Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хууль зүйн байнгын хороо гурван асуудлыг шийдвэрлэлээ

2015-1-27
0
ЖИРГЭХ

    DSC_1510УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.01.27/ хуралдаан 9 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцууллаа.

УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2012-2016 оны үйл хөтөлбөрт “Хуулийн тухай хуулийг батлуулж, хуулийн хэрэгцээ шаардлага, хэрэгжилтийг үнэлдэг болох”-оор заасныг хэрэгжүүлэх үүднээс Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай буюу Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Уг хуулийн төслийг боловсруулахад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслөөс зөвлөх баг ажиллуулсны зэрэгцээ хууль боловсруулах стандарт, журмын талаар ХБНГУ, БНСУ, Их Британи, Канад, Япон зэрэг улсын туршлага, практикийн харьцуулсан судалгаа хийж, түүнд үндэслэн хуулийн төслийн анхны хувилбарыг боловсруулж, төсөлд хуулийн үр нөлөөний үнэлгээ болон хууль тогтоомжийн давхардал, хийдэл зөрчлийг тогтоох судалгаа зэргийг хийсэн байна.

Уг хуулийн төсөлд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг санаачлах, тэдгээрийн төслийг боловсрулах, магадлан шалгах, хэлэлцүүлэх, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, мэдээлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ. Энэ хууль батлагдсанаар хууль тогтоомжийн төслийн боловсруулалт, хууль тогтоомжийн чанар сайжрах, хууль тогтоомж хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.
 
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Х.Тэмүүжин, Ж.Батзандан, О.Баасанхүү, Л.Болд нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Баянсэлэнгэ, Х.Тэмүүжин, О.Баасанхүү, Ё.Отгонбаяр, Р.Гончигдорж, З.Энхболд, Д.Лүндээжанцан, Л.Болд нар саналаа хэлсэн юм. Тухайлахад гишүүн Х.Тэмүүжин бусад оронд ганц хуулийн тухай биш хэм хэмжээ тогтоосон актуудын тухай хууль гэж байдаг. Харин манайд хууль боловсруулах стандартыг нарийвчлан тогтоох, хэрэгжилтэд нь хяналт шинжилгээ, үнэлгээ хийх явдал зайлшгүй шаардлагатай байна. Хууль бичих үйл явц нэг стандартгүйгээс ойлгомжгүй, нэр томьёоны алдаатай, логик зөрчилтэй хууль тогтоомж гарч байна гэсэн бол гишүүн О.Баасанхүү заавал бие даасан хууль гаргана гэхгүйгээр одоо мөрдөж байгаа хуульдаа өөрчлөлт оруулах, хэлэлцүүлгийн шатанд байгаа Нийтийн сонсголын тухай хуулийн төсөлтэй уялдуулаад явах боломжтой юм гэлээ. Харин гишүүн Д.Лүндээжанцан байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж сайн ярилцаад зөвшилцөхөөс илүүтэй мэтгэлцэж хэлэлцүүлгийн явцад нарийн нягтлах шаардлагатай, мөн гишүүн Р.Гончигдорж хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх томоохон ажлын хэсэг гаргаж асуудлыг цогцоор нь харж хэлэлцэх нь зүйтэй гэсэн бол гишүүн З.Энхболд энэ бол шинэ хуулийн тухай асуудал биш одоо мөрдөж байгаа хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, үүнийг Нийтийн сонсголын тухай хуультай хольж хутгаж болохгүй. Хуулийн төслийн гол агуулга нь бүх хууль нэг стандарттай байх, УИХ хууль тогтоох ажлаа шинжлэх ухааны үндэстэй, стандарттай болгох, батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хянаж дүн шинжилгээ хийж, үнэлгээ өгдөг болоход чиглэж байгаа юм. Иймээс энэ хуулийг хурдан гаргах ёстой, тэгж байж УИХ-ын үйл ажиллагааг цаашид олон түмэнд ойлгомжтой болгох учиртай гэдгийг хэллээ.

Ингээд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ.  
       
 Дараа нь Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцуулав. Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 12 саналын томьёолол гаргасны зэрэгцээ тусгайлан бие даасан зохицуулалт шаардлагатай хуулийн төслийн боловсруулалтыг хангалтгүй гэж үзсэн байна.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Батзандан нар байнгын хорооны ажлын хэсэг болон ажлын дэд хэсгээс асуулт асууж тодруулав. Ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ хуулийн гол зорилт нь аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хялбаршуулж бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд чиглэж байгаа. Гэтэл аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах үйл ажиллагааг энэ хуулийн төсөлд хольж тусгасан нь хүндрэл учруулж байгааг хэллээ.
 
DSC_1510
Харин саналаа хэлсэн гишүүн З.Энхболд ажлын хэсгийн саналыг дэмжээд бизнесийн тусгай зөвшөөрлийг хялбаршуулж байгаа төсөлд аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг сахиулахтай холбоотой зохицуулалтууд хамаарахгүй байхаар санал хурааж шийвдэрлэх нь зүйтэй гэсэн бол гишүүн Х.Тэмүүжин хуулийн төслийн концепцид зарчмын ялгаа гаргах замаар аюулгүй байдал, хэв журам, ёс зүй, мэргэжилтэй холбоотой тусгай зөвшөөрлийг аж ахуй бизнесийн талаас харж болохгүй. Иймээс ажлын хэсэг санал гаргаж Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Мөн гишүүн Ж.Батзандан хуулийн төслийг Засгийн газарт буцааж дахин боловсруулж өргөн барих нь зүйтэй байна гэсэн бол гишүүн Ц.Нямдорж ажлын хэсгийн саналаар санал хураагаад Эдийн засгийн байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлье. Хуулийн төслийг буцаах эсэхээ Эдийн засгийн байнгын хороо шийдэг гэсэн санал хэлсэн юм.

Ингээд ажлын хэсгийн саналаар бизнесийн зөвшөөрлийг хялбаршуулж байгаа хуулийн төслөөс аюулгүй байдлын холбогдолтой зөвшөөрлийг хасах санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ. Мөн Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувийн хамгаалалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Түүнчлэн ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй бусад саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн энэ тухай санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
 
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Батчимэг нарын нэр бүхий 6 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Монгол хэлний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /хуулийн төслийн санкцтай холбоотой асуудлаар/ анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулсны дараа гишүүн Д.Лүндээжанцангийн гаргасан хуулийн төслийн 23 дугаар зүйлийн 2 дахь заалтыг хасах саналын томьёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Энэ талаар байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төрийн байгууллалтын байнгын хороодод хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
    2 цаг 46 мин
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
    3 цаг 38 мин
  • ХҮН нам 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн штабын даргаа томиллоо
    3 цаг 39 мин
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
    3 цаг 54 мин
  • "Гэртээ ганцаараа" цувралын шинэ ангийг хийж, Маколэй Калкин дүр бүтээнэ
    4 цаг 1 мин
  • "НЭГДЭЛ" НЭГ САНААГҮЙ БОЛОВ УУ?
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангайгийн баг Улсын гарьд М.Лхагвагэрэлийн багийн эсрэг тулна
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Хатантынхны анхны барилдаан Дархан аваргын манлайлсан "Увс нуур" багийн эсрэг
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    Уржигдар 17 цаг 45 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    Уржигдар 16 цаг 53 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    Уржигдар 16 цаг 51 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    Уржигдар 16 цаг 31 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    Уржигдар 14 цаг 34 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    Уржигдар 11 цаг 34 мин
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
24 баримт
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК