Улсын хэмжээнд 736288 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаас Улаанбаатар хотод 62.1 хувь, 37.9 хувь нь орон нутагт бүртгэлтэй байна. 2014 оны эхний 11 сарын байдлаар 57951 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгдэж улсын дугаар аваад байна. Үүнээс Нийслэл хотод 41606 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Нийслэл хотод 2010 онд 168814 тээврийн хэрэгсэл бүртгэгдэж байсан бол 2014 оны эхний 11 сарын байдлаар 441836 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн нь сүүлийн 4 жилийн дотор 2.6 дахин нэмэгдсэн байна.


Д.Ундрах /24tsag.mn/

























































