НҮБ-аас 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг “Тогтвортой хөгжил-Технологийн оролцоо” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр уриалсан юм. Манай улсын хувьд энэ өдөрт зориулан
олон арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газраас тус өдрийг угтан сарын аян
зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү аяны хүрээнд ХУД-ын Нийгмийн халамж
үйлчилгээний хэлтэс дүүргийн Соёлын ордонд дүүргийн хөгжлийн
бэрхшээлтэй иргэдэд сургалт зохион байгуулжээ. Тус сургалтын ХУД-ийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс дүүргийнхээ
Онцгой байдлын хэлтэс, Улаанзагалмайн хороотой хамтран “Гамшгийн болон
онцгой байдал үүссэн үед яаралтай тусламж үзүүлэх, эрүүл мэнд, амь насаа
хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх зэрэг анхан шатны мэдлэг олгох”
сургалтыг зохион байгуулж мэдлэг, мэдээлэл өгсөн юм.
Мөн өнөөдөр сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дугаар тусгай сургуулийг төгсөгч, уран бүтээлч, зураач болон авьяаслаг сурагчдын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн 15:00 цагт ХААН Банкны “Улаан гэр” Арт Галерейд нээгдэх аж. Мөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын асуудлаар төрөөс баримталж буй бодлого хөтөлбөрийн талаар мэдээлэл өгнө.

Монгол Улсын хэмжээнд нийт 96 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг аж. Тэдний 10 869 нь 0-18 насны хүүхэд юм байна.
Т.Энхэлээ