Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 680 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдан "Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг шинэчлэх, боловсронгуй болгох" ажлын батлагдсан төлөвлөгөөний дагуу тодорхой ажлууд зохион байгуулагдаж байна.
Энэхүү ажлын хүрээнд "Цагдаагийн байгууллагын сургалтын өнөөгийн байдал, цаашдын зорилт" сэдэвт онол, практикийн бага хурал боллоо.
Онол, практикийн бага хуралд Цагдаагийн төв, харьяа нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, Хууль сахиулахын их сургууль зэрэг байгууллагуудаас 20 орчим илтгэл ирүүлснээс шалгарсан 7 илтгэлийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэхүү бага хурлын үр дүнд цагдаагийн байгууллагын сургалтыг шинэчлэх шинэ санаа, дэвшилтэт технологи нэвтрүүлэх боломж, сургалтын арга, арга зүй, хэлбэрийг боловсронгуй болгох, сургалтын байгууллагуудын хоорондын уялдаа холбоог хангах зэрэг олон асуудлууд зохих түвшинд тодорхойлогдож, зөвлөмж болгон нэгж байгууллагуудад хүргэх ач холбогдолтой.


Д.Ундрах /24tsag.mn/


























































Сэтгэгдэл (2)