Өнөөдөр 10.00-11.30 цагт Төв номын сангийн ерөнхийлөгчийн танхимд "Хүний эрхийн боловсролыг түгээх нь" уулзалт арга хэмжээ болно. Энэ үеэр Хүний эрхийн үндэсний комисс 30 орчим номын санд хүний эрхийн ном гардуулан өгөх юм байна. Уулзалтаар хүний эрхийн боловсролд номын сангуудын оруулах хувь нэмэр, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар мэдээлэл өгч, санал солилцоно.Д.Дуулим

























































