Шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд шинээр гарсан хуулиудыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд шинэ бүтцээр ажиллаж байна. Иймд эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажлын удирдлага зохион байгуулалт, дотоод хяналт, ажлын уялдааг сайжруулах зорилгоор дүүргийн нэг хоёр дугаар прокурорын газарт дүүргийн прокурорын туслах, мөрдөн шалгах ажиллгаанд тавих хяналтын 1, 2, 3 дугаар хэлтсийн дарга ажиллуулах нь зүйтэй гэж үзэж Улсын Ерөнхий Прокурор ,Төрийн Хууль Цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр А/ 19 тоот тушаал гаргалаа.Энэхүү тушаалыг үндэслэн дүүргийн прокурорын орлогч болон хэлтсийн даргын хийх ажлын чиглэлийг боловсруулан гаргаж мөрдүүлэх ажээ.
Д.Ундрах/24tsag.mn/


























































Сэтгэгдэл (2)