Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлийн төмөр замын автобус буюу 301/302 дугаар галт тэрэгний хурд нэмэгдэж, хоорондын замд аялах хугацаа багаслаа.Тус 301 дүгээр галт тэрэг нь Улаанбаатар-Дарханы чиглэлд 3 цаг 53 минут аялдаг байсан бол хурдаа нэмэгдүүлэн 3 цаг 37 минут аялах боломжтой болж байна. Мөн 302 дугаар Дархан-Улаанбаатарын чиглэлийн төмөр замын автобус өмнө нь 4 цаг 18 минут аялдаг байсан бол өнөөдрөөс эхлэн 3 цаг 47 минут аялдаг болж байгаа аж.

























































