Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц өнөөдөр “Vip яриа” лекц ярилцлагын зочноор оролцож “Уламжлал, зан заншил ба ёс зүй” сэдвээр лекц уншина. Тус лекц ярилцлага Ардчилсан хүчний холбооны байранд 17:00 цагт эхлэх юм байна. Дээрх арга хэмжээг АХХ-ны дэргэдэх “Хөгжил” клубээс зохион байгуулж буй бөгөөд залуус өргөнөөр оролцох боломжтой ажээ.Эл “Vip яриа” лекц ярилцлагын зочноор өмнө нь ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, Д.Бямбасүрэн нар оролцож хөдөө аж ахуй болон эдийн засгийн чиглэлээр нээлттэй ярилцсан байна.
Т.Энхэлээ

























































