Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Нийгмийн гэрээ ба улс төрийн эрхийн зарчмууд”- номын нээлт боллоо

2015-1-13
0
ЖИРГЭХ

    600x600Өнөөдөр Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ой тохиож байна. Энэ ойн өдөр Гадаад хэргийн яаманд Францын алдарт соён гэгээрүүлэгч Жан Жак Руссогийн “Нийгмийн гэрээ ба улс төрийн эрхийн зарчмууд” хэмээх номын II дахь хэвлэлийн нээлтийн ёслол боллоо.

Энэхүү номыг Монгол-Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан Гадаад хэргийн яам болон Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Делунэ, “Эрх зүйт ёс” сан хамтран эрхлэн гаргасан байна.

Ёслолын арга хэмжээг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Делунэ нар нээж үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хэлсэн үгэндээ “Хуран цугласан Та бүхэнд юуны өмнө ардчилсан Үндсэн хууль батлагдсан өдрийн баярын мэнд хүргэе.

Мөн 2015 оны босгон дээр Монгол-Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн эхний арга хэмжээ нь Жан Жак Руссог хамгийн ихээр алдаршуулж, нэрийг нь мөнхжүүлсэн Та бүхэнд толилуулж буй “Нийгмийн гэрээ ба улс төрийн эрхийн зарчмууд” сонгодог бүтээлийн нээлтээр эхэлж байгаад олзуурхаж байна.
Энэхүү бүтээлээс та бүхэн хүн төрөлхтөний хамгийн гарамгай сэтгэгчид мэргэн оюунаа уралдуулсаар ирсэн эрх чөлөөг дээдлэх үзэл, хууль дээдлэх ёс, ардчилсан төрийн талаар гайхамшигтай үндэслэл, нотолгоог олж мэдэх болно. Цухас дурдваас, аливаа хүчирхийлэл, эсхүл хэсэг бүлэг хүмүүс төр, засгийг бий болгодоггүй болохыг тэрбээр нотлон харуулахыг зорьсон юм. Үлгэрлэвэл, бүлэг дээрэмчид, эзлэн түрэмгийлэгч цэрэг арми, ерөөс таныг харанхуй гудамжинд дээрэмдэж буй зэвсэглэсэн этгээд таныг захирахын тулд хүч хэрэглэх нь бий. Гэвч тэднийг хэн ч “төр” хэмээн хүлээн зөвшөөрдөггүй. Төр, засгийн бас нэг шинж бол хууль ёсны засаглагч болох тухай асуудал юм. Жирийн нэг дээрэмчин бол таныг “түрийвчээ өг, үгүй бол эрх чөлөөнд чинь халдана” хэмээн заналхийлдэг болохоос хэзээ ч “түрийвчээ өг, тэр чинь надад хуулиар олгогдсон миний эрх” гэж хэлдэггүй.  Гэтэл төрөөс танд татварын тооцооны хуудас илгээхдээ, цэргийн албанд татахаар зарлан дуудах хуудас хүргүүлэхдээ, эсвэл улаан гэрлээр гарахад зогсохыг тушаахдаа, жолооны үнэмлэхтэй байж машин барина шүү гэсэн шаардлага тавихдаа таныг захирах эрх мэдлийг хууль ёсоор олж авсан байдаг.  Харин “яагаад” гэсэн асуултын хариултыг та уг номноос олж аваарай.

Эцэст нь хэлэхэд цөөн хэдэн үгээр “Нийгмийн гэрээ ба улс төрийн эрхийн зарчмууд” хэмээх энэхүү гайхалтай бүтээлийн үнэ цэнэтэй санаа бүрийг илэрхийлэх бололцоо байхгүй билээ. Тиймээс номыг эхнээс нь дуустал уншиж, мэргэн оюундаа шүүн тунгаах боломжийг уншигч абугай танд үлдээе. Онцлон хэлэх гэсэн нэг зүйл бол уг бүтээл дэлхийн анхны Үндсэн хууль болох АНУ-ын Үндсэн хуулиас эхлэн бусад ардчилсан улс орнуудын Үндсэн хуулийн үзэл санааны язгуур үндэс болсныг тэмдэглүүштэй” гэлээ.

Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Делунэ хэлсэн үгэндээ “Юуны өмнө Монголын нийт ард түмэнд Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Өнөөдөр бид энд гурван учир шалтгааны улмаас цуглараад байна.

Нэгдүгээрт, Улс төрийн гүн ухаан, дэлхийн соёлын өвийн томоохон бичвэрүүдийн нэг бөгөөд эрх чөлөө, тэгш эрх, нийтийн сайн сайхан зэрэг бидний хамгийн үнэт ухагдахуунд тулгуурлан, ард түмний бүрэн эрхт байдлын зарчмыг бататган ардчиллын үзэл санааг тэжээн тэтгэж байдаг Францын нэрт соён гэгээрүүлэгч Жан Жак Руссогийн “Нийгмийн гэрээ ба улс төрийн эрхийн зарчмууд” номын 2 дахь хэвлэлтийг танилцуулж байна.

Хоёрдугаарт, Жан Жак Руссогийн уг бүтээл Франц улс болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, олон арга хэмжээ зохиогдох 2015 оны босгон дээр монгол хэлээр дахин хэвлэгдэж буй нь нэн тааламжтай байна. Ижил үнэт зүйлстэй ардчилсан, анд нөхөд улсууд болсон нь өнөөдөр манай хоёр орны харилцааны гол үндэс нь болж буйг энэхүү хэвлэлтээр дамжуулан сануулах нь зүйтэй болов уу. Хэдийгээр хоёр өөр тивд оршдог ч бидний хамтын ажиллагааг энэ үнэт зүйлс ойртуулан холбож байдаг. Учир нь ардчилал бол нэг талаас Монгол Улс, нөгөө талаас Франц улс болоод Европыг холбож буй бат гүүр мөн.

Гуравдугаарт, Саяхан Франц улсад болсон аймшигт үйл ажиллагаа нь хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг эсэргүүцсэн үйл явдал байлаа. Үүнийг Монгол, Франц улс аль аль нь буруушааж байгаа.

Энэхүү бүтээлийг дахин хэвлэхэд санаачилга гарган ажилласан, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр, орчуулагч Р.Янжмаа, сайд Л.Пүрэвсүрэн болон энд хүрэлцэн ирсэн бүхий л салбарын хүмүүстээ баярлалаа.

Тус бүтээл эдүгээгээс 25 жилийн тэртээ Монголын ард түмний сонгосон ардчиллыг бататган бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна” гэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    13 цаг 35 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    15 цаг 33 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    16 цаг 12 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    17 цаг 31 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    19 цаг 20 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК