Хилийн хяналтын байгууллагууд халдварт өвчин гарсан болон халдварт өвчний сэжигтэй зорчигч илэрсэн тохиолдолд хилийн нэвтрэх цэгт халдвар эсэргүүцэх хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах, холбогдох байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагаанд дадлага олгох зорилгоор “Чингис Хаан” Олон улсын нисэх буудалд “Эрүүл мэндийн асуудалтай холбоотой онцгой байдал буюу КОД-9” дадлага сургуулилтыг зохион байгууллаа.

Дадлага сургуулилтанд ДЭМБ, ЭМЯ, ОБЕГ, МХЕГ, ЗХЖШ, ГЕГ,ЗӨСҮТ, ХӨСҮТ, ИХШХЕГ, ЦЕГ, ТЕГ, ИНЕГ, “Чингис хаан” ОУНБ, ХХЕГ, Улсын онцгой комисс зэрэг байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оролцож, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөв.

Нисэх буудалд “Эрүүл мэндийн асуудалтай холбоотой үүссэн онцгой байдал Код-9”нь олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг халдварт өвчин гарсан болон өвчний сэжиг илэрсэн үед өвчтөнийг тусгаарлах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх болон холбогдох эмнэлэгийн байгуулагад шилжүүлэх үйл явц юм. Агаарын хөлөг буухаас өмнө хөлгийн экипажийн бие бүрэлдэхүүнээс сэжигтэй зорчигчийн талаархи мэдээ өгөх, агаарын хөлгийн хаалга нээгдэж экипажийн бие бүрэлдэхүүнээс ЭАХХХУБ-д сэжигтэй зорчигчийн мэдээ өгөх, термокамерийн хяналтаар халуунтай зорчигч илрэх гэсэн гурван тохиолдолд энэ төрлийн онцгой байдлыг тогтоон халдвар эсэргүүцэх арга хэмжээг авч ажилладаг.




Д.Ундрах /24tsag.mn/

























































