Замын хөдөлгөөний дүрмийн түр зогсох хориотой заалт болон хориглох тэмдэг зөрчиж автомашинаа зогсоосон иргэдийн тээврийн хэрэгслийг тусгай ачигч, чирэгч автомашинаар зөөж шилжүүлэх зардлыг автомашины төрөл, марк харгалзахгүй 55000 төгрөг болгосон Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаал шийдвэр 2014 оны 11 сард гарсан. Тиймээс 2014-11-25 наас ийнхүү ачигч автомашины ачиж тээвэрлэх зардлыг 55000 төгрөг болгож мөрдөж эхэлсэн юм. Ачиж тээвэрлэх зардлыг бууруулж 55000 төгрөг болгосон үндэслэл нь өмнө нь 3 түр саатуулах байртай байсан ба тэр нь их хол байрладаг тул ачиж тээвэрлэх үйл ажиллагааны зардал нь харьцангуй өндөр байсан тиймээс иргэдэд илүү ойр байрлалтай 8 түр саатуулах байрыг шинээр байгуулж дүүрэг бүрт ачигч машиныг хуваарь гарган ажиллуулж эхэлсэнтэй холбоотойгоор зөөх зай нь богиносож, иргэд ч ойр дөхөм байрлах түр саатуулах байрнаас автомашинаа авах үйл ажиллагаа нь чирэгдэлгүй болж ачигч машинаар тээвэрлэсний зардалд 55000 төгрөгийг төлөх боломжтой талаар тодорхой судалж гаргасан албан шийдвэр юм.


Д.Ундрах /24tsag.mn/

























































