнэ. Эрүүл мэндийн хувьд сайнгүй сар болох нь. Биеэ маш их сульдсан болохыг мэдэрнэ. Хэтэрхий олон зүйлд санаа зовж явдаг тул бүрэн амарч чадахгүй байна. Мөн хошин шогийн мэдрэмж бага, өөдрөг бус байдал чинь асуудлыг улам дордуулна. Гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлж, хамтдаа амарч чадах арга хэмжээнүүдийг төлөвлө. Байгаль дэлхийтэй ойртуулах төрлийн спортоор хичээллэж, сайн амрахыг од эрхэс зөвлөж байна.

Ихэр

Од эрхэс ихрүүдийг аз жаргалтай байгаасай гэж хүсч байна. Сарын эхний 10 хоногт сугар гарагийн нөлөөгөөр хайр дурлал, бэлгийн амьдрал идэвхитэй болно. Одоо байгаа харилцаа илүү сайжирч, сэтгэл ханамж өндөр байна. Ганц бие ихрүүдийн хувьд шинэ харилцаа эхлэх үйл явдлууд болно. Олдсон дээр нь боломжийг тултал нь ашиглахыг хичээгээрэй. Сарын 23-нд хайр дурлалын асуудалд холч ухаанаар хандаарай. Энэ үед гаргасан шийдвэр ирэх 3 жилийн турш эмзэг дэврүүн сэтгэлийг чинь сорино. Ажил хэргийн хувьд хамтын ажиллагааны сар болж аливаа төсөлд хувь нэмэр оруулах, багаар ажиллахад сайн. Ирээдүйн ажлын төлөвлөгөө, шинэ санаа уралдуулах, гэрээ зурах, өөрийн санаагаа хамгаалж мэтгэлцэх зэргээр өөрийгөө дайчил. Харилцааны ур чадвар болон шийдвэртэй алхмууд чинь амжилт авчирна. Санхүү мөнгөний асуудалд сонор сэрэмжтэй хандаж, эрсдлээс зайлхийж, тооцоолоогүй асуудал үлдээхгүй байхыг хичээгээрэй. Хөдөлгөөнтэй, өнгөлөг өдрийн хэмнэл чинь чамд өвдөх ч завдал олгохгүй. Урам зориг өндөр байгаа үед дархлаа мөн дагаад сайжирдаг нь батлагдсан тул эрүүл мэндэд санаа зоволтгүй. Сарын сүүл хавьцаа ажлын ачааллаас болж бага зэрэг ядрах ч удалгүй сайжирна.

Мэлхий

Хайр дурлалын амьдрал оргил цэг дээр хэвээрээ байна. Эхний 10 хоног харьцангуй тайван байх боловч 10 наас эхлээд харилцаа чинь илүү романтик болж, чиний хувьд тэр бүхэл бүтэн ертөнц мэт санагдаж, түүний хувьд чи бүхнээс түрүүнд тавьдаг хүн нь байх болно. Гэвч харилцаанд чинь зарим нэг сэтгэлд хүрэхгүй зүйлс гарч ирэх ч гэсэн ухаалаг байж чадвал харин ч илүү бие биенээ сайн ойлгох, нэг хүн болох процесс байх болно. Карьерт маш сайн сар байна. Хүлээсэн үүрэг хариуцлага ихтэй ажилсаг хүний хувьд эхэлсэн ажил болгон гараас чинь амархан гарч, ажлын бүтээмж өндөр байна. Сүүлийн үед найдаж хүлээж байсан өөрчлөлт чинь гарч, тушаал дэвших эсвэл санаанд ч ороогүй гэнэтийн үйл явдал болж ажлын нөхцөл байдал сайжирна. Мөнгө санхүүгийн байдал сайн, орлого ихээр орж ирсээр байх болно. Харин олсныхоо хэрээр үрэх гээд байдаг тал дээрээ анхаарлаа хандуулж, хяналттай байгаарай. Эрүүл мэндийн хувьд нэг их муу сар биш ч гэсэн зарим нэг багахан асуудлууд гарч мэднэ. Зөв амьдралын хэв маягаар эрүүлжих талаар бодож эхлэхгүй бол яваандаа эрүүл мэнд муудах эхлэл тавигдчихаад байна шүү. Мөнгө зээлүүлэх, хөрөнгө оруулах зэрэгт няхуур, болгоомжтой байхыг онцгойлон анхааруулья.

Арслан

Өвөл дундаа орсон байхад Арслангуудын харин хайр дурлалын хувьд халуухан сар болох нь ээ. Од гарагсын нөлөөгөөр төрөлхийн өндөр мэдрэмжийг нь бүр сэрээнэ. Сарын 22 хүртэл хайр дурлалын харилцаанд маш их энерги зарцуулж, дулаан, таатай үе болох болно. Сарын 5- н хавьцаа бодолтой байхыг хичээгээрэй. Учир нь сэтгэл хөдлөлийн түвшин өндөр байгаа тул бодлогогүй үг, үйлдэл гаргах, харилцаандаа гэнэтийн өөрчлөлт хийх зэрэг ухаангүй алхам хийж мэдэхээр байна.
Ажлын талбарт амжилт ойрхон байна. Шинэ туршлага хуримтлуулах, өмнө эхэлсэн ажлын хүрээгээ тэлэх, дуусгаж амжаагүй ажлаа дуусгах эрч хүч болон чадвар чамд байна.Ид шидийн гэмээр өөрчлөлтүүд, ашигтай боломжууд дүүрэн байх болно. Алдалгүй шүүрээд аваарай. Ажил мэргэжлийн талбарт хонгилын үзүүрт гэрэл асч, чамайг хамгийн тохирсон газарт чинь, зөв цагт нь аваачиж ч магад. Харин энэ бүхнийг хүртэхийн тулд одооноос ямар нэг үйлдэл хийж эхэл. Эрүүл мэндийн хувьд дажгүй сар болно. Эрч хүч, энергийн түвшин тэнгэр шүргэм өндөр байна. Харин биеэ эрүүл хэвээр нь хадгалахын тулд дасгал хөдөлгөөн хийж эхлээрэй. Хүнтэй маргалдахаас зайлсхий.

Охин

Хосын харилцаанд өөрийгөө бүрэн нээж илэрхийлэх боломж дутмаг байна. Гэхдээ бодолтой байж чадвал бүх зүйл харагдаж байгаа шигээ тийм ч муу биш байна. Харилцан ярилцаж байх нь хайрын харилцаагаа сайжруулах чухал хэрэгсэл болно. Заримдаа ганцаараа баймаар, хувийн орон зайгаа хадгалж үлдэх хүсэл төрнө. Сарын эхний хагаст хайр дурлалын харилцаа оюун санааны түвшинд идэвхитэй байх бол сүүлийн хагаст сексийн амьдралд сайн байна. Ажил хэргийн тал дээр энэ сард бусдын анхаарлын төвд байхаас илүү өмнөх ажилдаа шамдах хандлагатай байна. Гэр орны ажилдаа илүү их цаг зарцуулна. Засвар хийх, бяцхан чимэглэл гэртээ нэмэх, шинэ тавилга авах, их цэвэрлэгээ хийх зэрэг багагүй өөрчлөлт хийнэ. Гэр бүл, эцэг эх чинь карьерт чинь дэмжлэг үзүүлж, санхүүгийн тал дээр ч тусалж магад. Мөнгөний хувьд энэ сард их одтой байх ч мөнгө орж ирэх зам нь голчлон хамаатан садан, ах дүүс, хандив, хамтран ажилладаг түнш эсвэл бүр гэр бүлийн хүнээс чинь байж болно. Гэхдээ мөнгөө хэрхэн захиран зарцуулах тал дээр хяналттай байхгүй бол хуримтлуулсан мөнгө нүд ирмэх зуур дуусч болно гэдгийг санаарай. Харин эрүүл мэнддээ онцгой анхаарах хэрэгтэй. Халуурах эсвэл янз бүрийн байдлаар үрэвсэлт өвчинд өртөх магадлал өндөр байна. Сайн тал нь гэвэл үүгээр дамжуулан эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, биеэ тордож эхлэх болно.

Жинлүүр

Хайр дурлалд романтик учралаар дүүрэн байна. Энергийн түвшин сарын 5 - ны өдрөөс эрс нэмэгдэж, шинэ харилцааны санал ирэхэд дуртайяа хүлээн авахад бэлэн байна. Нөгөө талаас зарим өдрүүдэд хувийн орон зайгаа хамгаалж үлдэх хүсэл давамгайлж, өнгөрснөө эргэн дурсах давалгаанд өртөнө. Энэ хоёр хандлагын тэнцвэрийг олохын тулд хайр дурлалын асуудалд бодолтой хандаж, хэт сэтгэл хөдлөлд авталгүй, бодитой шийдвэрүүд гаргах хэрэгтэй болно. Хуучин харилцаагаа сэргээх боломж ч гарч мэднэ. Эсвэл чамд сайнаар хандаж, итгэлийг чинь олсон хүнтэй хайрын романс эхлүүлж мэдэх юм. Хостой хүмүүсийн хувь одооны харилцаагаа гүнзгийрүүлэх, илүү дотносох талаар бодож эхэлнэ. Илэн далангүй байдал, олон нийтийн цугларалт нь хайрын харилцааны чинь чухал хэсэг нь байх болно. Карьер, ажил хэргийн хувьд томилолт, аялал дүүрэн сар байж олон хүмүүстэй уулзаж, харилцана. Маш олон шинэ санаанууд төрж, шинэ зүйл туршиж үзэхийг хүснэ. Ирээдүйн төлөвлөгөөнд анхаарал хандуулж эхэлнэ. Бичих, орчуулах, тооцоолох, хэлэлцээр хийх, илтгэл тавих, борлуулалт хийх зэрэг ажилд одтой байна. Ярих чадвар өндөр байгаа тул хэн нэгнийг ятгах, бодлыг нь өөрчлөх, өөрийн талд ашигтайгаар шийдвэрлэх боломж дүүрэн байна. Энэ бүх хичээл зүтгэлийн чинь дүнд мөнгө хангалттай олдоно. Харин эрүүл мэнд чинь сэтгэл санаагаа дагаад сайн байна. Зарим үед хэт их сэтгэл хөдлөл, хангалттай амарч чадахгүй байх зэрэг шалтгаанаар жаахан ядрах боловч зөв зохицуулж чадвал эрүүл мэндэд муугаар нөлөөлөхгүй. Богино хугацаагаар аялах, дасгал хөдөлгөөн хийх, алхах зэргээр биеэ идэвхитэй байлга. Боломж олдвол амралтаа авч өөртөө цаг гаргаарай.

Хилэнц

Сарын 23 -ны өдөр чухал үйл явдал тохиолдоно. Амьдралд илүү ихээр дурлаж, сэтгэл санааны байдал дээрдсэнээр эргэн тойрныхон чинь чиний дэргэд байхдаа таатай байж, чамайг илүү өөдрөг болсныг анзаарна. Хайр дурлалын харилцаа сайжрах ч сарын эхний 20 хоногт 2 удаагийн сорилттой тулгарна. Эхний 10 хоногт хайр дурлалд бодитоор хандах бол, 2 дох 10 хоногт дүгнэлт, шийдвэр гаргах, болзоо, сэтгэлээ нээж ярилцах гэх мэт илүү гүнзгий түвшинд шилжиж, асуудалд нухацтай хандана. Ажлын талбарт удаан хугацаанд санааг чинь зовоож байсан асуудал шийдэгдэж, мөрнөөс чинь хүнд ачаа аваад хаях шиг болно. Саад бэрхшээлүүд ард хоцорсон тул одоо санаагаа амраа. Гэхдээ мөнгөө хэрхэн зөв зарцуулах тал дээр ухаажиж, төлөвлөгөөтэй, зөв захиран зарцуулах талаар сурсан нь дээр. Мөнгө санхүүгийн тал дээр энэ сар Хилэнцүүдэд их өгөөмөр байх болно. Удирдлагууд чинь чиний бодсоноос илүү сайхан зантай байгаа тул цалингаа нэмүүлэх талаар бодож байсан бол одоо асуух үе нь юм. Мэдээж дипломат байдлаар эвийг нь тааруулж асуух хэрэгтэйг санаарай. Эрүүл мэндийн хувьд бүх зүйл сайн байна. Сэтгэл санаа ч мөн өөдрөг амгалан байна. Шинжилгээ өгөх, эрүүл мэндийн үзлэгт ороход цаг зарцуулаарай. Энэ сард эрүүл мэндийн хувьд өмнө нь санаа зовоож байсан асуудлаа шийдэх юмуу эсвэл гэр бүлийн гишүүнийхээ эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх гарц олоход ээлтэй. Гэртээ байгаа хуучирч муудсан зүйлийг шинэчлэх юмуу эсвэл шинэ зүйл гэртээ худалдаж аваарай.

Нум

Хайр дурлалд таатай сар. Дур булаах чадвар нэмэгдэж, хайрын харилцаанд илүү тааламжтай нөхцөл байдлууд бий болно. Ганц бие бол шинэ харилцаа эхлүүлнэ. Хосоо олсон хүмүүсийн хувьд хайртай хүнээ илүү сайн ойлгож дэмжих сэтгэлгээ давамгайлна. Хайр дурлалын асуудал анхаарлын чинь төвд хэвээрээ байх сар бөгөөд сарын 17 ноос хойш бүх зүйл тайван хэвийн болно. Хайр дурлалын амьдралд чинь хортой нөлөө үзүүлэхгүй ч сарын сүүлийн хагаст хосуудын романтик байдал жирийн үеэс дордоно. Үүний шалтгаан нь мөнгө юмуу ямар нэг материаллаг зүйл байх болно. Ажил карьерийн хувьд энэ сар бол цаашид үргэлжлэх өсөлт дэвшлийн эхлэл болох болно. Чамд хэрэгтэй, алдаж болохгүй боломж гарч ирэх магадлал өндөр байгаа тул өөрийгөө болон сэтгэл санаагаа бэлтгэ. Удаан хугацаанд хийхээр мөрөөдөж байсан ажлаа эхлүүлвэл амжилт дагуулна. Мөнгөө зөв зохистой зарцуулахад анхаарлаа хандуулаарай. Эрүүл мэнд сарын эхний 10 хоногт маш сайн байна. Харин 11- нээс хойш стресс, маргаан, осол аваараас болгоомжилж, ажлын ачааллаа хэтрүүлэлгүй биедээ анхаарал тавиарай. Энэ сард санхүүтэй холбоотой ямар нэг эрсдэлтэй зүйл хийх хэрэггүй. Мөн найз нөхөдтэйгөө харьцахдаа сэрэмжтэй, бодолтой байгаарай.

Матар

Сарын эхний өдрүүдэд өмнөх сарын сэтгэл санааны байдал үргэлжилнэ. Хэн нэгэнд хүчтэй татагдах, өөрийн болгохыг хүсэх гэх мэт сэтгэл хөдлөлүүд чамайг эзэмдэнэ. Харин сарын 10 - наас эхлээд хайр дурлалд илүү нухацтай хандаж, сэтгэл санаа үймрүүлсэн олон бодол толгойд чинь орж ирнэ. Хэт их сэтгэл хөдлөлөөсөө болоод хяналтаас гадуур үйлдэл хийж магадгүй. Чиний сэтгэл татах увидас дээд түвшинд байна. Мөн хосын харилцаанд ойлголцол давамгайлна. Хайр дурлалын асуудлыг өөрийн талд шийдэхийн тулд маш их хүчин чармайлт, дипломат хандлага чамаас шаардагдана. Ажлын хувьд маш их амбицтай сар ирж байна. Сарын 5-ны өдөр өөрийн хүчинд итгэж, тулгарсан асуудлыг шийдвэрлэхээр ханцуй шамлан ороход тохиромжтой. Одооны орлогын эх үүсвэрээ өргөжүүлэх, орлогын шинэ эх үүсвэр бодож олох гэх мэтээр санхүүгийн байдал сайжирна. Гэхдээ үүнийг дагаад зарлага ч бас нэмэгдэх хандлагатай байна. Сарын 10-наас эхлээд ажил хийх эрч хүч нэмэгдэж, удирдах ур чадвараа гаргаж асуудлуудыг шийдвэрлэх үе эхлэх болно. Бие даан шийдвэр гаргах нөхцөл бүрдсэнээр ажил гараас гарахдаа хурдан байна аа. Эрүүл мэнд ерөнхийдөө муугүй байх боловч сарын сүүлийн хагаст биедээ анхаарч, ажил амралтаа зохицуул. Хэчнээн завгүй байсан ч богино хугацааны амралт өөртөө гаргахыг хичээ. Эрүүл мэндэд багахан асуудал гарсан мэт анзаарагдвал цаг алдалгүй эмчид үзүүлж, зөвлөгөө аваарай. Энэ сард гэр бүл, орон гэртээ илүү анхаарал хандуул.

Хумх

Хайр дурлалын амьдрал сарын эхний 20 хоногт цэцэглэнэ. Хайр дурлалын харилцаагаа албан ёсны болгох санал хүлээж авах, ганц бие бол шинэ харилцаа эхлүүлэх, эсвэл хайрт чинь том амжилт гаргах зэрэг чухал үйл явдлууд энэ сард өрнөнө. Сарын эхний 10 хоногт Хумхууд инээд хөөр дүүрэн, жаргалтай байна. Харин сүүлийн 20 хоногт сайны хажуугаар бага сага хов жив, бусдаас шалтгаалсан асуудлууд гарч мэднэ. Гэхдээ тэр бүх асуудлууд түр зуурынх тул сэтгэлээ чилээх хэрэггүй. Сүүлийн хоёр жил гаран хугацаанд уртасгасан цагаар ажиллах, үүрэг хариуцлага нэмэгдэх, ажлын талбарт олон саад бэрхшээл гарах гэх мэт нэлээн хүнд үеийг туулж ирсэн Хумхууд энэ сараас эхлэн ачаа хөнгөрч, илүү тайван, өөрийнхөөрөө цагаа зохицуулж ажиллах нөхцөл бүрдэнэ. Хийсэн ажлууд бүтэмжтэй, үр дүн сайтай байна. Эрүүл мэндийн хувьд эрч хүчний түвшин өндөр байх хэдий ч уур бухимдал, тэвчээргүй байдал оюун санааг чинь давамгайлах нь. Үүнээс үүдээд осол аваарт өртөх, халуурах гэх мэт зарим нэг эрүүл мэндийн асуудлууд үүсэх магадлалтай тул хэт их зүйл бодож өөрийгөө ядраалгүй, амралтаа зохицуулах хэрэгтэй. Найз нөхөд, олон нийтийн арга хэмжээнд идэвхитэй оролц.

Загас

Хайр дурлалын хувьд хэт өндөр шалгуур тавиад байгаа эсэхээ бодож үзээрэй. Хайртай хүнээсээ хэт их зүйл хүсч, өөртөө хий хүлээлт үүсгээд түүнд чинь хүрэхгүй болохоор сэтгэл дундуур хоцроод байгаа юм биш биз? Ганц бие Загаснууд сарын эхний 10 хоногт хайр дурлалтайгаа ажлын шугамаар учирч магадгүй. Мөн сарын дундуур олон нийтийн арга хэмжээний үеэр шинэ харилцаа үүсгэх эхлэл тавигдах магадлалтай. Энэ сард хайртай хүнтэйгээ хамт нэг зорилго руу тэмүүлсэн аливаа үйлдэл хийх, эсвэл бие биенийхээ хувь хүний хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд дэмжих, хамтдаа ажил төлөвлөх зэрэгт таатай. Ажлын хувьд энэ сард эхлүүлсэн, хийсэн ажил бүхэн амжилт олж, ашиг орлого өндөр байна. Хийсэн ажил чинь эцсийн зорилготой чинь нягт уялдаж буй учраас тэр шүү дээ. Өмнө нь олж хараагүй олон боломжууд нээгдэх тул өөрийгөө бэлэн байлгаж, боломжийг шүүрч авахдаа бүү эргэлз. Харин эрүүл мэндээ анхаараарай. Эрсдэл хийхээс мөн ажлын ачааллаа хэтрүүлэхээс татгалз. Зөв амьдрах хэв маяг өөртөө хэвшүүлж, шаардлага өндөртэй байж чадвал өвчин эмгэгт өртөхөөс сэргийлж чадна.
24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    14 цаг 13 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    14 цаг 52 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    14 цаг 58 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    15 цаг 7 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    15 цаг 17 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    15 цаг 44 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    16 цаг 11 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    16 цаг 49 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    17 цаг 6 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    17 цаг 31 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    17 цаг 34 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    18 цаг 15 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    18 цаг 22 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    19 цаг 53 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    19 цаг 58 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    20 цаг 5 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    20 цаг 45 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    21 цаг 8 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    21 цаг 15 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    21 цаг 26 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК