Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Бямбадорж: Цэвэр угсаатан гэж хэзээ ч байдаггүй

2012-1-16
0
ЖИРГЭХ
Ястан гэдэг үг Оросын шинжлэх ухааны дэгийг дагаж явсан үед гарч ирсэн. Народнист буюу ард түмэн гэсэн үгийг орчуулж тодорхойлсон юм. Гэхдээ бид ястан гэдэг нэр томъёоноос татгалзаж байгаа. Ястан гэдэг монгол хүний ойлгоцоор нэг цусны хүмүүсийг хэлдэг. Эцгийнхээ ясыг дагана гэдэг нэг цусаар холбогдсон нэг удмын хүмүүс. Гэтэл народнист гэдэг ойлголт нэг цусны биш. Манай ястан ч нэг цусны биш.
    МУИС-ийн Нийгэм соёлын антропологийн тэнхмийн багш, угсаатан зүйч С.Бямбадоржийн ярилцлагыг хүргэе.

-Ястан гэдэг сэдвээр тантай ярилцах хүсэлтэй ирлээ. Учир нь нүүдэлчин монголчууд хэт бөөгнөрсөн амьдралд орж байгаа энэ үед ястны бүтэц бүрэлдэхүүн алдагдаж, устаж байна гэсэн болгоомжлол байна л даа.
-Ястан уу, энэ их зовлонтой сэдэв л дээ. Ястан гэдэг үг Оросын шинжлэх ухааны дэгийг дагаж явсан үед гарч ирсэн. Народнист буюу ард түмэн гэсэн үгийг орчуулж тодорхойлсон юм. Гэхдээ бид ястан гэдэг нэр томъёоноос татгалзаж байгаа. Ястан гэдэг монгол хүний ойлгоцоор нэг цусны хүмүүсийг хэлдэг. Эцгийнхээ ясыг дагана гэдэг нэг цусаар холбогдсон нэг удмын хүмүүс. Гэтэл народнист гэдэг ойлголт нэг цусны биш. Манай ястан ч нэг цусны биш. Жишээ нь ястан гэж нэрлээд сурсан дөрвөд, захчин, мянгад, ойрд гээд л угсаатнууд нэг удам гарлын хүмүүс биш шүү дээ. Хоёрдугаарт, ерөөсөө монголчууд нэгэн үндэстний улс юм. Өнөөдөр бидний ястан гээд нэрлээд байгаа угсаатны бүлгүүдийн угийг задлаад үзэхээр монгол болж таардаг. Жинхэнэ ясан дээр тогтсон ураг аймгийн холбоог хэн алга хийсэн бэ гэхээр Чингис хаан. Ингэж алга болсны үндсэн дээр монгол угсаатан бүрэлдэж бий болсон. Хэрэв ястан алга болоогүй байсан бол монгол угсаатан угсаатны хувьд бүрэлдэж бий болоход хэцүү. Чингис хаан бүх нутгаа засаг захиргааны зохион байгуулалтаар төдөн хүн тэдний мянгатад гээд мянгатын системд, ерөнхий бүх улсаа түмтийн системд оруулсан. Тэр мянгат дотор нэг удам гарлын хүмүүс, огт хамаагүй өөр цусныхан ч орж болно. Энэ бол зүгээр л манай хороо хорины систем гэсэн үг. Нэг хороо хоринд нэг цусны хүмүүс байна гэж болохгүй биз дээ.
   ХIII-ХIV зууны үед удам төрлөөрөө ижилсдэг байснаа гээгээд мянгатын системээр ижилссэн. Ингэж угсаатан бий болж байгаа юм. Түүхэн үйл явцын дунд задрал болдог. Юань улс мөхсөний дараа хаад ноёд өөр өөрсдийн албатаа аваад биеэсээ хамааралгүй амьдарч эхэлсэн. Феодалын хямрал гэдэг энэ шүү дээ. Хаа газар зөвхөн өөрийнхөө албаттай хар гэртээ хаан бор гэртээ богд гэдэг шиг амьдрах хүсэл эрмэлзэл үүссэн. Энэ үед Монгол гэдэг туган дор ижилсэж байсан хүмүүс дахиад задарч хоорондоо ижилсэж эхэлсэн. Энэ бол цусны ижилсэл биш, соёлын ижилсэл, хэл яриа, шашин шүтлэг, бага зэргийн цус, ясны юм орох нь орно. Үүнийг бид ястан гэж үзээд байгаа юм. Ястнуудыг ажиглаад байхаар өөрсдийгөө би өөр гэж бодоод байдгаас биш бүгдээрээ адилхан. Соёл, ахуй төрхөөрөө л ялгаатай. Ястан устаж байна гэдэг тэгэхээр их хийсвэр асуудал. Ястан алга болоогүй, тухайн ястан гэж яригдаад байгаа хэсэг хүмүүс соёлынхоо өвөрмөц шинжийг алдаж байгаа л хэрэг.
-Хотон гэхэд л ерөнхий төрхөө монхор хамартай байдаг. Тэгэхээр тэд нэг яс, цусны хүмүүс мөн үү?
-Хотонгууд түрэг гаралтай цөөхөн хүмүүс. Өөрсдийнх нь домоглодог яриагаар бол хотонгууд долоохон айлаас гаралтай гэдэг юм. Долоохон айл хоорондоо холилдоо биз. Гэхдээ л долоон айл гэдэг чинь долоон айл шүү дээ, нэг төрлийнхөн биш. Биеийн төрхийн хувьд түрэг монголчууд тэртээ тэргүй ялгаатай. Ер нь түрэг монголчууд битгий хэл нутаг нутгийн монголчууд хоорондоо ялгагддаг. Уул ус, ахуй амьдрал, агаар салхи гээд бүх юмны нөлөөгөөр тодорхой хэмжээний ижилсэл байна. Манай угсаатны зүйч багш Бадамхатан агсан хүнийг харж байгаад чиний дээд удам гарал тэр аймгийн тэр сумаас гаралтай гээд бүрэн хэлдэг байсан. Хотонгуудыг ястан гэж хэлэх бас хэцүү. Түрэг гаралтай боловч монголжсон л хүмүүс. Хэн нэгэн хэсгийгээ энэ бол харь гаралтай гэж хөөгөөд байж болохгүй.
-Би энэ хүнд ёстой яснаасаа дургүй гээд ярьдаг. Тэгэхээр яс гэдэг юм их чухал зүйл илэрхийлээд байх шиг байгаа юм?
-Удам судраасаа дургүй гэсэн үг дээ. Яснаасаа гэж хэлж байгаа бол хамгийн дээд шалгуур, үнэлгээ болж байгаа хэрэг.
-Судлаачид ястан гэдэг үгийг халъя гэдэг дээр санал нэгдэж байгаа юу?
-Тийм. 1930-аад оны эхээр ястан гэдэг нэр томъёолол тогтсон гэхээр саяхан гарч ирсэн ойлголт. Хүмүүс их эртний үг хэллэг шиг ойлгодог. Энэ зүгээр аймгуудыг л нэрлэсэн хэрэг шүү дээ. Энэ аймгууд өөрсдөө ч тийм цэвэр гарлын хүмүүс биш. Нүүдлийн, феодалын нийгмийн үед биенээсээ огт хамааралгүй амьдрах боломжгүй байсан учраас нутаг нутагтаа маш олон янзын хольцолдоонд орно. Түүхэнд ойрдууд яагаад хүчирхэг болсон бэ гэдгийг тайлбарласан байдаг юм. Тогоонтөмөр хааны байгуулсан Ар Юань улс хоорондоо тэмцэлдээд энэ хямралдаанаас маш олон хүн зугтаж, Ойрдод очиж суусан. Мэдээж авгай хүүхэд, ар гэр, хамжлага дамжлага, мал ахуйгаа бүгдийг авч явна. Ингэж очоод тэр нутгийн нэг ноёнд албатаар орсон байж таарна. Энэ холилдооны учрыг өнөөдөр гаргах ямар ч арга байхгүй. Уламжлалыг дагасан яс гэдэг юм яваад байх шиг байдаг. Тэрнээс ястан гэдэг ойлголт хэдхэн жилийн түүхтэй болж таарлаа шүү дээ.
-Түрэг гэснээс Казахстаны Ерөнхийлөгч Назарбаев монгол судлаачид захиалга өгч Модун Шаньюй, хүннүчүүд түрэг угсааных гэдгийг батлуулсан байх юм. Энэ  талаар та дуулсан уу?
-Сонсоогүй юм байна. Ингэж батлах боломжгүй. Жишээ нь түрэг угсааны гэдгийг батлахын тулд Модун Шаньюйгийн шарилыг олох ёстой. Шарилд нь генийн шинжилгээ хийх ёстой. Ингэлээ гэхэд монгол, түрэгийн генийн ялгаа чухам ямар байдаг юм бол. Наанадаж царайг нь тогтоох ёстой. Ерөөсөө эрдэм шинжилгээний ажил хэн нэгний захиалгаар хийдэг зүйл биш. Хэрэв тэр хүнийг хятад, эсвэл түрэг болохыг батлаад өгөөч гэдэг асуудал байдаг нь их бүдүүлэг хэрэг.
-Хүннүчүүдийн угсаа гарлын талаар монгол судлаачид юу гэж дүгнэдэг вэ?
-Энэ их хэцүү асуудал. Хүннүгийн угсаа гарал одоо хүртэл маргаантай байгаа. Гэхдээ Монгол гэдгийг дэлхий дахинаараа хүлээн зөвшөөрч байх шив дээ. Өнгөрсөн зун нэг том наадам хийсэн дээ, хүмүүс янз бүрээр нэрлэж хэлээд байсан. Мүүнийн шашинтны дэмжлэгээр хийсэн энэ тэр гээд л. Үүний хамгийн том ололт нь энэ наадмыг дэлхий дахинаараа хүлээн зөвшөөрнө гэдэг монголчуудын өвөг дээдэс Хүннү байсан юм гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.
-Угсаатны зүйн номуудад Монголд төдөн ястан бий гэсэн өгүүлбэр байдаг. Лав УБЕГ-т нэр зааж 20 ястан үндэстнийг тэмдэглэсэн байдаг юм билээ?
-Сүүлийн үед тодорхой хэлэхээ болиод байна. Яагаад гэхээр шинжлэх ухааны өөрийнх нь гажуудлаар гэх үү, үзэл суртлын нөлөөгөөр сонгомол угсаатны бүлгийн хэв шинжийг олж амжаагүй хэсэг хүмүүст ч гэсэн ястан гэсэн нэр өгсөн байдаг. Тэгэхээр яг тодорхойлоод хэлчихэж болохгүй байгаа юм. Жишээ нь манай том зохиолчдын нэг Маам агсан байна. Эхлээд өөрийгөө дарьганга гэдэг байснаа сүүлдээ өөлд гэдэг болсон. Хүмүүсийн үзэл чөлөөтэй болж, дотроо нуудгаа ил гаргадаг болсон 1990 оноос хойш олон хүн өөрийгөө илчилсэн. Дарьганга гэдэг өөрөө угсаатны бүлэг болж чадаж байна уу гэдэг дээр бас л маргаантай шүү дээ. Дарьганга гэхэд ямар хэмжүүр, шалгуур байх ёстой юм. Эсвэл захчин гээд аваад үзье. Захчингууд гэдэг баруун монголын үндсэн бүрэлдэхүүн болсон гурван овгоос нийлж, зах хязгаарыг  манаж байсан хүмүүс. Энэ соёлын хувьд хэр их ялгаатай байна гэдгээсээ л угсаатны бүлэг бий болно. Зах хязгаарыг манадаг цэрэг гэдэг үгнээс захчин гэж тусгаарлаад байгаа боловч тэд өөр гаралтай хүмүүс байх боломжтой.
-Ястныг тэгэхээр угсаатны бүлэг гэж авч үээх ёстой болж таарав уу?
-Бид угсаатны бүлэг гэж байгаа юм. Ард түмэн өөрийнхөөрөө хэлж сурснаараа ястан гэж яваад байгаа болохоос шинжлэх ухаанаас шахагдаж байна гэж хэлж болно.
-Гэхдээ л ястныг угсаатны бүлэг гэж хэлж хэвшитлээ удах байх аа. Хуульд хүртэл ястан гэсэн хэллэг бий шүү дээ.
-Яваандаа тогтох байлгүй. Монголчууд хорондоо тийм их ялгаагүй гэдгээ ойлгох ёстой. Зөв ч юм уу, буруу ч юм уу энэ миний бодол л доо.
-Ойлгох битгий хэл төрийнхөн хүртэл үндэс угсааны ялгаварлан гадуурхалт гаргаад байх юм.
-Энэ л миний санааг зовоож байгаа маш том асуудал. Чи захчин, би буриад, энэ халх гээд байвал монголчууд улам холдоод, задраад, биедээ муу санаад явна. Манай багш Н.Төмөрхуяг иргэний үнэмлэх дээр халх, буриад, дөрвөд гэж ялгахгүйгээр зөвхөн монгол гэж тавих ёстой гэдэг байсан юм. XIII зууны үеийн зохион байгуулалт өнөө үед таарахаа байсан байгаа нь үүний илрэл байхгүй юу. Өөрсдийгөө ястан гэж ярьж байгаа нь Монголын дотоод нягтралыг сарниулахад нөлөөлж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэрээрээ дотроо ижилсдэг, гадагшаа өөрчлөгддөг. Бусдаасаа саланги болно. Монголын өнөө цагийн нөхцөл байдалд хор хөнөөлтэй.
-Ураг садны хол нь, уул усны ойр нь дээр гэдэг. Бид үүнийг холоос эхнэр ав, нөхрөө сонго гэж ойлгодог. Уул усны холыг мэдэхийн тулд угсаа гарлаар нь ялгах хэрэг болохгүй гэж үү?
-Энэ бол цөөхөн хүмүүст байдаг ёс. Олон хүмүүст тийм холоос эхнэр авах шаардлагагүй шүү дээ. Бид үндэс угсаагаа хамгаалахын тулд гэрлэлтээр зохицуулагддаг. Монголын билэг, зүйр цэцэн үгийг маш олон янзаар тайлбарлаж болдог. Нэгдүгээрт чиний хэлдгээр тайлбарлаж болно. Хоёрдугаарт монголчууд ураг төрлөөрөө арабууд шиг нэг дороо арав хорин айл нийлж суудаггүй. Тус тусынхаа амьдралыг аваад яв гэсэн утга ч гарч болно. Хоорондоо сууж болох болохгүйн тухай асуудал байна. Жишээ нь чи ямар овогтой билээ.
-Боржигон.
-Тэгэхээр боржигон хүнтэй сууж болохгүй гэсэн үг үү. Энэ буруу байгаа биз. Би овог тогтоож байгааг дэмждэг. Гэхдээ хийж байгаа арга нь буруу болсон. Чи яаж боржигон болсон бэ гэхээр танай нутагт тийм хүмүүс байдаг юм уу гэж асуугаад л тогтоосон. Тусгай лавлагаа гарч байсан шүү дээ. Тэр нутагт тийм хүмүүс байдаг, энэ овгуудаас сонгож авч болно ч гэх шиг. Юу гэсэн үг юм бэ. Энэ цус ойртолтоос ч юм уу, удмын өвчнөөс хамгаалахад ямар ч ач холбогдолгүй. Тал нь боржигон болсон хүмүүс хоорондоо суухгүй байна гэж байхгүй. Хэрэв үүнийг ач холбогдлоор нь ашиглая гэсэн бол бүр нарийн овгийг гаргаж ирэх ёстой. Боржигоны хиад овог гэдэг ч юм уу хойноос нь залгаж явах ёстой. Тэгж байж чи хамгаалагдана. Айхтар урт бодолтой хүмүүс овгоо давтагдахгүйгээр зохиосон байгаа.
-Монголчуудын тал нь хотдоо суурьшчихлаа. Гадаад дотоод явах эрх нь, ямар хүнтэй яаж суух нь ч чөлөөтэй боллоо. Энэ холилдооноос болж угсаатны бүтцэд өөрчлөлт орох вий дээ гэсэн зовнил байгаа юм?

-Угаасаа цөөхөн хүмүүст ийм зовнил байдаг. Хоёрдугаарт, бидний өөрсдийн өвөг дээдэс юм уу, нүүдэлчдийн генид суулгаад өгсөн уламжлал байгаад байна. Жишээ нь энэ асуудлыг тайлбарлахын тулд түүх авч үзэх хэрэгтэй. Чингис хаан гаднаас хатан авдаггүй байсан уу, авдаг л байсан. Тэрнээс болоод бид сөнөж сүйрсэн үү, үгүй. Харин монголчуудын баримталж явдаг зарчим нь эмэгтэй хүн гадаад хүнтэй суувал удмаасаа гараад цаашаа харьяалагдах болдог. Эрэгтэй хүн гаднаас эхнэр авбал өөрийн удамд шингээж наашаа харьяалуулдаг. Манайхан эмэгтэйчүүд нь эхнэр болоод гадагшаа гарч байгаа тохиолдол их байгаа болохоор зовниод байна л даа. Тэрнээс ард түмэн холилддог, цэвэр угсаатан гэж хэзээ ч байдаггүй. Энэ явдал тодорхой хэмжээнд хүрэхээр үндэсний оршин тогтнохуйд аюул занал хийх тохиолдол бий. Манай өнөөгийн нөхцөл байдалд ийм хэмжээнд хүрээгүй.
-Монголчууд хүнээ өсгөе гэвэл гадаад монголчуудаа тат гэсэн санал байдаг юм. Угсаатан зүйчийн хувьд үүнийг зөв гэж үздэг үү?
-Яагаад болохгүй гэж. Аливаа угсаатанд өөрийгөө тодорхойлох том шинж бий. Энэ бол цус яснаас илүү нарийн шинж. Чамайг монгол гэдгийг батлахын тулд нэг бол генийн шинжилгээ хийнэ, эсвэл удмыг чинь хөөгөөд асар их хүч хөдөлмөр гаргана гэсэн үг. Чиний дээд удамд XII зууны үед нэг сартуул ч юм уу, туркмен нөхөр гараад ирвэл яах вэ. Тэгэхээр чи туркмэн гэж өөрийгөө нэрлэх үү. Байж болшгүй асуудал байгаа биз дээ. Ерөөсөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх шинж чухал байдаг юм.
-Итгэл үнэмшлээрээ би монгол хүн шүү гэж үү?

-Тийм. Аав нь орос, ээж нь хятад байж болно. Манай Сэлэнгээр ийм хүн олон шүү дээ. Гэсэн ч тухайн хүн би монгол гэж зүтгэж л байх юм бол бид монгол гэж хэлэхээс өөр аргагүй.
-Мах цусаараа биш шүү дээ, тэр хүн...
-Би монгол хүн гээд Монголын төлөө сэтгэлгүй бол яах вэ. Тийм хүмүүс байдаг, заримд нь би дургүй хүрдэг. Гадаадад явахаараа өөрийгөө япон гэж хэлдэг гэж байгаа юм. Үүнийг монгол гэх хэцүүеэ. Угсаатан гэдэг дээр ч бид цусны асуудлыг айхтар эрчимтэйгээр тавьж болохгүй болж байгаа юм. Хэрвээ тавьдаг байсан бол манай нийгэмд цус судлаачид асар олноор төрнө. Шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдөж байгаа хамгийн, гол шинж өөрийгөө хүлээн зөвшөөрөх явдал.
-Огт танихгүй хоёр хүний угсааг хөөсөөр байгаад аль нэг үе дээр хамаатан болгочихож болно гэдэг дээ. Энэ хэр их хөдөлмөр шаарддаг ажил вэ?
-Хоёр цаг ярихад л хамаатан болдог гэж байгаа юм даа. Чи баруун, би зүүн аймгийнх байсан ч хамаагүй. Хамаатан биш юм аа гэхэд ижий ахай болсон таньдаг хүн гарч ирнэ. Аргагүй шүү дээ, монголчууд цөөхөн юм чинь. Уугуул нутагтаа үе удмаараа дамжин суусан, түүхийн он удаан жилд өчнөөн сүлжээс гарч ирсэн байдаг. Хоёр цаг яриулж байгаа хамаатан гэдэг асар холдсон хамаатан байж таарна. Ойр бол эхний 10 минутад л тодорчихно. Би хэдэн оюутандаа л ярьдаг юм даа. Манайхан ааваараа удамладаг. Энэ нь ч зөв. Гэхдээ бодит байдал дээр монголчуудын дунд ээжээрээ удамлах явдал асар их байна. Ааваараа овоглодог, ээжээрээ удамладаг. Ерөнхий тойм яривал ээж хүн хүүхдүүддээ ойр байдгаас болж буй хэрэг. Жишээ нь зүйр үгэнд авга гэж магтсан үг бараг байхгүй. Нагац бол бурхан. Гол хүмүүжүүлэгч болсон ээж хүүхдээ өөрийнхөн рүү хүмүүжүүлдэг болохоор тэр. Түүхээс үзэхэд аавын талынхан хөрөнгө эзэмших эрхтэй учраас өрсөлдөгчид болдог доо. Ийм учраас ээжээс удамлах нь олон байх шиг байна.

Л.Мөнхзаяа “Үндэсний шуудан” сонин №007 (1341)


0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (103.229.122.44)
    Yrin tgeed vr hvvhedvvdde uw ulamjlalaa sn surgaj zaaj hvmvvjvvlj bjl mongol hvn bolgon hvmvvjvvlne shde hetrhii orchin ve uur gd bs es jayg hel soel min negl bishee zambaraagui bolj bn uragiin bichig hutulj urag turluu medeltsej bh zvgeer yš boluu
    2017 оны 12 сарын 07 | Хариулах
  • Төртогтох (66.181.161.73)
    Ястай, шангастай гэх мэт ойлголтууд өтөг өвөг цаг үеэс байсан юм аа. Орос коммунист жүүд нар народность гэж орчуулсан ухаантай юм!!!!
    2017 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зүчи (150.129.141.193)
    Хэл, соёл, ахуй нэгтэй бүлэг хүмүүсийг угсаатан гэнэ. Гэсэн сонгодог тодорхойлолт байна.
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • gagaa lady (58.18.128.148)
    halhchuud huurhi yum a ,ooryn ovog aimagaa ch medehgui,borjigon n borjgontoigoo uraglaj bolohgui,manai ovor mongold bol havt hasaryn borjgon n chinggis yum uu hachiuny borjigon toi uraglaj bolono,harin chingisyn borjgon n chingisyn borjigontoigoo uraglah yum uu hasaryn borjgon n hasaryn borjgontoigoo uraglaj bolohgui yum.
    2017 оны 01 сарын 23 | Хариулах
  • sanserbos (202.179.2.118)
    Би таван сайхан хүүтэй Казах аав байна. Би хүүхдүүдийнхээ эхнэр болох охидыг аавынхаа7-9 үе ,эхийнхээ3үе удмаа мэдэхгүй бол хөөж явуулна, тэгэх ч эрхтэй.ЕС дэхи өвөг нэгтэй минийЭЦЭГ ТАЛИЙН холдож буй хамаатнууд маань багаар бодоход 20,000 хүн байгаа байх.ДОЛООгоосТАВ дахьӨВӨӨ нэгтэй бүр ойрийн АХ ДҮҮСмаань15,000-10,000 орчим хүн байх магадтай,ЭНЭ олон хүн, хол ойр бүр хилийн чанадад тусгаарлагдаж олон зуун жил элээсэнч ҮР ХОЙЧИС нь ЭЛГЭН ТӨРӨЛ САДНАА ТАНИЖ МЭДЭЭД байдаг нь ХАМГИЙН ГАЙХАМШИГТАЙ юм..Эцэг талаа барьж УРАГ ОВГОО үргэлжлүүлэх ЁСИЙГ ШЕЖИРЕ гэх бөгөөд КАЗАХУУДЫН хувид АЛТ ЭРДЭНЭЭС ч ИЛҮҮ НАНДИН ӨВ СОЁЛ ЮМаа.КАЗАХуудад ДАУН,АУТИЗМ.ГЕМОФИЛЯ зэрэг цус ойртолтын өвчин бараг байдаггүйн ШЕЖИРээгээ чандлан баримталсны АЧ билээ.Би төв аймгийн нэгэн суманд төрөөд өдийг хүртэл бараг халх болтлоо амьдарч байна.Манай сумынхан өөрийн болоод өрөөлийн адууны удам судрыг сайн мэддэг мөртлөө өөрийнх нь өвөг дээдсийг асуухаар өвөө ааваасаа цааш огт мэдэхгүй.Гэр бүл ураг барилдах нь МАШИД ЭРГ
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
    • монгол
      Казак аав та мундаг . Бид казакуудаасаа сурах юм их шүү. Миний хувьд говь алтай Дорноговь хоёроос гаралтай Увсаас эхнэр авсан тэгэхээр цус нэлээн холдсон гэж боддог шүү. Ер нь удам угсаа өвөг дээдэсээ сайн тодруулж ургын бичиг ээ хөтлөх нь чухал гэж боддог шүү. Нэг сумаас ойролцоо нутгаас эхнэр авах гэж байгаа бол удам судрыг сайн тодруулах нь чухал байх шүү. Миний эхнэр монголмуд овгийн баяд би өөрөө жалайр
      2016 оны 11 сарын 30
  • зочин (202.9.42.209)
    10-аад үндэс угсааны хольц нийлж казах гэж шинэ үндэстэн үүсчихээд бнаа даа. Ихээхэн амбиц солиоролд ороод байгаа юм.
    2016 оны 10 сарын 24 | Хариулах
    • Зочин
      Tа казакийг ястан гэж эндүүрээд байгаа юм биш биз, шинэ үндэстэн үүссэн юм бишээ үндсэн хуулиа судал. Mонгол улс үндсэн хуулиараа баталгаажсан монгол казак гэсэн 2 л үндэстэнтэй шүү дээ
      2016 оны 10 сарын 24
  • сараа (202.21.125.130)
    баабар хүртэл би халх хүн учраас тэссэнгүй энэ тэр гээд байгаа шүү дээв тэгснээ халх бол 15-р зууны үед үүссэн гэснээ алтан ургийн удам болчих жишээтэй галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичих юм даа. тэгээд цэвэр угсаатан юм гэнэ. төрийн өндөрлөгөөс эхлээд судлаачид хувийн амбицаа болиоч. Баабартан монголын нууц товчооноос илүү мэддэг бололтой. тэнд Дува сохор гэж нэг хүний удам дөрвөд болллоо гээд хар дээр цагаанаар бичсэн байх юм. Гэтэл ойрад бол алтан ураг бишээ гээд бичсэн байх юм. Ийм юм бичиж буй эрхмүүд л монголыг хагалж байгаа юм. Тэрийгээ янзтай ***** аргаар бичнэ. Тэхээр ***** гэхээс өөр юу гэхэв кккккккк өөрсдөө эмзэглэх хэрэгггүй
    2015 оны 01 сарын 14 | Хариулах
  • ganaa (49.0.196.130)
    Монголчууд бидний өвөг дээдэс Чингис хааныг хол ойрын хөрш тэрхүү дээдсийн эзэмшилд дагуулаар орж холын ахан дүүс болж явсан үндэстэн, ард түмэн миний манай гэх нь энд тэнд гарч байх юм даа чааваас гэж... энэ сарын 28-ны өдрийн Казахстан улсын сайтад Чингис хаан монгол хүн биш казах хүн угсаа үндэс казах хэмээн нэгэн мэргэн нь Оросын судаач В.Белинскийн судалгааг бичсэнийг үзсэн,айнагул та түүнийг олж хараарай
    2013 оны 01 сарын 29 | Хариулах
  • Ainagul (124.158.75.10)
    odoo ch neeree tsever tsusniihan ch gej yu baihav nuguu dayarchlal gej neg gaitai ymniih n ureer end tendehiin tsus holildoj baina Kazahuud l tsever baij boloh ym
    2012 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    хаха чингисийн удам ч одоо олон болж дээ бас ухаан нь дордоод өөрсдийгөө л зарладаг болж Арго гэж нэг юм байна ядарагаатйан
    2012 оны 01 сарын 16 | Хариулах
  • Удам (124.158.75.10)
    би лав цэвэр угсаатан шүү гэж цээжээ дэлдэв чингисийн 36 дахь удам алтан ургийн 58 дах үе нь би
    2012 оны 01 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
    1 цаг 59 мин
  • ТБХ:Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Төрийн аудитын байгууллагын 2025 оны үйл ажиллагааны тайланг сонслоо
    2 цаг 6 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
    2 цаг 10 мин
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
    2 цаг 25 мин
  • А.Баяр: Бүх талаар харлуулж, гуйвуулж, юу эсийг наах гэж оролдох байх. Айж ичих юм алга!
    3 цаг 13 мин
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
    3 цаг 23 мин
  • Газын зурваст үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас өдөрт дунджаар 40 гаруй охид, эмэгтэйчүүд амь эрсдэж байна
    3 цаг 41 мин
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
    4 цаг 16 мин
  • Тамхины хяналтын бодлогыг шинэчлэх шаардлага ба Хор хөнөөлийг бууруулах арга зам
    4 цаг 29 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
    4 цаг 35 мин
  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
    4 цаг 53 мин
  • Л.Гангэрэл: Бодлого тогтвортой байж уул уурхайн салбар хөгжинө
    5 цаг 7 мин
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
    5 цаг 18 мин
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
    5 цаг 48 мин
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
    6 цаг 22 мин
  • А.Баяр: Өчигдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан хууль бус
    6 цаг 50 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн 15 дахь тулаанаа Барбадос тулаанчийн эсрэг хийнэ
    7 цаг 0 мин
  • Хөвсгөлд гарсан хоёр ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    7 цаг 19 мин
  • Найман аймгийн 304 иргэн шугаман бүжгээр хичээллэв
    7 цаг 38 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
    7 цаг 59 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
24 баримт
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК