
Хэсэг залуус хэвшмэл ойлголтыг халж, хүмүүсийн хооронд итгэлцэл бий болгох зорилгоор нэгэн сонирхолтой бичлэг хийжээ. Гудамжинд нүдээ таглан зогсох лалын шашинт эр хүмүүсээс “Намайг тэврээч” хэмээн тусламж хүсч байлаа. Тэрээр “Би террорист шиг харагдаж байгаа байх. Та бүхэн надад итгэж байгаа бол тэврээрэй” гэсэн бичиг барьжээ. Сонирхолтой нь, сайн дурын жүжигчнийг олон хүн тэвэрч байгааг бичлэгээс харж болох бөгөөд энэ нь лалын шашинт хүн бүр террорист байдаг гэсэн ойлголтыг өөрчлөхөд нөлөөлнө гэж интернэт хэрэглэгчид үзэж байна.