Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын газрын Төрийн хамгаалалтын хэлтсээс цагдаа ар гэрийн холбоог сайжруулах, хэлтсийн үйл ажиллагааг танилцуулах, тэдний санал, сэтгэгдлийг сонсох, нийгмийн асуудлыг нь судлах зорилгоор “Цагдаа, ар гэрийнхэн” уулзалтыг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр газарт зохион байгууллаа.

Уулзалтанд хэлтсийн 68 алба хаагчийн ар гэрийн төлөөлөл, газрын удирдлагыг төлөөлөн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Чинболд оролцон алба хаагчдын ар гэрээс гаргасан санал, асуулт, хүсэлтэнд хэлтсийн дарга, хэсгийн дарга нарын хамт хариулт өгч, хариуцан ярилцсан.

Оролцогчдод хамгаалалтын газар, хэлтсийн танилцуулгыг power point программ, үйл ажиллагааг movie maker-ээр танилцуулан, албанд ашиглаж буй тусгай хэрэгсэлийг үзүүлэн, алба хаагчдын бэлтгэсэн урлагын хэсэгчилсэн тоглолтыг сонирхууллаа.

Түүнчлэн алба хаагчдыг ажилах нөхцөл бололцоогоор хангаж, үүргээ гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэн өгч буй 6 алба хаагчийн ар гэрийнхэнд дурсгалын зүйл гардуулсан юм.
Гэр бүлийнхэний зүгээс алба хаагчдыг үүрэг гүйцэтгэхэд бүхий л нөхцөл бололцоогоор хангаж, дэмжих, шинэлэг хэлбэрээр зохион байгуулсан энэхүү арга хэмжээг дахин зохион байгуулж байх хэрэгтэй гээд үр өгөөж өгсөн үйл ажиллагаа гэж дүгнэсэн байна.

Д.Ундрах /24tsag.mn/