БНХАУ-д манай улсын 41 иргэн ял эдэлж байгаа юм. Тэдний олонх нь хар тамхины хэрэгт холбогдсон байдаг талаар бид мэдээлж байсан. Улмаар хоёр улсын хооронд ялтан солилцох гэрээ байгуулснаар биеийн байдал нь муу байгаа манай улсын гурван иргэнийг эх оронд нь яаралтай шилжүүлж авахаар болжээ. Хуульзүйн яамны хувьд энэ онд багтааж 14 иргэнийг Монгол Улсад шилжүүлэхээр хүсэлт гаргаад байгаа аж. Д.Дуулим


























































Сэтгэгдэл (2)