
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын хуулийг хэлэлцэх эсэхийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжлээ. Өрийн удирдлагын хуулийг баталснаар өрийн талаар нэгдсэн нэг ойлголт, томъёололтой болохоос гадна Монголд Улс гаднаас дахин зээл авах боломж бий болно гэж үзэж байгаа юм. Тиймээс энэ намрын чуулганд багтаан Өрийн удирдлагын хуулийг батлах юм байна. Байнгын хороодын хурлын дараа УИХ-ын чуулганаар Монгол хэлний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Цөмийн энергийн тухай хууль, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээ зэргийг хэлэлцэх юм.
Т.Энхэлээ