Улсын төсвийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 2014 онд барьж байгаа барилга байгууламжуудад холбогдох хууль тогтоомж, норм дүрэм, журам, эрх зүйн актуудын хэрэгжилтэд үнэлэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, барилга байгууламжийн ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор 2014 оны 01 дүгээр сарын 03-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хяналт шалгалтын ажлыг МХЕГ-аас хийж гүйцэтгэжээТухайлбал, Худаг, сувагчлалын ажлыг хийж гүйцэтгэхдээ кабель тогтоох тавиурыг зураг төсөлд заасны дагуу хийгээгүй, холбогдох ил, далд ажлын актын бүрдэлт дутуу; Цамхагт анхааруулах гэрэлгүй; Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн сэндвичэн барилга агааржуулалтгүй; Цамхагийн болон сайтын байрны барилга угсралтын ажлын ил далд актыг бүрдүүлээгүй;
Гудамж төслийн хүрээнд Архангай аймгийн төвийн 8,36 км авто замын шинэчлэлийн трасст орсон холбооны худаг, сувагчлал болон кабель шугам шилжүүлэх зураг төсөл гараагүй байхад туслан гүйцэтгэгч “Супер лайне” ХХК угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн;
Архангай аймгийн төвийн 8,36 км авто замын шинэчлэлийн трасст орсон холбооны худаг, сувагчлал болон кабель шугам шилжүүлэх ажлын хүрээнд шинээр хийх нийт 39 харилцаа холбооны худгийг төмөр бетон худгаар хийхээр төлөвлөж зураг төсөлд тусгасан боловч гүйцэтгэгч “Супер лайне” ХХК зураг төсөл зохиогчийн зөвшөөрөлгүй дур мэдэн гарал үүсэл тодорхойгүй хүрмэн блокоор гүйцэтгэсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/

























































