Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өвөрхангай аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэн: Би засаг даргаар гурван жил ажиллахдаа хууль бус үйл ажиллагаа огт явуулаагүй

2012-3-09
0
ЖИРГЭХ
   Өвөрхангай аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэнг тус аймгийн АН-аас АТГ-т өгч шалгуулах болсоноо энэ сарын нэгний өдөр зарласан. Энэхүү асуудалд Д.Тогтохсүрэн дарга хариу няцаалт хийж, тайлбар өгсөн юм.
   Өвөрхангай аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэнг тус аймгийн АН-аас АТГ-т өгч шалгуулах болсон гэдгээ энэ сарын нэгний өдөр зарласан. Үүнд Д.Тогтохсүрэн дарга хариу няцаалт хийж, тайлбар өгсөн юм.

- Өвөрхангайд юу болоод байна вэ?

- Өвөрхангайд юу болох вэ дээ. Сайхан өвөлжөөд, хаваржаад л байж байна.

-Таныг Өвөрхангайн АН-ынхан АТГ өгсөн тухай асуудлыг л ингээд асуучихлаа уучлаарай.

- Өвөрхангай аймгийн АН-ын дарга Т.Хасбаатар тэргүүтэй хэсэг нөхдүүд 3 дугаар сарын нэгэн буюу Эх орончдын баярын өдөр, МАН-ын 91 жилийн ойн баярын өдөр хэвлэлийн бага хурал хийж, Өвөрхангай аймгийн засаг дарга намайг төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, албан тушаалаа урвуулан ашигласан учраас АТГ өгч, цаашид тэмцлээ хийнэ гэж мэдэгдсэн.  Төвийн бүхий л хэвлэл мэдээллээр уг мэдээллээ гаргаж, аймгийн төв дээр тэрхүү мэдэгдлээ хувилан тараасан.

-Та эдгээрт хариу тайлбар хийх үү?

- Тиймээ, миний хувьд тэдний тавиад байгаа асуудлуудад нь тайлбар хийх нь зүйтэй гэж бодож байгаа юм. Энэ дашрамд хэлэхэд би аймгийн засаг даргаар гурван жил гаруй ажиллаж байна. Энэ хугацаандаа хууль бус үйл ажиллагаа огт явуулаагүй гэдгээ эхлээд албан ёсоор хэлэх нь зүйтэй байх. Аймгийн АН-ын тэрхүү мэдэгдэл гээчид таван асуудал дурдсан байгаа. Нэгдүгээрт “Баянтээг” ХК-ийн захирал Ганболдын хууль бус үйл ажиллагаанд хамтран оролцсон байж магадгүй гэсэн зүйл дурдагдсан. Ганболдын хувьд тус компанийн захирлаар 2007 оноос хойш ажиллаад, өнгөрсөн жил өөрийнхээ хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. “Баянтээг” ХК-ийн захирлаар ажилласан хугацаанд нь Ганболдыг хууль бус үйл ажиллагаа явуулсныг тогтоосон тухай ямар ч асуудал байхгүй. Тэгэхээр би ямар хууль бус ажиллагаанд нь хамтран оролцсон юм гэдгийг асуумаар санагдана. Үүнийг би тэгэхээр гүтгэлгийн шинж чанартай асуудал болсон гэж үзэж байна.

- Дараагийн асуудал нь...

- Хоёрдугаарт: Аймгийн төвийн “А” зэрэглэлийн газрыг танил тал, найз нөхөддөө өгсөн гэсэн байгаа юм. Харин миний хувьд ах дүүдээ ч юм уу найз нөхөддөө газар өгсөн юм огт байхгүй. Жил бүр аймгийн ИТХ-аас газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталдаг. Тэр батлагдсан төлөвлөгөөний дагуу, газрын албадууд дуудлага худалдаа хийх зэрэг шийдвэр гаргаад оруулж ирдэг. Тэдний шийдсэн дээр л Засаг даргын хувьд хууль ёсны үйл ажиллагаагаа явуулж шийдвэр гаргадаг. Түүнээс хууль бус үйл ажиллагаа огт явуулаагүй гэж үзэж байна. Гуравдугаарт: Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудаас мөнгө барьцаалж дарамталдаг гэсэн зүйл тавьсан байгаа. Өвөрхангай аймгийн засаг дарга миний хувьд ч, аймгийн Засаг даргын Тамгын газрын хувьд ч тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа алтны компаниудаас барьцаа болгож нэг төгрөг ч авч байгаагүй. Тиймээс энэ бол бас л худал гүтгэлгийн мэдээлэл болжээ гэж үзэж байна.

- Хууль бус томилгооны тухайд...

- Дөрөвдүгээрт: Хуулийн хэлтсийн дарга н.Пунцаг, Мэргэжлийн хяналтын газрын дарга н.Сумьяасүрэн нарыг хууль бусаар албан тушаалаа хэтрүүлэн томилсон гэсэн байна. Энэ бас л гүтгэлэг. Хуулийн хэлтсийн дарга Пунцагийн хувьд Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтад орж шалгалт өгсөн. Тэгээд Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар томилсон. Би ч томилдоггүй юм. Мэргэжлийн хяналтын газрын даргын хувьд Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар томилогдсон. Бас л би томилдоггүй юм.УМХГ өөрийнхээ дэргэдэх Төрийн албаны зөвлөлөөрөө сонгон томилсон байдаг. Тэгэхээр засаг дарга хууль бусаар эдгээр хүмүүсийг томилсон гэдэг нь бас л гүтгэлэг болох нь ойлгогдож байгаа биз.

-Хамгийн сүүлийн тав дахь асуудал нь их ноцтой санагдсан.

- Тавдугаарт: Өндөр гэгээн Занабазарын сэрэг дүрийг барьж байгуулахад хөрөнгө мөнгө завшсан гэж ярьж байна билээ. Өндөр гэгээний сэрэг дүрийг бид 999 сая төгрөгөнд багтааж 12 метр өндөртэй, таван метр өндөр суурийн байгууламжийн хамт барьж байгуулсан. Энэхүү сэрэг дүрийн асуудал дээр мэргэжлийн байгууллагууд нь дүгнэлтээ гаргачихсан. Энэ сэрэг дүрийг найман зуу гаруй саяар л босгосон байна, үлдсэн 200-аад саяыг нь завшсан гэсэн байна билээ. Суурь нь 200 орчим сая төгрөг. Хөшөө сэрэг дүр нь 800 гаруй сая төгрөгийн төсөвт зардлаар боссон. Анх батлагдсан зураг төсвийн хувьд ярихад, суурийн байгууламж 300 гаруй сая, сэрэг дүрийн хөшөө нь 800 сая гаруй төгрөг. Нийтдээ Нэг тэрбум хоёр зуу гаруй саяар босох ёстой байсныг 999 саяд босгосон. Тендерт нь гурван компани оролцоод хамгийн бага үнийн санал өгсөн компани нь ялсан. Эндээс яамар нэг хөрөнгө мөнгө идсэн, шамшигдуулсан юм байхгүй гэдгийг би бас хариуцлагатайгаар мэдэгдье. Өнгөрсөн оны 12 дугаар сард энэ асуудлыг Сангийн яам өөр дээрээ татан авч шалгасан юм. УИХ-ын гишүүн З.Энхболд үүнийг шалга гэдэг үүргийг Сангийн сайд С.Баярцогтод өгсөн юм билээ. Үүнийх нь дагуу С.Баярцогт сайд холбогдох хүмүүстээ үүрэг өгөөд шалгуулсан. Шалгаж үзээд ямар нэг хууль бус үйл ажиллагаа алга. Үнэлгээнээс эхлээд бүх юм хуулийн дагуу явагдсан байна гэж үзсэн. Тэгээд ч дараа төлөх нөхцөлтэйгээр баригдсан сэрэг дүр юм. Энэ шалгалт явагдсаны дараа Сангийн яам өөрөө хянаж үзээд гүйцэтгэгч компанид мөнгийг нь шилжүүлэн өгсөн.

- Тэгэхээр таны нэр хүндэд халдаж байгаа нь юутай холбоотой хэрэг бол?

- Эцэст нь хэлэхэд АН-ын дарга Т.Хасбаатарын хийж байгаа мэдэгдэл нь сонгууль ойртсоны шинж. УИХ, орон нутгийн сонгууль удахгүй болох гэж байна. Эдгээрийн өмнө, аймгийнх нь ажил төрөл гайгүй байгаа янз бүрийн асуудалд холбоогдоогүй нэр цэвэр хүмүүсийг юманд холбож, нэр хүндийг нь гутаах гэсэн улстөрийн шинжтэй үйлдэл гэж бид үзэж байна. Манай сэтгүүлчид мэдэж байгаа байх Т.Хасбаатар Улаанбаатар хотод байхдаа өнгөрсөн жилээс долоо хоног бүр Ерөнхий сайдыг огцруулья гэсэн бичиг өргөн барьдаг байсан. Саяхан Өвөрхангайн АН-ын дарга болсон юм билээ. Тиймээс өнөөх ээлжит юмаа л явуулж байна гэж үзэж байна. Тийм учраас дахин хэлэхэд надад ямар нэг хууль зөрчсөн асуудал байхгүй. Шалгадаг газрууд нь шалгана биз.
                                                                                                      
 О.Хуягаа
0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • sxd.n irgen (182.160.58.236)
    manai zd nar ch sain iddegdeeBold 300sayg idsenSaixanbayr xuuramch diplomtoi bsanTuunii duu sxd 14 xoroonii zd Erdenetuya bas xuuramch diplomtoi ajilj bgaa
    2012 оны 03 сарын 09 | Хариулах
  • irgen (182.160.58.236)
    idej idcheed uuriiguu zuvtguj yanaaEne tsagiin darga nar bugd yoroolgui savnuud
    2012 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (180.235.180.65)
    turuus tursun terbutanuud
    2012 оны 03 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    1 цаг 34 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    1 цаг 39 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    12 цаг 6 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    15 цаг 27 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    15 цаг 32 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК