
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн ирэх оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор нийслэлийн 2015
оны төсвийн төслийг хоёр хэлэлцүүлгээр хэлэлцэж, батлахаар шийдвэрлэсэн.
Үүний дагуу төсвийн эхний хэлэлцүүлгийг Нийслэлийн ИТХ-ын арваннэгдүгээр сарын
27-н
д хийсэн юм. Өнөөдөр төсвийн
төсөлтэй хамтатган нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилт, нийслэлийн
өмчөөс 2015 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах,
Өмчийн концессын зүйлийн жагаалт, 2015 оны газар зохион байгуулалтын
төлөвлөгөөг хэлэлцэнэ
.