Улсын хэмжээнд нийт 63.652 хүн амбулаториор үйлчлүүлсний 4.202 (6.6%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Энэ үзүүлэлт нь өмнөх 7 хоногоос 1.2 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 2.0 хувиар их байгаа юм. Харин 10.000 хүн амд 39.4 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 6.5 тохиолдлоор бага, өмнөх оны мөн үеэс 13.1 тохиолдлоор нэмэгдсэн байна.Лабораторид суурилсан тандалтаар нийт 15 сорьц шинжилсний 8 (53%) сорьцод респиратор-синцитиаль /уушги гэмтээдэг/, 3 (20%) сорьцод риновирус, 1 (6%) сорьцод коронавирус, 1 (6%) сорьцод бокавирусын ген тус тус тодорхойлогджээ.

























































