Монголын хөрөнгийн биржийн шинэчилж баталсан "Бүртгэлийн журам"-тай холбогдуулж биржид бүртгэлтэй хувьцаат компаниудыг 1, 2, 3 гэсэн шинэ ангилалд хуваасан байна. Монголын хөрөнгийн биржийн 1 гэсэн ангилалд компани байхгүй бол 2 дугаар ангилалд 89 компани багтжээ. Харин гуравдугаар ангилалд 148 компани багтсан байна. Бүртгэлийн нэгдүгээр ангилалд компанийн засаглалын зарчмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, мөрдлөг болгон ажилладаг, зах зээлийн үнэлгээ өндөртэй, хөрвөх чадвар сайтай, нэр хүндтэй хувьцаат компаниуд багтах аж.
























































