1988 оноос хойш 26 захь жилдээ арванхоёрдугаар сарын 1-нд ДОХ-той тэмцэх олон улсын өдрийг дэлхий даяар зохион байгуулж байна. Энэ өдрийг анх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санаачилсан бөгөөд 1996 оноос НҮБ-ын дэргэдэх "UNAIDS" байгууллага зохион байгуулах болжээ. Орчин үеийн хамгийн аюултай халдварт өвчний нэг болсон /ХДХВ/ ДОХ-ын асуудалд хүн төрөлхтний анхаарлыг хандуулах, энэ өвчинтэй илүү үр дүнтэй, уялдаа холбоотой хамтран тэмцэх, дэлхий даяар урьдчилан сэргийлж, хор уршгийг нь ухуулан таниулах зорилгоор энэ өдрийг санаачлан зохион байгуулдаг болсон билээ.Анх 1981 оны зургадугаар сарын 5-нд АНУ-ын өвчин хянах, урьдчилан сэргиилэх төвөөс цусаар, бэлгийн замаар халдварладаг өмнө нь ажиглагдаагүй өвчин илэрснийг зарласан байдаг. "UNAIDS”-ийн мэдээлснээс үзвэл, өдгөө 15-49 насны 35.7 сая хүн ДОХ-ын халдвартай бөгөөд тэдний 26 сая нь ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс ажээ. Шинээр ДОХ- ын халдвар авсан хүний 30 гаруй хувь нь Сахарын цөлөөс өмнө зүгт орших Африкийн найман оронд бүртгэгддэг байна.
Манай оронд ДОХ-оор өвчилсөн анхны тохиолдол 1992 онд илэрсэн бөгөөд ДОХ-ын халдвартай нийт 150 гаруй хүн бүртгэгджээ. Нийт тохиолдлын 81.2 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаагаас 81 хувь нь ижил хүйстэнтэйгээ бэлгийн харилцаатай эрчүүд ажээ. Эмэгтэйчүүд 18.1 хувийг эзэлж, тэдний 41 хувь нь биеэ үнэлэгч байгаа юм.
24tsag.mn

























































