МҮХАҮТ-ын ээлжит их хурал өчигдөр хуралдаж ирэх дөрвөн жилд тус байгууллагыг удирдах удирдлагаа сонгожээ. МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн даргад С.Дэмбэрэл, О.Амартүвшин, Б.Лхагважав нар нэр дэвшиж, С.Дэмбэрэл нэрээ татаж авчээ. Тэрээр өнгөрсөн дөрвөн жилд тус байгууллагыг удирдаж ирсэн юм. Ингээд санал хураалт болоход Б.Лхагважав гишүүдийн олонхын саналыг авч МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогджээ.Харин бусад удирдлагуудаа өчигдөртөө багтаж сонгох төлөвлөгөөтэй амжаагүй тул МҮХАҮТ-ын дарга, орлогч дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг өнөөдөр сонгохоор болжээ.


























































Сэтгэгдэл (4)