Нэг жилд дунджаар насанд хүрсэн нэг иргэнд 19 литр архи, 32 литр шар айраг ноогдож байгааг Улаанбаатарын цагдаагийн хэлтсээс мэдээллээ.Өнөөдөр монгол улсын хэмжээнд 95 орчим аж ахуйн нэгж архи согтууруулах ундаа үйлдвэрлэж байна, Өнгөрсөн 2013 онд хийгдсэн судалгаагаар спирт 1925 литр, архи дарс 24774 литр, шар айраг 64 сая литр үйлдвэрлэсэн бол 36 сая литр архи импортлож, экспортод 154926 литр архи гаргасан үзүүлэлттэй байна. Түүнчлэн дотоодод үйлдвэрлэсэн болон импортлосон архины хэмжээг харьцуулж үзэхэд маш өндөр архины хэрэглээтэй гэсэн тоон үзүүлэлт гардаг бөгөөд энэ нь ДЭМБ-аас гаргасан зөвлөмжтэй харьцуулахад маш өндөр дүн гарч байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Мөн архины худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсээр байна. 2013 оны статистак тоо баримтаар 7823 дэлгүүр согтууруулах ундаагаар үйлчлэх үйлчилгээ явуулдаг гэсэн судалгаа байна.
Нийт гэмт хэргийн 25.2 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн байдаг, захиргааны зөрчил гаргасан нийт зөрчлийн 7.5 хувь нь согтуугаар гаргасан судапгаа байдаг.
Согтуугаар үйлдэгдэж буй зам тээврийн осол хэргийн тоон үзүүлэлт

Д.Ундрах /24tsag.mn/


























































Сэтгэгдэл (7)