Монгол Улсын агаарын замын бодлогыг шинэчлэх, агаарын замд орчин үеийн шинэ технологи нэвтрүүлэхээр Иргэний нисэхийн ерөнхий газрынхан ажиллаж байгаа ажээ. Тэгвэл энэ ажлынхаа хүрээнд ХБНГУ-тай хамтарч ажиллахаар болжээ. Хоёр орны Засгийн газар хоорондын хуралдааны үеэр энэ сарын 2-нд тус улстай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Уг бичигт дурдсанаар агаарын навигацийн үйлчилгээний мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх, одоо ажиллаж буй боловсон хүчнийг дадлагажуулах, шинэ техник, технологи эзэмшүүлэх, агаарын зайн урсгал төлөвлөлтийн чиглэлээр хамтрах юм байна. Даширамд дуулгахад манай улс Ази, Европыг холбосон агаарын хөдөлгөөний хамгийн тохиромжтой цэг бөгөөд хамгийн богино зайд байрладаг байна.
























































