УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Ингээд гишүүдийн 86 хувийн саналаар Чөлөөт бүсийн тухай хуулийг баталлаа. Мөн Алтанбулаг, Замын-Үүд, Цагаан нуур зэрэг чөлөөт бүсийн тухай хуулийн төслийг хүчингүй болголоо. Учир нь шинээр батлагдсан Чөлөөт бүсийн тухай хууль одооноос хэрэгжээд явах юм.
Т.Энхэлээ



















































