Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.УИХ-ын чуулганаар “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай” хэлэлцээрийг өнөөдөр соёрхон батласан. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Элчин сайдын яамнаас Улаанбаатар хотын номын сан дахь Америкийн соёл мэдээллийн төвд 17.30 цагаас хэвлэлийн бага хурал хийнэ.
15.00 цагаас Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт UB паласт болно.
13.00 цагаас БОНХЯамны, Ой Судлагаа Хөгжлийн Төв болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (ГОУХАН) “Олон зорилтод үндэсний ойн тооллогын ажлын техникийн зөвлөлгөөн” “Corporate” зочид буудлын хурлын танхимд болно.

























































