
Ойрхи Дорнодод хүчээ авч буй “Лалын улс” бүлэглэл 9-өөс дээш настай охидын гэрлэлтийг хүлээн зөвшөөрч, 15 нас хүрмэгцээ сурахаа зогсоох хэрэгтэй гэсэн шинэ журам гаргажээ. Энэхүү баримт бичгээ “Лалын улс бүлэглэлийн эмэгтэйчүүдийн тунхаг бичиг” гэж араб хэл дээр бичсэн байна. Сири-Иракийн террористууд ийм баримт бичгээр дамжуулан эмэгтэйчүүдийн амьдралыг бүхэлд нь хянахаар завджээ.
Түүнчлэн эмэгтэйчүүд гоо сайхны салоноор үйлчлүүлж, загварлаг хувцас өмсөж, үнэт эдлэл зүүн, цоолтуур хийлгэх нь муу ёрын зүйл учир зохисгүй хэмээн дурдсан байна. Энэ нь лалын хуулиар байгалиас заяасан зүйлсийг нууж, Бурханыг хуурсан хэрэг гэнэ. Гэхдээ эмэгтэйчүүдийг хулгайлж, хүчирхийлэх, шашиндаа хүчээр элсүүлэх талаар нэг ч зүйл дурдаагүй байна.