Авилгатай тэмцэх газрын дэд даргад Ц.Нямдоржийг томилохыг байнгын хороо дэмжсэн байна. Авилгатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцыг Тагнуулын Ерөнхий газрын даргаар томилсноос хойш АТГ-ын дэд даргын суудал одоог хүртэл эзгүй байгаа юм. Ц.Нямдоржийг АТГ-ын даргаар томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д өргөн барьсан юм.