Чили-Аргентиний хилд 6,9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж АНУ-ын Геологийн судалгааны төв мэдээлэв. Газар хөдлөлт 252 км-ийн гүнд мэдрэгдсэн учир ноцтой аюул учраагүй байна. Түүнчлэн хүн гэмтэж бэртэж, барилга байшин сүйдсэн гэдэг дуудлага ирээгүй гэж Чилийн Онц байдлын яам мэдээлэв. Аргентины Жужуй хотоос 178 км-ийн зайд газар хөдлөлтийн голомт байсан гэж шинжээчид дүгнэжээ.
Сэтгэгдэл (1)