УИХ-ын чуулганаар дөнгөж сая Онцгой албан татварын тухай болон Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийгээд завсарлалаа. Ингээд дээрх хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүргийг байнгын хороонд даалгасан юм. Чуулган завсарлах болсон шалтгаан нь яг одоо байнгын хороог шуурхай хуралдуулж зарим зарчмын зөрүүтэй саналуудыг эцэслэн шийдвэрлүүлэхтэй холбоотой юм. Мөн УИХ-ын дарга гишүүдэд хандаж чуулганы танхимыг орхихгүй байхыг санууллаа.