Социализмын замаар замнаж, намаас гаргасан шийдвэр бүхэн зөв мэтээр сэтгэж явсан түүх тэртээ 25 жилийн өмнө үлджээ. Өнөөдрөөс яг 25 жилийн өмнө Монголын ард түмний нойрноос нь сэргээсэн дуу бол “Хонхны дуу” юм. Тэгвэл баярын энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хонхны дуу”-нд Төрийн соёрхол хүртээхээр болжээ.Ардчилсан хувьсгалын тухай ярихад Монгол хүн бүрийн аманд алдарт “Хонхны дуу” л аялагддаг гэдэг нь дамжиггүй. Тиймээс олон хүн Ерөнхийлөгчийн гаргасан тус шийдвэрт талархаж байгаа юм. Дууны үг, аяыг “Ардчилалын дууч” гэгддэг Хонх хамтлагийн ахлагч С.Цогтсайхан агсан зохиосон. Өнөөдөр түүний шагналыг гэр бүлийнхэн нь гардан авах юм байна.


























































Сэтгэгдэл (9)