Өнөөдөртөө ихэнх нутгаар цаг агаар харьцангуй тогтвортой байх төлөвтэй байна. Харин маргаашнаас нутгийн зарим хэсгээр цас орно гэж ус, цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Тодруулбал, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар шөнөдөө 28-33 хэм өдөртөө 17-22 хэм хүртэл хүйтрэх төлөвтэй байна. Харин Улаанбаатар хотод цас орохгүй мөн энэ долоо хоногийн сүүлээр хүйтний эрч сулрах төлөвтэй байна.
Т.Энхэлээ

























































