
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 39 орон сууцыг дахин төлөвлөх захирамж гаргалаа. Эдгээр орон сууц нь бүгд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байна. Энэхүү ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгасан. Дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа нийтийн зориулалттай байрны оршин суугчдад мэдэгдэх хуудас тарааж, төсөл хэрэгжүүлэгч компанийг шалгаруулах юм байна. Ингэснээр шалгарсан байгууллага иргэдтэй хоёр болон гурван талт гэрээ хийж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газартай зураг төслөө зөвшилцөж, батлуулснаар барилгын ажил эхлэх юм. Дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлэх юм байна.