Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Спортын төв ордон”-ы заалыг бүх холбоодуудад шударгаар ашиглуулъя Ц.Одонбаяр дарга аа

2014-12-03
0
ЖИРГЭХ

Бүх зүйлийг хувьчилж, үнэ чөлөөлснөөр ард иргэдийн нуруун дахь ачаа нэмэгдэж, зөвхөн хувийнхны бизнес хөгжинө гэсэн өрөөсгөл ойлголт ард хоцорчээ. Төр хамгийн муу менежер байдаг жишээ олон зүйл дээр харагдаж байгаагийн нэг нь спортын ордон юм. Баригдаж эхэлсэн цагаасаа монголын бүхий л спортын салбарынхны хоёр дахь гэр, бэлтгэлийн суурь бааз, амжилтын гол түлхүүр нь болж байсан Спортын төв ордон орчин үеийн шаардлага хангахгүй болоод удаж буй.

Гэвч одоог болтол энэ ордонг засаж сайжруулах талаар бодитой хийсэн ажил алга. Хэдэн жилдээ нэг удаа гаднах өнгийг нь сольж, дотор ханыг нь будсан төдий болоод жилийн дөрвөн улирлын турш ашигласаар.

Засаг Спортын төв ордонг мэдэлдээ байлгаж, маркетинг менежментгүй хөсөр орхиж байгаагийн ганц шалтгаан нь бүх холбоодод ижил тэгш үйлчлэх, Биеийн тамир спортын газар /БТСГ/ өөрсдийн гэсэн бэлтгэлийн төвтэй байх гэсэнтэй холбоотой. БТСГ нь шигшээ багийг зангидаж авч явах ёстой бөгөөд тамирчдыг бэлтгэл сургуулилт хийх нөхцлөөр хангах үүрэгтэй. Бас спортын дунд сургуулийн суурь бааз нь болж, монголын спорт холбоодтой хүсэлт гаргасных нь дагуу хамтран ажиллах ёстой.
6au7t7sbqlp6631i3fl7hdr24e
Гэхдээ ССАЖЯ-ны харъяа Бэлтгэлийн төв нь үндсэн чиг үүргээсээ хазайгаад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Олон жилийн турш спорт холбоодын тэмцээн уралдааныг хүлээн авч, зохион байгуулах боломжоор хангадаг байсан энэ газар одоо зөвхөн Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны /МҮСБХ/ эзэмшил болжээ.

Спортын ордонд волейбол, бокс, чөлөөт бөх, сагсан бөмбөг гээд спорт холбоодын заалны бүхий л тэмцээн уралдаан, нас насны ангилалын УАШТ явагддаг уламжлал ард хоцорч, одоо МҮСБХ өөрсдийн хүссэн тэмцээнээ энд явуулж буй. Бусад холбоод хүсэлт гаргаад ч нэмэргүй. Жилийн турш хуваарь гаргасан гэдгээр ам  таглана. Арга ядсан холбоодууд өдрийн сая төгрөгийн өртөгтэй, үзэгч очдоггүй “Буянт Ухаа” ордонд тэмцээн уралдаанаа явуулсан болоод дуусгана.

Жил тойрон хүлээж заал авах хүсэлт илгээвч, шалтаг тоочсоор хугацаанаас нь хоцроож, дараа нь өөрсдөө хугацаандаа амжиж өгөөгүй гэдэг үндэслэлээр заал өгөхөөс татгалзах эрхтэй болно. /Зарим холбоодод танай холбоо надад таалагдаггүй гэдэг шалтгаанаар заал өгөхгүй байх эрх спортын бэлтгэлийн төвийн даргад байна/ Яг ийм жишгээр спорт холбоодууд УАШТ-үүдээ Спортын ордонд хийж чадахгүй байна. Энэ зөвхөн МҮСБХ-той ижил үйл ажиллагаа явуулдаг Монголын сагсан бөмбөгийн холбоонд хамаарахгүй бөгөөд, ижил хуваарьтай, урт хугацааны тэмцээн зохион байлгуулдаг Волейболын холбоонд ч хамааралтай.
6au7t7sbqlp6631i3fl7hdr24e
Монголын сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/ сүүлийн гурван жил спортын төв ордонд лигээ зохион байгуулах хүсэлт гаргасан ч өнөөдрийг хүртэл зааланд үйл ажиллагаа явуулах гэрээ хийж чадаагүй байна. Тус холбооны ерөнхийлөгч н.Тамир долоо хоногт тогтмол 2-3 удаа БТСГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Одонбаяртай уулзаж, зааланд тэмцээнээ явуулах хүсэлтээ өгдөг ч шалтаг тоочиж хойшлуулсаар. Шалтгаан нь тодорхой бус. МҮСБХ-ны ерөнхийлөгчөөр УИХ болон ЗГ-ын гишүүн С.Эрдэнэ ажилладаг. Түүний дарамт шахалтаар эдгээр холбоодуудад заал өгөхгүй, тус холбоо давуу эрхтэйгээр тэмцээн явуулдаг гэсэн дам яриа ам дамжин яригддаг.

Ямар сайндаа заал өгөхийг салбарынхаа сайдаас биш С.Эрдэнэ сайдаас асуучихаад эргээд мэдэгдье гэж хэлэхэв. /Нэрийг нь нууцлая. Дурьдчихвал дахиад заал авч чадахаа байж ч мэднэ/. Угтаа бол хэнд, хэзээ заал олгохыг ордны менежер шийдчих төдий. Гэтэл спортын салбарт улс төр холилдсоны гайгаар зайлшгүй сайд дарга, яамдаар гүйж заалны гэрээ хийнэ. Үгүй бол хоосон хоцорно.

Энэ байдлыг халах цаг болсон. Спортын төв ордныг хувьчилж, зөв менежменттэй компанид өгвөл спорт холбоод цэвэр өрсөлдөөний журмаар зааландаа тэмцээн зохион байгуулах гэрээ хийж, улс төрөөс хараат бус, орчин үеийн, бие даасан, ашигтай ажилладаг спортын ордонтой болох боломж бий. Нөгөө талаар хувьчилж чадвал, топ гэсэн ангилалд багтдаггүй холбоодуудад ч хотын төвд тэмцээн уралдаанаа явуулах боломж шударгаар олдох сайн талтай. Арга ядахад нэг сайдын холбоо өөрсдийн хувийн өмч шиг ашигладаггүй болох биз.
 
Б.Бат
0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (103.229.123.98)
    erdene gej sdaaa odoo boliul yasan yum.... bvhniig uuriinhuu erhsheeleer yavuulah geed bhiin...
    2014 оны 12 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    14 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    51 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    54 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    1 цаг 55 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2 цаг 5 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    2 цаг 59 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    3 цаг 2 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    3 цаг 18 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    4 цаг 2 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    4 цаг 50 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    5 цаг 5 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    5 цаг 46 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    6 цаг 10 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    6 цаг 13 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    6 цаг 19 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    6 цаг 26 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    6 цаг 36 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    6 цаг 47 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    6 цаг 49 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК