Энэтхэгийн инженер Афроз Шайх дэлхийн хамгийн жижиг цахилгаан мотоциклыг Мумбай хотноо болсон үзэсгэлэн худалдаан дээр танилцуулжээ. Хүүхдийн тоглоомны хаягдлаар хийсэн уг мотоцикл нь 25 см өндөртэй ба 80 кг ачаа тээвэрлэх чадалтай. Энэ тээврийн хэрэгслийн жин дөнгөж 4 кг 400 гр ажээ. Афрозын бүтээлийг олон улсын мэргэжилтнүүд өндөр үнэлсэн байна.