“Улаанбаатар цэвэр агаар” төслийн хүрээнд “Зуух солих хөтөлбөр”-ийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа. Тус хөтөлбөр гэр хорооллын айлуудын хэрэглэдэг уламжлалт зуухыг цөөлж, бүрэн шаталттай, сайжруулсан 45 мянган зуухаар солих зорилготойгоор одоогоор 30 мянга гаруйг нь борлуулаад байгаа аж. Энэ нь гэр хорооллын айлуудын 70 хувь нь сайжруулсан зуухтай болсон гэсэн үг. Хэдийгээр энэ жил сайжруулсан зуух тараах ажил дууссан ч зуух авах хүсэлтэй иргэд олон байна. Тиймээс энэ сарын 8-16 хүртэл нэмэлт захиалга авахаар болжээ. Д.Дуулим

























































