
Тус сургалтад Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч, багийн эмч, түргэн тусламжийн жолооч зэрэг нийт 128 хүн хамрагдаж, мэдлэгээ нэмэгдүүллээ.
Сургалтаар “Эмнэлгийн анхан шатны тусламж”, “Насанд хүрэгчдийн болон хүүхдийн амилуулах суурь тусламж” гэсэн сэдвээр онолын мэдлэг олгож, эмч, жолооч нарыг багаар тусламж үзүүлэх дадлага ажлыг хийлгэн, онолоор олж авсан мэдлэгийг бататгасан юм.
Түргэн тусламжийн жолооч нарт дээрх сургалтыг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд эмч, жолооч нарт багаар тусламж үзүүлэх чадварыг олгосоноор эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжрахад ач холбогдлоо өгөх сургалт боллоо.