Гал түймрийн дуудлагыг дүүргээр нь авч үзвэл Чингэлтэй дүүрэгт 1, Баянгол дүүрэгт 2, Сонгинохайрхан дүүрэгт 3, Баянзүрх дүүрэгт 3, Сүхбаатар дүүрэгт 1, Багануур дүүрэгт 1 дуудлага тус тус ирсэн байна.Нийслэлийн Онцгой байдлын газарт ирж байгаа гал түймрийн дуудлагын дийлэнхийг гэр хорооллын айл өрхийн галын аюулгүй байдлаа хангаагүйн улмаас гэр, байшингийн дээвэр шатсан тухай, орон сууцны хорооллын игэдийн санамсар болгоомжгүй байснаас ил задгай асгасан хог шатсан дуудлага эзэлж байна.
Иймд иргэд гэр, орон сууцныхаа аюулгүй байдлыг хангаж, бага насны хүүхдийг хяналтгүй орхихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/

























































