Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бохир улстөр: Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг гүтгэх “Хар пи ар”-ыг сонжихуй

2015-2-10
0
ЖИРГЭХ

    Монголчууд аль хэдий пи ар гэгч харь үгтэй танилцаж түүнийгээ хар ба цагаан хэмээн талцуулчихсан. Гэтэл нөгөөх нь бидний гарыг бариад бүр бугуйг нь лавшруулан барьж өдгөө ч тэр, өнгөрсөнд ч тэр “хар” мөрөө гаргасаар буй. Ямар сайндаа л  “Хар пи ар хариулна” гэсэн хоржоонтой үг гарахав дээ. Хар гэх тодотголтой пи ар нь сонгуулийн үеэр идэвхжээд намждаг байсан бол өдгөө улстөрчдийн пи ар-ын салшгүй нэг хэсэг болсон байна гэхэд хилсдэхгүй нь.

“Нирун фильм” студийн захирал Р.Батсайхан  нэгэнтээ “Пиарыг “хар, цагаан” гэж ялгах явдал Орос, Монгол хоёроос өөр газар үгүй. "Дарга, ялаа хоёрыг сониноор алдаг гэдэг шиг бусдыг “хусдаг” үйл ажиллагаа, технологийн асуудал болохоос пиарын тусдаа төрөл биш" гэж хэлсэн юм билээ. Тэгэхээр манай улстөрчид даргаа алах гэж л “хар пи ар” гэгчийг хийдэг болоод явчихаж байгаа юм.

2013 оны 06 сарын 17-нд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан хэвлэлийн бага хурал хийж “Сонгуулийн хар пи-ар хилийн чанадад явагдаж байна” хэмээн мэдэгдэж байсныг олон түмэн мартаагүй байх. Тэгэхээд нөгөө алдарт “хар” нөхөр чинь хилийн чанадад хүртэл биднийг чичлээд сууж байдаг байх нь.

Гэхдээ Монголын “хар пи ар”-чид хэн юм бэ. Бодоод байсан чинь ерөөсөө улстөрчид л юм байна. МАН-ын хэсэг залуус Чингисийн талбайд нөмгөн дээлтэй суулт хийхэд АН-ынхан хэлмэгдүүлэлтийн  хар он жилүүдийг эргэн санууллаа, МАН-ынхан ард түмнээ хэлмэгдүүлдэг, МАН-ынхан нийслэлийн газрыг хувааж зарж идсэн гэх мэтээр чичилдэг байв. Байсаар ч ирсэн. Харин МАН-ынхан бол мэргэжлийн түвшинд жинтэйхэн хариу барьдаг нь орос школтойнх гэдэг.

Ийнхүү хар цагаанаар талцсан пи ар гэгчийн толинд туссан нөлөөг жаахан ч гэсэн сэтгэж үзье.

“Н.Алтанхуягийн эсрэг PR” гэгч нууц төлөвлөгөө өнгөрсөн долоо хоногт цахим ертөнцийн хамгийн том дуулиан боллоо. Уг төлөвлөгөөнд “МАНАН-г гол эсэргүүцэгч ажилдаа орсонтой холбоотой” хэмээн тодотгожээ.
38
 Сониуч зандаа хөтлөгдөн Н.Алтанхуягийн эсрэг PR гэгчид дурьдагдсан сэдвүүдийг нь google- дэж үзлээ. Үр дүн нь ч гэх үү, ололт ч гэх үү, хар пи ар хэрэгждэгийн баталгаа ч гэх үү ямартай ч “Н.Алтанхуягийн эсрэг PR” гэгч алга дарам цаасан дээр хараар бичсэн төлөвлөгөө амжилттай хэрэгжсэн баримт цахим архивт хэдэн зуугаараа байна.

Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тухайд үед юу ярьж байсан бэ гэдгийг сониучирхан хайлаа. Тэр ямар ч байсан МАНАН-тай замыг сонгохгүй хэмээн мэдэгдэж байж. Тэгэхээр “Н.Алтанхуягийн эсрэг PR” гэгчид дурьдагдсан “МАНАН-г гол эсэргүүцэгч ажилдаа орсонтой холбоотой” хэмээх тодорхойлолт нь МАНАН-гийн хорхойтой араанд зуугдсан сэдэв юм байна.
38
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг МАНАН байгуулахыг хамгийн ихээр эсэргүүцэж, Засгийн газраа тогтвортой байлгахын тулд МАН бус харин бусад нам эвслүүдтэй нэгдэж байна гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан тухай мэдээллүүд ч байна. Гэтэл түүний хүсээгүй МАНАН байгуулагдаж өдгөө ч МАНАН-гийн эсрэг байр сууриа шударгаар илэрхийлж байгаа нь зарим нөхдүүдэд таалагдаагүй бололтой. Тиймдээ ч “Гүтгэлэгийн хар пи ар” гэгч бий болсон бололтой.

Хамгийн сонирхолтой нь дээрх хар пи ар гэгчийн ихэнх нь хэрэгжиж.

1.Эдийн засгийг хямраасан /МАН шинэчлэлийн хороо хэвлэлийн хурал хийх/ гэх төлөвлөгөө шинэ оны өмнөхөн хэрэгжсэн байна. Тодруулбал: 2014 оны 09 дүгээр сараас эхлэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгийг хямраасан буруутнуудын нэг болж эхэлсэн мэдээллийг сөрөг хүчнийхэн ярьж эхэлжээ.
38
2.Эдийн засгийн алуурчнаар зарлах /Батбаяр, Улаан, Золжаргал нарыг хамтад нь зарлах, Золоог огцруулах/

Эл төлөвлөгөө нь мөн л хэрэгжиж Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах, хариуцлага тооцох тухай асуудлууд хэвлэлийн хуудаснаа хөвөрч эхэлсэн байх юм.
38
38
3.Эдийн засаг хямарсан тухай тултал ярих /төлөвлөгөө гурав/

Эдийн засгийн хямрал гэхээсээ илүүтэй иргэдийг хямруулах ажиллагаа онцсайн дүнтэйгээр хэрэгжсэн гэж болно. Гэнэт гарч ирсэн эх орончид эдийн засаг хямарлаа, элгээрээ хэвтлээ хэмээн хаа сайгүй хонхдож байв.
38
 Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тухайн үед “Оношоо зөв тавьбал эдийн засгийн хямралаас гарч болно”, ”“Эдийн засаг хямарсан боловч ард иргэдийнхээ халаасыг нимгэлэх дээрээ тулаагүй байна” хэмээж байсан юм. Өөрөөр хэлбэл тэтгэвэр тэтгэмжийг хумих, “Алдарт эх”-ийн одонтой ээжүүдийн мөнгийг танах, хүүхдийн мөнгийг хориглох гэх мэт арга хэмжээг авахгүйгээр “эв”-ээр эдийн засгийн хямралаас гарах замыг эрэлхийлж, мөн ард түмнээ сэтгэл санаагаар хямраахгүйгээр асуудлыг шийдэхээр зорьж байсан юм.

4.Иргэдийг бахимдуулах /Цалинг барих, халамж, хүүхдийн мөнгө өгч чадахгүй болсон тухай ЗГ давтамжтай ярих/

Энэ төлөвлөгөө нь амжилттай хэрэгжиж төсвийн байгууллагууд цалингаа тавьж чадахгүйд хүрсэн гэх мэдээ тухайн үед газар авч, тэр ч бүү хэл төрийн сан хоосорсон тухай мэдээлэл хүртэл цацагдсан байх юм.
38
Гэх мэтээр иргэдийг хямраасан мэдээллүүд ар араасаа шил даржээ.

5.За тэгээд эдгээр пи аруудын араас “Өрөнд идэгдсэн тухай байнга ярих /МАН гишүүд ярих, 3 сая дахь иргэнтэй холбох/”
38
6.“өмнөх Засгийн газрын хийсэн бүтээн байгуулалтыг мартуулах, баллуурдах”, “Алтан гадас” хүчгүй болсон, тарж бутарч байгааг тараах” /лидерүүдээр нь хувааж талцуулах/ гэх мэт төлөвлөгөөнүүд орж энэ нь ч тодорхой хэмжээгээр хэрэгжсэн байгааг цахим архиваас бэлээхэн харж болно.

Харин төлөвлөгөөний II хэсэг болох /гол нь ах дүү, хамаатан садан/ руу нь дайрах, Дэнзэнгийн асуудлыг сэдрээх, Гансүх, охин, зөвлөхүүдийнх нь сэдвийг үргэлжлүүлэх, Бумбардайн асуудлыг АТГ сэргээж ярих, Хаан жимс, Мах экспорт, бусад аж ахуйн талаар сөрөг PR хийх, Нүүрс, ТҮЦ, автозам, гудамжийг шалгах ажлыг үргэлжлүүлэх гэсэн хэсэг байна.

Тухайн үед Дэнзэнгийн асуудал дэвэрч байсан боловч нэг хэсэгтээ намжмал байдалд орсон. Гэвч одоо эргээд сэргэх хандлагатай болсон нь “Н.Алтанхуягийн эсрэг PR”-тай холбоотой бололтой.
38
Ямар ч байсан дээр дурьдагдсан төлөвлөгөөнүүд нь дэс дарааллаараа хэрэгжиж энэ талаарх мэдээллийг цахим ертөнцөөр дүүргэж. Харин үүний дараагийн үргэлжлэл болох хэсэг нь “Шавартай хутгах” гэх хэсгээр үргэлжлэх нь. 

7.Шавартай хутгах

Тэмүүжингийн маягийн хүүхний сэдэв гаргаж тавих /уулздаг явдаг гм/

Ганбуушаар ярилцлага өгүүлэх /мөнгө өгсөн гэж хэлүүлэх/

Эхнэр хүүхэд рүү нь дайрах /өмнөх амьдралыг нь сөхөх, одоогийн эхнэрийг нь асуудалд унагах/

Тэгэхээр цаашид УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэн нэгэн хүүхэнтэй уулздаг, явдаг  гэх мэдээлэл цацагдсан тохиолдолд дээрх төлөвлөгөөний үргэлжлэл эхэлж байна гэж ойлгож болох нь. Бас хатагтай Ган-Од буюу Ганбуушийн ярианы сэдэв болсон тохиолдолд бас л ээлжит хар пи арын нэг хэсэг гэж болох нь. Түүгээр ч зогсохгүй өмнөх амьдралынх нь тухай хачин жигтэй мэдээллээр ч бөмбөгдөж мэдэх нь байна цаана чинь байгаа “хар пи ар”-чид. 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (122.201.31.252)
    Zaa Altan huygaa unen sh deee. Odoo naad shougaa bolioch dee
    2015 оны 02 сарын 11 | Хариулах
  • Бузартсан улс төрөө гэж (103.26.195.61)
    Үүний гол автор Элбэгдорж, саяхан болсон АН-ын ҮЗХ-ны хурлаар орж ирсэн ҮЗХ-ны шинэ гишүүдийн олонхи Алтангадасынхан болоод тэдэнд ирж нэгдэж байгаа процесоос болоод тэвдэж байгаа З.Энхболд нар МАН-тай хавсарч унасан бөхийн толгой руу өшиглөж байгаа хэрэг гэдгийг захын усан тэнэг ойлгож байгаа. Нэг үйл явц АН дотор маш их идэвхжиж байна. Нийслэл ,дүүрэг орон нутгийн иргэдийн хурлын гишүүд ҮЗХ-нд орсон гишүүд өдөр бүр АГ-т ирж бүртгүүлж байгаа гэнлээ. Энэ л Ээбий,Зи 2-ыг сандаргаж байгаа .Хүчээ бүлэглэх, зангидах, санамсаргүй цохилт өгөх, алсыг тоглолт бэлтгэх талаар дэндүү мастерство үзүүлдэг Алтанхуяг бол одоо хамгийн чимээгүй, хамгийн их хүч хуримтлуулж, сэм ажиллаж байгаа , газарт булсан дуу чимээ,даралт, үнэр, өнгө зэргийг мэдэрдэг аюултай минэ болон хувирсан. Эдний хэзээч бодож олж чадахгүйг Алтанхуяг, Гончигдорж нар сийлж чаддаг. Харин Баабар МАНАН-ийн автор. Юу хийснээ ойлгож байгаа болов уу. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон ч байж магад. Ямартай ч өнөөдөр улс төрд АН дотор Элбгээ, Зи 2 маш их үзэн ядагдаж байгаа. Сайханаа,Баярцогт 2 олдсон боломжийг л ашиглаж байгаа гарууд. Алтанхуягт загнуулах нь тэдэнд аюултай, Элбэгээ, Зи-д шахуулж үгэнд нь орох нь цаг аргацаасан хэрэг. Эцэстээ энэ 2 яг Амаржаргал шиг доороо болоод фракцидаа хөлгүй, дэмжлэггүй бие даагч шиг популизмаар гардаг хүмүүс. Тэхлээр аянгын үүл алсын зайнд хуримтлагдаж байгаа. МАНАН бол Жамуух -Тэмүүжингийн цэргийн эвсэл шиг түр зуурын тактикийн нөхөрлөл. АН-ын масс дотор байгаа хамгийн том бухимдал бол 25 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙЖ МУУЖРУУЛАН ЗОМБИ БОЛГОСОН МАН-ЫГ ЭРГҮҮЛЖ ЦУСААР ТӨЛЖҮҮЛЖ АМИЛУУЛАН БҮХ САЛБАРТ БОСГОЖ ИРСНЭЭР ӨӨРСДИЙГ НЬ ЯАЖ АЛЖ ӨГЧ БАЙГААГ МЭДЭРСЭНД ОРШИЖ БАЙНА. Ингэснээр тэд олдохуяа бэрх ялалтанд цуг нөхөрлөсөн Алтанхуягаа бараадаж, багш ламын морины уяаа хоосорч, орос доовторын морины уяа багширлаа гэдэг шиг Зи,Алтанхуягийн хооронд хүчний харьцаа шилжэж байгаа нь МАН№ыг дандаа ялдаг аймшигт жанжин ирж яваа нь, Зи-Элбэгээгийн урван шарваж, хуйвалдан хутгалсан хүн эрүүлжиж байгаа нь энэ төлөвлөгөөнд хүрчээ. Энэ төлөвлөгөө харахад үзэшгүй муухай хорон хүнээ алдсан бариар зүйл болжээ. 4 жоохон охинтой, одоо жирэмсэн байгаа эхнэрийг нь хүртэл хорн төлөвлөгөөндөө оруулжээ. Үүнийг хэн зүрхэлж, хатуу сэтгэл гарган хийж чадах вэ. АН талаас Хүн чанаргүй Ээбий, чоно бэлтрэг санаатай Зи, хар захын панзчин Женко нар, МАН талаас хятадын шээс Мия.Энхболд, холын зайн тоглолт мэдэхгүй Бямбацогт, усан тэнэг шезо яруу найрагч генсек нар л хийх байхдаа. Монголчуудын олонхи үзэн ядах нь тодорхой
    2015 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (180.149.78.26)
    Алтанхуяг эд нар бүгд л адилхан чөтгөр шулмаснууд шүү дээ.
    2015 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.140.5)
    ЮУ ҮНЭН БЭ? ГЭВЭЛ АН-ЫНХАН ӨӨРСДӨӨ ЗГ-АА УНАГАЖ МАН-ЫН ИДЭШ БОЛСОН НЬ ҮНЭН
    2015 оны 02 сарын 11 | Хариулах
  • зочин (103.229.122.90)
    худлаа өөрийгөө их чухал 2 бүлэглэийн эсрэг зогсдог цогтой тэмцэгч болгон харагдуулах гэсэн алдсан нэр хүндээ "аврах" гэсэн шалихгүй арга л байна. тэнэг хүмүүс гэж Монголчуудыг басамжлаад байгаа бололтой
    2015 оны 02 сарын 10 | Хариулах
  • иргэн (112.72.13.64)
    Ер нь Алтанхуягийн засгийн газрыг бөөрөлхөж байгаад унагасан нь үнэн л дээ. МАНАН-туулахыг хүссэн хэсэг 2 том нэртэй нам дахь бүлэглэлүүдийн хийсэн ажлын үр дүн нь Алтанхуягийн засгийн газрыг унагасан ажил шүү дээ. Одоо тэгээд нөгөө МАНАН нь бүр өтгөн манан болж байгуулагдлаа. Нөгөө хямралаа дарж авч чадах уу? Үгүй л байхгүй юу.
    2015 оны 02 сарын 10 | Хариулах
  • үхэр (202.126.91.104)
    ардын намын гаршсан бүр өндөр мэрэгжилийн түвшинд хүрсэнийг ямар ч эргүү ойлгоно.
    2015 оны 02 сарын 10 | Хариулах
  • Aagi (103.229.121.237)
    Deere suudla oloxgvi bol doodchuul gvidele oloxgvi gedeg vnen de erx medrel mungu hurungund shunasn uls bie bienige zailuulsar Hor nairuulsar btal ene uls oron ard tvmen yax bolj bn olon tvmene bodj bga neg ch hvn vgvi shde bvgd adil bvv vzegd !!
    2015 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.10.74)
    Бүгд л болсон явдлууд байна шүү дээ.Энэ бол алтанхуягийн өөрийнх нь зохион байгуулсан зүйл байна.алтанхуягийн улс төр эхэлж байна даа.
    2015 оны 02 сарын 10 | Хариулах
  • Жинхэнэ үнэн байд***** (112.72.13.201)
    Элбэгээ энхболдтонгуудын хослон тоглолтын ердөө л зах сэжүүр
    2015 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.11.192.106)
    HAR PR bish zugeer l bolson yavdal biz dee? denzen gej hudlaa hun hii hooson uusgesen um uu
    2015 оны 02 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    23 цаг 46 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    Өчигдөр 17 цаг 21 мин
  • Эл Класикогийн өмнөх төлөв
    Өчигдөр 17 цаг 17 мин
  • Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
    Өчигдөр 10 цаг 05 мин
  • Малд голчлон халдварладаг ШАМОНДА вирус хүнд анх удаа илэрчээ
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Олон улсын зэвсэг хураах долоо хоног эхэллээ
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
    Өчигдөр 08 цаг 00 мин
  • Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд зодоглох бөхчүүд
    Уржигдар 19 цаг 22 мин
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
    Уржигдар 18 цаг 20 мин
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
    Уржигдар 17 цаг 43 мин
  • АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
    Уржигдар 16 цаг 29 мин
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
    Уржигдар 15 цаг 42 мин
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
    Уржигдар 15 цаг 37 мин
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
    Уржигдар 15 цаг 31 мин
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
    Уржигдар 12 цаг 03 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
24 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК