Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сурвалжлага: Цалин мөнгө маань цагаан сард хүрэлцэх нь үү

2015-2-03
0
ЖИРГЭХ
Монголчуудын хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг цагаан сарын баяр хаяанд ирлээ. Эрт дээр үеэсээ эцэг эх, ахан дүүстэйгээ уулзан золгож, амар мэндийг нь эрдэг баяр сүүлийн жилүүдэд хотжиж гэх үү, хөлжиж гэх үү арай л өөрөөр тэмдэглэгдэх боллоо. Жилдээ ганцхан тохиох баяраараа хэн хүнгүй бусдаас дутахгүй, хэний  ч өмнө юугаар ч дутахгүй байхаар дор бүрнээ хичээсээр байна. Хэдийгээр мөнгө санхүүгийн зовлон бэрхшээл тулгардаг ч бид бүхний хамгийн ихээр хүсч, хүлээдэг баяр бол цагаан сар билээ.
74c833d27c5d6738big                         Монголчуудын хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг цагаан сарын баяр хаяанд ирлээ. Эрт дээр үеэсээ эцэг эх, ахан дүүстэйгээ уулзан золгож, амар мэндийг нь эрдэг баяр сүүлийн жилүүдэд хотжиж гэх үү, хөлжиж гэх үү арай л өөрөөр тэмдэглэгдэх боллоо. Жилдээ ганцхан тохиох баяраараа хэн хүнгүй бусдаас дутахгүй, хэний  ч өмнө юугаар ч дутахгүй байхаар дор бүрнээ хичээсээр байна. Хэдийгээр мөнгө санхүүгийн зовлон бэрхшээл тулгардаг ч бид бүхний хамгийн ихээр хүсч, хүлээдэг баяр бол цагаан сар билээ. Ингээд бид энэ жилийн цагаан сараар хэрэглэгдэх зүйлсийн үнийг судлахаар иргэдийн олонх нь үйлчлүүлдэг Нарантуул, Дүнжингарав, Сандэй захууд болон жил бүр уламжлал болгон нийслэлээс зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаагаар зочилсон юм.

Гандангийн тэргүүтэй үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн хэвийн боов

Тухайн айлын зассан тавгийн идээг харж тэр жилийнх нь өнгийг шинждэг гэж настан буурлууд ихэд хүндэтгэлтэйгээр идээ, будаагаа засдаг. Тавгийн идээний хамгийн чухал нь хэвийн боов юм. Жилийн жилд иргэдийн дунд хамгийн их эрэлттэй байдаг Гандангийн хэвийн боов энэ жил дээрх захуудын хаана ч адилхан нэг ширхэг нь 2600 төгрөгийн ханштай байна. Мэдээж нэг тавгийн идээ засах буюу 21 ширхэг хэвийн боов авбал суурь еэвэн үнэгүй дагуулж өгөх жишээтэй. Мөн “Ургах жигүүр” ХХК-ийн хэвийн боов нэг ширхэг нь 2400 төгрөг, “Суман гүн” компанийн үйлдвэрлэсэн хэвийн боов ширхэг тутам нь 2000 төгрөгийн ханштай байна. Харин хэвийн боовнууд дундаас хамгийн хямд нь “Атар өргөө” компанийнх байсан бөгөөд нэг ширхэг нь 1800 төгрөг байсан бол хамгийн үнэтэй нь Турк талх нарийн боов ширхэг тутам нь 2700 төгрөгөөр Дүнжингарав төв дээр худалдаалагдаж байлаа. Тавгийн суурь еэвэн том, жижгээсээ хамаараад өөр, өөр үнэтэй. Гурван килограммтай еэвэн 16500 төгрөг,  Ерөнхийдөө хэвийн боовны үнэ иймэрхүү бөгөөд бусад газруудаар ч адил төстэй байсан. Гэхдээ аливаа зүйлд урамшуулал гэж байдаг бөгөөд аль ч компани ойрын өдрүүдэд урамшуулалт худалдаа зарласан байсныг уншигчдадаа дуулгах нь зүйтэй байх.
8999_817293318343114_3799438017466033409_n
8999_817293318343114_3799438017466033409_n
8999_817293318343114_3799438017466033409_n
Тарган хонины томхон шиг ууц 250 мянгаас наашгүй...

Ууц гэдэг бол сар шинийн ширээний голлох идээний нэг. Ганц ууц ч гэлтгүй тарган махаар буузаа хийхийг хэн хүнгүй л хүсдэг хойно. Хэдэн зуун саяар тоологдох малтай монголчуудын хувьд өнөөдөр яг үнэндээ итгэмээргүй хувь заяаг туулж байна. Бид бараг нэг кг махыг үнэгүй шахам авах боломжтой атал өнөөдөр кг-г нь 5000-7000 төгрөгөөр худалдан авч байна. Бүр хямдраад байгаа нь энэ шүү дээ. Нийслэл хотын иргэдийн ихэнх нь хүнсээ бэлтгэдэг “Дэнжийн 1000”-н махны зах дээр ямааны мах кг нь 3500 төгрөг, үхрийн мах 6800-7000 төгрөг, хонины мах 4800-5500 төгрөгийн үнэ ханштай худалдаалагдаж байна. Харин ууцны үнэ харьцангуй хямд байгаа нь ажиглагдсан. Хамгийн том болох нас бие гүйцсэн эр хонины ууц 200-250 мянган төгрөгийн хооронд. Үүнээс бага жинтэй ууц нь 100-150 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Залуу айлууд цагаан сарын ширээндээ үхрийн өвчүү тавих нь элбэг. Өвчүүг нэг кг-г нь 8000 төгрөгөөр бодуулж авна. Эндээс ёстой л нөгөө “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ” гэдэг шиг хэн мөнгөтэй нь хүссэн ууцаа, хэн боломж муутай нөгөөдөх нь хэрд таарсангаа авах боломжтой. Жил бүрийн нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхэн үе бол махны ченжүүдийн хамгийн оргил орлогын үе. Энэ үед л мах үнэд ордог учиртай. Харин энэ жилийн хувьд махны үнэ өнгөрсөн жилийг бодвол кг тутам нь 1000-2000 төгрөгөөр татуу байгаа ажээ. Гэхдээ бадарчин баярлах болоогүй махны үнэ өнөөдрөөс хойш цагаан сар болтол өдрөөс өдөрт бараг цаг миниутаар л өсдөг жамтай.
0d06b52ce4b8802big
e879f6___x800
0d06b52ce4b8802big
Дахиад л цагаан идээний үнэ өсчээ

Цагаан идээний үнэ ханшийг сонирхохоор Баянзүрх дүүргийн “Тэнгэр” худалдааны төвийг зорьлоо. Цаг оройхон болсон болоод ч тэр үү, цагаан сарын бэлтгэл арайхан эхлээгүй байгаад ч тэр үү очсон газар маань иргэдийн хөл хөдөлгөө бага байв. Тавгийн идээний голлох чимгүүдийн нэг бол яалтгүй хорхой ааруул, хэвлэж гаргасан дугуй ааруулууд байдаг. Энд ааруулны үнэ хагас кг нь хэлбэр хийц, өнгө үзэмжээсээ шалтгаалан 9000-180000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Харин тогооны өрөм 10000 төгрөг, шар тос кг нь 8000 төгрөгийн үнэтэй худалдагдаж харагдлаа. Сүүлийн жилүүдэд зарим айлууд тавгийн идээгээ дан цагаан идээгээр засдаг болсон нь нэлээдгүй өвөрмөц харагддаг билээ. Дээр махны үнэ буурсан тухай дурдсан. Тэгвэл энэ жил цагаан идээний үнэ эсрэгээрээ нэмэгдсэн байх юм. Ер нь цагаан идээний хэрэглээ сүүлийн жилүүдэд элбэгшиж, айл бүр хятадын гэж нэрлэгдэх элдэв чихэр жимсээр тавгаа дүүргэхийн оронд цагаан идээгээрээ чимэх хандлагатай байгаа. Тиймээс ааруул, өрөм тэргүүтэй цагаан идээний үнэ жил бүрийн энэ цаг үед эрчээ авах хандлага ажиглагдаж байна.
32_52c0f6593dce2c2c01b8ec5c0172c230f5e3041b
32_52c0f6593dce2c2c01b8ec5c0172c230f5e3041b
32_52c0f6593dce2c2c01b8ec5c0172c230f5e3041b
Дээл бүсээ дээдлэх болсон уламжлалт баяр

Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө дээл өмссөн хүнийг хөдөөний хүнээр төсөөлдөг байсан тэр цаг үе нэгэнт үеэ өнгөрөөжээ. Орчин цагт бол дээлээрээ гангарна гэдэг нэг ёсондоо ихээхэн бахархал болон хувирчээ. Гэхдээ нөгөөл тансаглалд дуртай бидний хувьд аль үнэтэй, өнгөтэй, өөдтэй болгоны худалдаж авч өмч хөрөнгө , өнгө төрхөө гайхуулах хандлага ажиглагдах болсон нь үнэн. Ямартаа ч төрт ёс, түүхт уламжлалаа дээдлэн үндэсний баяр цагаан сараараа дээлээ өмсөж буй нь ихээхэн талархууштай хэрэг. Ингээд захуудаар дээлийн үнийг сонирхлоо. Манай үйлдвэрлэгчид ч хэрэглээгээ дагаад өнгө төрх, загвар дизайн нь ихээхэн сайржирсан байгаа нь нүдэнд ил үзэгдэнэ. Дээл нь хийсэн материал болон уран нарийн шаглаа, загвар дизайнаасаа шалтгаалан янз бүрийн үнэтэй. Жишээлбэл эрэгтэй, эмэгтэй дан дээл хамгийн хямд нь 150 мянган төгрөөс эхлэж байх юм. Сүүлийн жилүүдэд гэр бүлээрээ гангарах болсон хос дээл 250 мянган төгрөгөөс эхлэх жишээтэй. Хамгийн үнэтэй нь дээл нь 750-800 мянган төгрөг, бүр цаашлаад нэг саяас дээш үнэтэй нь ч байна. Дээлийн торгоны хувьд хамгийн хямд нь хуучны 92-ын гэгддэг торго нэг метр нь 3500 төгрөг. Хамгийн үнэтэй нь үйтэн хуар бөгөөд нэг метр нь 100 мянган төгрөгөөр зарагдаж харагдав.
Мөн энэ үеэр хамгийн их ачаалалтай ажиллаж, тэр хэрээрээ дажгүй орлого олдог хүмүүс бол оёдолчид. Тэд энгийн дээлийг материал нь орохгүйгээр 65000 төгрөгөөр оёдог. Харин иргэдийн хүссэн загвараар чамин, дэгжин загвартайг нь 150.000-200.000 төгрөгийн ханшаар оёх гэнэ. Тэгвэл хүүхдийн дээлийг  материал нь оролгүйгээр 25000-60000 төгрөгийн үнэ ханштайгаар оёдог юм байна.
8999_817293318343114_3799438017466033409_n
8999_817293318343114_3799438017466033409_n
8999_817293318343114_3799438017466033409_n
8999_817293318343114_3799438017466033409_n
8999_817293318343114_3799438017466033409_n
8999_817293318343114_3799438017466033409_n
P1015565-120452-1666444416
Гурил цагаан сарын гол хэрэглэгдэхүүн

Өргөн хэрэглээний бараа дунд голлох байр суурьтай нь гурил. Цагаан сарын баяраар магадгүй хамгийн их хэрэглэгддэг нь бас л гурил. Зарим айлууд гэртээ хэвийн боовоо хийдэг уламжлалтай. Мөн дээрээс нь бууз, хуушуур гэх зэргээр гурилгүй зүйл үгүй. Тэгвэл гурилны 5 кг тутмын үнэ нь Алейка 6240 төгрөг, Атар дээд 6000 төгрөг,  Атар нэгдүгээр гурил 5210 төгрөг,  Алтан тариа нэгдүгээр гурил 8010 төгрөг, Алтан тариа дээдийн дээд нь  7250 төгрийг үнэтэй худалдаалагдаж байна. Цесна 25 кг-аар савласан нь 36500 төгрөгийн үнэтэй байна.
74c833d27c5d6738big
10947276_817292351676544_6272772504653614750_n
Г.Дорж
0
ЖИРГЭХ
Санал болгох
ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Зочин (202.21.113.238)
    Сайхан дурсамж шүү
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.15.247)
    Монголчууд маш нэрэлхүү улс учраас өөрийн хэр хэмжээнд тохируулахгүй, нийтийг дагаж далбаганаад сүйрдэг байхгүй юу! "Ай болохгүй, амьтан юу гэх билээ?" гэж ярьдаг улс шүү дээ. Уул нь бэлэг сэлтийг л жаахан цэгцэлчихвэл тун гайгүй болчих гээд байгаа юм: зөвхөн 70-аас дээш настан болон 5 хүртэл насны балчируудад л гарын бэлэг өгч баясгаад бусдад нь бэлэг өгөх гэж улайрдагаа больчих хэрэгтэй юм.
    2015 оны 02 сарын 04 | Хариулах
  • зочин (202.131.231.250)
    өөрийн хэмжээнд тэмдэглэх хэрэгтэй ш дээ
    2015 оны 02 сарын 04 | Хариулах
  • Od (95.196.143.31)
    Tsagaan saraar Aav eej nastanguudaa bayrluulad saihan hiiged l ogvol bolooshdee huuchin tegdgel baisan bizdee odoo shine ueiin baychuul garch irj tednii hold dagaldan baysagch nar iim hoorondoo urladsan gaj uildel gargaj bga. Aav eej, tom ah egch ondor nastai humuusiig l bayrluul !!! Mon huuchnii es zanshil ged tuilshraad bhin huuchnii zanshil shal oorshdee jishee n uuts gehed l dan uutsaar n 2 hajuu taliin mahiig oruulaagui ged odoogiinhoos shal esergeere
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Цалингаа өгөөгүй он гарсаар мөнгө байдаггүй улс төрч нар шиг хулгай хийж чадахгүй худлаа ярьж чадахгүй монголоо худалдаж чадахгүй эцэг эхийн өгсөн хүмүүжил зөв шударга сайхан сэтгэлтэй бай гэсэн насаараа л дагаж мөрдөж амьдарлаа тэгэхээр ардчилсан нам засаг барьсан сүүлийн жилүүдэд бүүр дур гутаад байна эсэргүүцэл болгож цагаан сар хийхгүй л байхаас сайн цаг ирэхийг хүлээхээс ...эНЭ МАШ ЗӨВ САНАА БИ БАС ЦАГААН САР ХИЙХГҮЙ ...мОНГОЛЫН АРД ТҮМЭН БҮГД ДАГАХ ХЭРЭГТЭЙ ...
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
  • зочин (124.158.78.108)
    энэ 76 чих нь дүлий нүд нь сохор бдг юм уу хаашаа юм
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
  • хүн (112.72.13.200)
    махыг үнэгүй шахам авах ёстой гэсэн байх юм юу гэж ойлгох вэ ямар тэнэг золиг вэ
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (43.242.243.164)
    МУУ БАЙНА ШҮҮ
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
  • canaa (103.10.20.118)
    tsalin gj yu um be hoolondoo ch hurehggui bn yun tsagaan sar weee
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
  • зочин (103.26.193.23)
    Цалингаа өгөөгүй он гарсаар мөнгө байдаггүй улс төрч нар шиг хулгай хийж чадахгүй худлаа ярьж чадахгүй монголоо худалдаж чадахгүй эцэг эхийн өгсөн хүмүүжил зөв шударга сайхан сэтгэлтэй бай гэсэн насаараа л дагаж мөрдөж амьдарлаа тэгэхээр ардчилсан нам засаг барьсан сүүлийн жилүүдэд бүүр дур гутаад байна эсэргүүцэл болгож цагаан сар хийхгүй л байхаас сайн цаг ирэхийг хүлээхээс
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
  • МОСКВАД СУУГАА МОНГОЛ (178.214.33.71)
    ХЭРЭВ ТА ОХУ-ЫН МОСКВА ХОТОД БИЗНЕС БОЛОН ХУДАЛДАА ,ЭМ ЭМЧИЛГЭЭ,ХУВИЙН ХЭРГЭЭР ЯВАХ ХЭРЭГТЭЙ БАЙВЧ БОЛОМЖ ТАНЬ ГАРАХГҮЙ БАЙГАА БОЛ’МОСКВАД СУУГАА МОНГОЛ’ ТАНЫ АЖИЛД ТУСАЛНА. ХЭРЭВ ТА МОСКВАД АЖИЛ ХЭРЭГ,АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХУДАЛДАА НАЙМАА ХИЙХЭЭР ИРЭХ,ДАЙРАН ӨНГӨРӨХ БОЛ УГТАЖ, ЗУУЧИЛЖ,ЗОЧИД БУУДАЛ,БИЛЕТ ЗАХИАЛАХ,ХЭЛМЭРЧЛЭХ,ГАЗАРЧЛАХ,УНААГААР ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ БОЛ ТА sogsoo_o@mail.ru, +79175773401 УТСААР БИДЭНД ХАНДААРАЙ!
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.21.106.148)
    Хүргэх гэж ядах юу байхав дээ. Хэдэн бууз хийж хөлдөөгөөд л болоо. Бусдыг нь бол хэмнэнэ. Ууц тавьдаг айл үхрийн өвчүү тавь, өвчүү тавьж байсан бол бага бүхэл гэж нэрлэдэг мах чанаж толгойтой тавь. Залуу айл, тэгээд байранд амьдардаг бол мах чанаж тавиах ч хэрэггүй. Идээнийхээ үеийг нэг нэгээр бууруул. Хэмнэлтийн таваг бол 3 үе гурвалжин суурьтай ***** яваад, дээр нь 2 үе цагаан идээ явна. Идээнийхээ голд ууттай иоджуулсан давс эсвэл 00-н цаасаар дүүргэнэ. Дээгүүр нь "жижүүрийн" гэж нэрлэгддэг 3000-н гаатай чихэр цацна. Тэгээ л болоо. Бэлэг бол ердөө бутархай мөнгө л тараа. 100, 500 үсрээд 1000-тын дэвсгэр. Харин шинэ байвал зүгээр. Золгуутыг 2 зээрд, морь, үхэр, автусаар гүйцээ. Айлуудыг аль болох бөөнөөр нь урьж нэгээс хоёр жигнэлтээр шудар. Хоол, архинд бага анхаарч тоглоом, цайгаар түлхүү аргал. Айлд зочлох бол аль болох олноороо яв. нохой, муураа ч битгий үлдээ. Хаалгаа тайлахдаа удаан байж хэсэх айлынхаа тоог нягтлан гарга. Гүйц ээ.
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
    • hAHAHAHA
      2015 оны 02 сарын 03
  • Зочин (103.14.38.2)
    Төсвийн байгуулагын цалин эртхэн шиг өгвөл зүгээр юмаа
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
  • ббббб (103.26.193.182)
    Олон хүний бөөн өрөнд оруулдаг хүнмүүсийг хөлдөө чирдэг муухай баяр бие биенээсээ давж гарах гээд л
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.229.123.90)
    tsovuun tsag irj bui yum bishbizde
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
  • IRGEN (202.179.20.112)
    ENE JIL HOGSHCHUULD MAANI HUND BNA DAAA.ERONHIILOGCH MAANI ENE JILIIG BELEGGUI TEMDEGLEY GEJ URIALHGUI YM BH DAAA. HETSUUHEN BNA DAAA.
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
  • би (203.194.114.100)
    мөнгөө үрж ядсан монголууд зах дэлгүүрииг хоосолж баигааг юу гэх вэ
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
  • lhagba (202.179.31.242)
    Цалин үнэхээр цагаан сард хүрэхгүй байна. Хүмүүс сар шинээ тэмдэглэхэд сайхан энергитэй хийдэг цаг үеэ өнгөрөөжээ. Бөөн бухимдал.
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (203.169.49.148)
    ingej uglen uglen tsgaan sar xiij bxaa boiltsgooyo xodooni malchidiig l demjsen bayar shde ner ni xurtel malchidii tsgaan sar gd max suu tsagaan ideeg ni unetei xudaldaj avna xotinxon bol xiiged ch xereggui xarin ternii orond gadagshaa ulsruu ayalald yavbal arai xyamd tusax yum bna lee
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
  • иргэд (202.179.20.102)
    цагаан сараас өмнө цалин мөнгөө тавиачээ. Сайхан билэг сайдаа цагаан сараас өмнө төсвийн байгууллагуудын цалинг бөөнөөр нь эртхэн шиг тавимаар байна. Цалингаа өгөхгүй таг болдог шүү..Бүр битүүний урд цалингаа өгөхөөр хамаг юмны үнэ өсөөд замаа алдаж иргэд хохирдог тул хүн чанар гаргаад цалингаа ядаж 10 хоногийн өмнө тавна уу????
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
  • зочин (124.158.112.4)
    хэрэгтэй хэрэгггүй бэлэг өгч байхаар эсвэл шууд мөнгийг нь өгдөг болчихмоор юм тэгвэл маш амар
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (150.129.142.203)
    Beleg ogohoo boliyoo. eswel 100 jiliin omnoh shig yooton ul boow ogoy tehuu Mglchuudaa. Yaaj muulah bol tegj ogwol
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ
    18 цаг 13 мин
  • Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ
    18 цаг 25 мин
  • Эрдэмтэд 324 сая жилийн өмнөх эртний шавжийн шинэ төрөл зүйл илрүүлжээ
    18 цаг 37 мин
  • “ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
    19 цаг 19 мин
  • Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон PhillipCapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна
    19 цаг 31 мин
  • 2026 он гарснаас хойш байгаль орчны салбарт 2,800 нь урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ
    19 цаг 36 мин
  • Далай доор бүхэл бүтэн тив нуугдаж байсныг та өмнө нь мэддэг байсан уу?
    19 цаг 59 мин
  • Монгол үндэсний хувцасны гайхамшгийг Вена хотын тайзнаа танилцууллаа
    20 цаг 12 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн хүнсний өдрийн арга хэмжээнд оролцлоо
    20 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    20 цаг 21 мин
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
    20 цаг 59 мин
  • Modun Wolves U15 баг олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна
    21 цаг 39 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр нийт 2434 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    21 цаг 58 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
    22 цаг 11 мин
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
    22 цаг 48 мин
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
    23 цаг 6 мин
  • Г.Дамдинням: Жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзана
    23 цаг 14 мин
  • ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ
    23 цаг 24 мин
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
    23 цаг 59 мин
  • Монгол Улсад 841 мянган жуулчин иржээ
    Өчигдөр 11 цаг 47 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Монголыг төлөөлөн "Miss Grand International 2026"-д оролцож буй хятад бүсгүй Amber Yuhan гэж хэн бэ?
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
24 баримт
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК