Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дуучин Н.Төмөрхуяг: 20, 30 жил дуулсан хүмүүс СТА авах хэмжээний уран бүтээл хийсэн л баймаар юм

2012-3-20
0
ЖИРГЭХ
    1980 оны сүүлээр монголын нийтийн дууны урлагт урт устэй, солгой гараараа гитар тоглон уянгалаг сайхан хоолойгоор “Амьдрал хайр дээр тогтдог” хэмээн дуулсаар ард түмний сэтгэлийн нандин өргөөнд дуутайгаа заларсан хүн бол яахын аргагүй, ард тумний дуучин Намдагийн Төмөрхуяг билээ. Түүнийг өөрийн хэлэх гэснээ л хэлдэг, бодол цагаан, сэтгэл сайтай нэгэн гэж уран бутээлч нөхөд нь үнэлдэг. Урт үсэнд нь буурал орж нэлээд өтлөх шинжтэй болсон тэрээр гитараасаа хэзээ ч салахгүй шүү гэсэн шиг орныхоо хажууд тавьжээ. Ингээд уншигч танд дуучин Н.Төмөрхуягтай хийсэн ярилцлагаа сонирхуулъя.
    1980 оны сүүлээр монголын нийтийн дууны урлагт урт устэй, солгой гараараа гитар тоглон уянгалаг сайхан хоолойгоор “Амьдрал хайр дээр тогтдог” хэмээн дуулсаар ард түмний сэтгэлийн нандин өргөөнд дуутайгаа заларсан хүн бол яахын аргагүй, ард тумний дуучин Намдагийн Төмөрхуяг билээ. Түүнийг өөрийн хэлэх гэснээ л хэлдэг, бодол цагаан, сэтгэл сайтай нэгэн гэж уран бутээлч нөхөд нь үнэлдэг. Урт үсэнд нь буурал орж нэлээд өтлөх шинжтэй болсон тэрээр гитараасаа хэзээ ч салахгүй шүү гэсэн шиг орныхоо хажууд тавьжээ. Ингээд уншигч танд дуучин Н.Төмөрхуягтай хийсэн ярилцлагаа сонирхуулъя.

-Саяхан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсанд баяр хүргэе. Таны бие тэнхээ сайн уу. Амьдрал ахуй ямархуу байна даа?
-Баярлалаа. Ардчилсан ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос төрийн том шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсандаа баяртай байна. Миний бие гайгүй ээ. Энэ муу хөл л гэхээс биш надад одоохондоо өвдөх юм алга байна. Хэд хоногоос гэрийнхээ ойролцоо эмнэлэгт хэвтдэг юм уу. Яахав дээ. Нийслэл хотынхоо баруун захад, нутгийн дүү нартайгаа амьдарч байна даа. Уран бүтээлээ хийгээд л явж байна.

-Та монголд ардчиллыг түгээхэд гар бие оролцож явсан хүний хувьд өнөөдөр сэтгэл амар амьдарч чадаж байна уу?

-1989 оны 11 дүгээр сард Залуу уран бутээлчдийн улсын хоёр дугаар зөвлөгеөн гэж болсон. юм. Тэнд оролцох гэж Хэнтий аймгаас тавуулаа ирж байсан. Энэ зөвлөгөөн дээр үг хэлж, тэнд анх Ардчилсан холбоо байгуулагдаж байлаа. 1990 оны хоёрдугаар сард Ардчилсан холбооны анхны Их хурапд төлөөлөгчөөр суусан юм. Зөв залаагүй, дунд нь жаахан сарнисан болохоос биш ардчилал Монгол Улсад их өөрчлөлт, их зүйл авч ирсэн.

-Энэ шагнал таны урлагт зүтгэснийг үнэлсэн үү эсвэл монголд ардчиллыг түгээхэд оруулсан хувь нэмрийг тань үнэлсэн юм уу?

-Миний уран бүтээлийг ч мэднэ, ардчилалд оруулсан хувь нэмрийг ч мэднэ. 1989 онд Залуу уран бүтээлчдийн Улсын хоёр дугаар зөвлөгөөн дээр Ц.Элбэгдорж бид хоёр зэрэгцээд сууж байсан. Тэр үед Ерөнхийлөгч маань “Улаан-Од” сонинд цэргийн сэтгүүлч байсан юм. Миний дууг сонсоогүй монгол хүн байхгүй дээ. Тэгэхээр аль, алийг нь үнэлсэн байх гэж бодож байна.

-Анх “Ард түмний гавьяат” гэдэг энэ цол тэмдэг их л үнэ цэнтэй байлаа. Одоо ямар ч нэр хүндгүй мөнгөний шагнал болж хувирлаа. Энэ шагналны анхны эздүүдийн нэг та байх аа?
-2006 онд “Монголын авьяастаны төлөө” холбооноос надад “Ард түмний гавьяат” цол тэмдэг өгсөн юм. Би энэ цолондоо маш их хайртай. Энэ нь ард түмний санал асуулгаар дүгнэгддэг том цол. Анх надтай цуг авч байсан хүмүүсийн ихэнх нь “Монгол Улсын гавьяат” болцгоосон учир их бэлгэшээж явдаг.

-Одоо залуу дуучид хэдэн дуу дуулаад эсвэл нэг тоглолт хийгээд л МУСТА авдаг болчихож. Тэгэхэд та 30 жил дууллаа, одоо хүртэл Соёлын тэргүүн ч үгүй явж байна?

-Ойлгоход хэцүү юм их байна. Хорь, гучин жил дуулаад аваагүй хүмүүс зөндөө байдаг. Дуулдаг хүнд нь өгдөг бол би Соёлын тэргүүний ажилтан авах хэмжээний уран бүтээл хийсэн л баймаар юм. Монголын урлаг надад энэ тэмдгээ өгөөгүй л байгаа. Манай ардчилсан намын хэдэн нөхөд надад Монгол Улсын Гавьяат Жүжигчин өгөх гээд тодорхойлолт гаргуулах гэсэн чинь, энэ хүн Соёлын тэргүүнээ ч аваагүй юм байна гээд тодорхойлолт гаргаж өгөөгүй юм билээ.

-Социализмын үед нэг хэм хэмжээнд баригдаж, хэлж ярихаа хүртэл цагдуулж байсан гэдэг. Тэр үед таны шударга зан, хэлье гэснээ шууд хэлчихдэг талаас чинь болж шагнал урамшуулал татагдсан байж болох л юм?
-Би ч бас тэгж боддог. Тэр үед миний зүгээс нөлөөлөх буруу зөрүү ааш араншин байгаагүй. Ганцхан хэлье гэснээ хэний ч өмнө хэлчихдэг байсан нь тухайн үеийн удирдлагуудад таапагдаагүй. 1980-аад онд ардчилал гараагүй үед удирдлагуудад яаж таалагдах билээ. Залуу ч байж, омголон ч байж. Ардчилап гээд орилоод гүйж явахад эмээ маань “За хүү минь, дуугүй байсан хүн бүтэж үхсэн” гэж би дуулаагүй шүү гэж зэмлэж билээ. Хөөрхий минь намайг л бодсондоо хэлж байсан. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэж үг бий. Гэхдээ одоо яахав дээ.

-Та 1990-ээд онд “Морин хуур” наадамд тэргүүн болон дэд байрыг олон удаа авч байсан. Ард түмнийг ухааруулж, уяруулан сэтгэлд хөг нэмсэн сайхан дуунууд тань нэг ч клип байдаггүй юм билээ?
-Тийм шүү. Миний нэг ч дуунд клип байдаггүй. Монголын Үндэсний Телевизийн “Аптан сан хөмрөг”-т хэд хэдэн уралдаан тэмцээнд оролцож байсан дүрс авагдсан байдаг юм. Саяхан нэг залуу дуучинтай “Хорвоод ганцхан ээждээ” дууг хамтарч дуулж кпип хийлгэлээ. Надад тэр клип хийлгэх мөнгө ч алга, шаардлага ч алга. Би ард түмэнд танигдана гэж клип хийлгэж явахгүй ш дээ. Ямар дөнгөж дуучин болох гэж байгаа биш. Миний уран бүтээлийг дүрстэй ч, дүрсгүй ч ард түмэн хүлээгээд авчихсан. Тэгэхээр тэр клип хийлгэх гэж явснаас, хоол хүнсээ авсан нь дээр байх. Харин ганц кино концерт хийлгэх санаатай л байгаа. Дуу гэдэг бол хүний сэтгэл зүрхнээс өөрее ундарч гардаг амьд аялгуу. Тэр нандин бүтээлийг хүнд хүргэх амар юм биш. Үнэхээр эцэг эхээс заяасан авьяас байдаг. Дуучин гэдэг бол нэг дуу дуулахад хүмүүс дагаад дуулдаг байх ёстой.

    Радиогоор дуу нь явж байхад л, тэр дуулж байна гээд мэддэг. Гэтэл одоо бол мэдэгдэх дуучид цөөхөн байна, тэгээд өөрсдийгөө мэдүүлэх гээд энэ олон клип гэдэг юм гаргаад байна. Хоолойгоороо танигдсан дуучид цөөхөн байна даа. Миний дуунууд явж байхад Төмөрхуяг дуулж байна гээд бүгд мэддэг юм. Би тавиад дууны хөгжим бичсэн.

-Та бие даасан тоглолтоо хийнэ гэж байгаад нам гүм боллоо. Сүүлийн үед тайзан дээр гарав уу. Уран бүтээл хийхгүй нэлээн олон жил завсарлалаа шүү дээ. Хамгийн сүүлд 1992 онд бие даасан тоглолт хийсэн  санагдаж байна?
-Эмнэлэгээс гараад тоглолтын ажилруугаа орно. Ивээн тэтгэгч нь л олдчихвол өөр санаа зовох юм алга байна. Ямар дуу дуулах уу, тоглолт нь дээрээ хэнийг авч ирэх үү гэж зовох асуудал байхгүй. Миний дуунууд бүгд хит болсон гайхалтай дуунууд шүү дээ. Хамгийн сүүлд 1996 онд талийгаач Цэрэнчимэд, Мөнхбаяр бид гурав “Уянгын дууны гурван уулзвар” нэртэй хамтарсан тоглолт тавьсан юм. Энэ хэдэн жилд явъя гэсэн газраараа очиж, дуртай газраа тоглож ёстой нэг дураараа дургиж явна. Ид дуулж байхад өдөр шөнөгүй л найр, наадамд уригдаж байлаа.Одоо бол цөөхөн болсон. Гэхдээ янз бүрийн тоглолт тасрахгүй л байна. Сэтгэлээрээ очиж ая дуугаа өргөдөг. Харин энэ жил зориглоод бие даасан тоглолтоо тавих гээд байна.

-Таныг гитаргүйгээр төсөөлөхгүй байна. Олон гитар элээсэн үү. Хуучин гитаруудаа яадаг вэ?

-Одоо ганцхан гитар байна. Миний сайн нөхөр, энэ муу гитар минь л надад үлдэж дээ. Олон жил энэ хорвоогийн сайн, мууг хамтдаа туулж явна. Намайг хаяж, надад хаягдаагүй үнэнч найз минь бол гитар. Олон гитар байсан. Хүнд бэлэглээд, заримыг нь хулгайч нар нь аваад явчих юм. Гитаруудаа цуглуулсан бол овоо хэдэн цуглуулгатай болчих байсан байх.

-Таны хөл юунаас болоод ийм болчихов. Бэртэл юм уу. Гэнэт л таягтай болчихсон?

-Бэртэл биш. Таяг бариад зургаан жил болж байна. Хөл маань сул болохоор жижигхэн чулууг ч гэсэн мэдрээд уначихна.Тэнцвэр муутай болчихдог юм билээ. Тийм болохоор байнга таягтай явдаг юм. Нэг хэсэг хоёр хөл маань хоёулаа таг болоод тэргэнцэр дээр байдаг байлаа. Одоо арай дээрдэж байгаа, болж өгвөл таяггүй яваад байгаа шүү. Хүнд хоёр гол судас байдаг юм билээ. Тэрийг эвгүй дараад удаан хэвтсэн байна гэсэн. Тэрнээс болоод цусны эргэлтэндээ нөлөөлөөд, хөл суларсан гэсэн.

-Та хоёр эхнэр аваад салсан. Одоо эргэж тойрох юм уу, таныг. Нас гайгүй байгаа юм чинь насны эцэст цайгаа хувааж уух хүнтэй болох талаар бодохгүй байна уу?

-Ах нь гайхуулаад байх амьдралтай хүн биш. Ганцаараа байна. Эхнэр хүүхэд байсан. 1993 онд салсан. Дараа нь нэг авгай аваад таван жил болоод бас салсан. Түүнээс хойш ганцаараа явна. Одоо хүнтэй суугаад яахав дээ. Ааш араншин таарахгүй, хүн зовоохын нэмэр биз. Тэгээд ч өөрийгөө олигтой аваад явж чадахгүй, ааш араншин гэж хэцүү болсон надтай хэн цайгаа хувааж уух вэ дээ. Аав маань намайг “Чи бол хүнтэй битгий хэл, өөртэйгөө ч нийлэхгүй хүн” гэж хэлсэн үг нь санаанаас гардаггүй юм. Ийм хатуу үг сонсон болохоор ч тэр үү дахиж хүн хүсэхгүй байна. Нэг нэр, хоёр хоч л болно.

-Энэ олон жил ганцаараа амьдарч байна гэж үү. Уйдахгүй байна уу?

-Тийм. Уйдна гэж үү, ийм зүйл байхгүй. Найз нөхөд байна. Тэдэнтэйгээ уулзаж учирна, гарна, орно.

-Найз нөхөдтэйгөө нийлж бор дарс нэлээн зооглож байна уу?

-Би залуудаа архи, дарс уудаггүй байсан. Сүүлийн хэдэн жилүүдэд архи уусан, уусан. Уулгүй ч яахав дээ.

-Хааяа ингэж амьдрах ч гэж дээ гэж өөрөө өөртөө харамсдаг уу. Таны энэ амьдарч байгаа байшин таных мөн үү?

-Юунд харамсах вэ дээ. Сайн явж байвал миний өөрийн ач гавьяа, муу байвап миний өөрийн буруу. Би өөрөөсөө л буруу хайдаг. Өөр хэн ч буруугүй. Миний цорын ганц дайсан бол би өөрөө шүү дээ. Намайг ер нь хэн архи уу гэсэн юм, хэн муу яв гэсэн юм. Хэн ч намайг энэ амьдрал руу хөтлөөгүй. Гагцхүү энэ амьдрал надаас л шалтгаална шүү дээ. Энэ миний байшин. Энэ газар дээр шинэ хороолол барих юм гэсэн. Газрын эздэд байр өгөхөөр уул нь хоёр жилийн өмнө гэрээ байгуулаад явсан, өнөөдрийг хүртэл сураггүй байна ш дээ.

-Та мэдээж тэтгэвэр, тэтгэмж тогтоолгосон л байлгүй.Нэмэлт орлого юу байна?

-Групп тогтоолгож чадаагүй ээ. Өөрийнхөө төлөө явахгүй юм даа. Хойшлуулсаар байгаад бараг зургаан жил болж байна ш дээ. Уул нь тэтгэмж тогтоолгочихвол хэрэгтэй л байна. Ганцаараа хүнд чинь юу хэрэгтэй юм бэ. Худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, ах дүү нараа зовоохгүй болж л байна. Халтуур энэ тэрд явчихаад байдаг юм. Өмсөх хувцас байна, хонины ганц гуя авахад надад сар гаруй болж байгаа юм шүү дээ. Үргэлж ч гэртээ байхгүй л дээ, сэтгэл тогтож өгөхгүй гараад явчихна.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Аль эрт өвөө болсон биз дээ?

-Гурван хүүтэй. Том маань эхнэр аваад, охин гаргаж намайг өвөө болгосон. Дунд хүү маань Техник технологийн коллежид сурдаг, бага хүү ажил хийдэг. Тэд хааяа ирнэ. Саяхан дунд хүүгийнхээ сургууль дээр очиж нэг арга хэмжээн дээр дуулж өгсөн.

-Танд зохиогчоос нь өвлөгдсөн уран бүтээлүүд олон биз дээ. Төмөрхуягийн гэж овоглон нэрлэсэн Дуунуудыг залуу уран бүтээлчид дуулж сонсогддог юм. Зөвшөөрөл авч дуулах юм уу?

-Миний данстай зөндөө л дуу байгаа. Уул нь одоо оюуны өмч гээд л яриад байгаа. Тэгсэн хэрнээ ерөөсөө зөвшөөрөл авдаггүй ш дээ.Энд тэнд дуулаад л байдаг. Саяхан залуу дуучин Балдан гэж залуу ирж дуугаа өгөөч гэж зөвшөөрөл авсан. Сайхан л санагдаж байсан. Хааяа нэг залуучууд ирээд “Би таны дууг дуулъя, та бас миний дууг дуулаач” гэж байдаг юм. Үг, ая нь мэдэгдэхгүй та нарын дууг би тоож дуулахгүй гэж хэлдэг. Тэд нар ч    миний дууг дуулж чадахгүй.

-Танд бурхан харамгүй авьяас хайрласан. Гэтэл та тэр сайхан боломжийг ДУТУУ л ашиглаад байх шиг. Дуучин гэдэг мэргэжил бараг бизнес болсон. Та юу эс андах вэ дээ?
-Би бусад хүмүүстэй адилхан авхаалж, хөдөлгөөн муутай юм шиг байгаа юм. Ухаан санааны хувьд хэний ч доор орохгүй. Бас тийм шуналтай хүн биш. Хүнд их зүйл хэрэг байхгүй ш дээ. Хамгийн гол нь эрүүл байх хэрэгтэй. Их мөнгө олоод ч яах юм. Бурхан надад маш их юм өгсөн. Даанч би хөгжүүлээгүй. Энэ солгой гараараа яггүй зурна шүү. Би Дүрслэх урлагийн сургуульд тэнцээд явах гэхэд аав “Чамайг тэр хотын хог дээр гаргаад яах вэ дээ” гээд явуулаагүй юм. Тэгэхээр би залуудаа архи уудаггүй ч гэсэн танхай явсан байгаа юм. Найзууд маань жаахан халамцуу үедээ надаас айгаад зугатдаг байлаа. Би их ааш муутай, архи уусан хүнтэй их муухай харьцана.

    Нударга зөрүүлнэ, ширүүн ч байлаа. Харахад ийм зөөлөн юм шиг атлаа би нэлээд гайгүй хулигаан явсан юм шиг байгаа юм. Солгой Төмөрөө, хутга Төмөрөө ч гэнэ. Хутгаар бол мэргэшсэн байлаа. Тэгэхдээ буруугаар биш шүү. Айж ичих юмгүй явжээ, одоо бодоход. Хэдий ийм хулигаан ч ах зах хүмүүсээс айна, тэднийг    хүндэлдэг байж. Үеийнхэнтэйгээ л зодоон цохион хийхээс биш ах настай хүний өмнө хонь. Урлаг намайг хүмүүжүүлсэн.

-Ярилцсанд баярлалаа
.

Л.Цэдэвсүрэн
0
ЖИРГЭХ
Санал болгох
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ххх (37.99.96.220)
    Чиний амьдрал хэцүүхээн байндаа! Төмрөө дуучин!
    2013 оны 03 сарын 21 | Хариулах
  • зочин (203.91.119.210)
    төр, засаг ийм сайхан дуучнаа дутуу үнэлээд байна даа ийм дуучин ахиж төрөхгүй ээ энэ хүнд гавъяат ч гэсэн багадана даа.ядаж тэр гавъяатаа ч гэсэн өгчөөсөө дөө. төмөрхуяг дуучиндаа эрүүл энх урт удаан наслахыг хүсье
    2012 оны 05 сарын 03 | Хариулах
  • ЗОЧИН (93.219.159.46)
    Төмөрхуяг бол уянгын дууны мастер загалмайлсан эцэг шүүдээ. Одоогийн энэ олон дуучдаас энэ хүний хоолойн зиндаанд хүрэх хүн нэгч байхгүй. Дэндүү чадалтай дуучин. байгалаасаа заяасан хоолтой хүн. Маш сайхан залуу байсан даа. Архинаас л ганц болсон шиг байна.
    2012 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.5.196.86)
    СТА, Гавъяат энэ тэр гээд ер нь юу юм бэ0 Энэ балай төмөр зүүсэн мөртөө гутал нь ханзархай, гэдэс нь өлөн явах ер нь ямар хэрэг байнаа.Сэрээч та нар малуудаа.
    2012 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (124.158.68.140)
    UU chi mangar yum uu A-g ni uguxgui bol Ard tumnii gavyataaraa l duusna
    2012 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.201.18.140)
    монголд урлаг үнэлгээ үнэн муухай харгис юм байдаг залуу сайхан явах үед бүгд долигнож алга ташиж онгироож байгаад адаг сүүлд нь эрүүл мэнд муудсан хойно төмөр зүүж өгөөд дуусааь соёлтой оронд бол насаараа идээд барахгүй мөнгөтэй болсон байх байсан юм даанч харамсмаар энэ хүн ямар сайхан гоё залуу байсан билээ .......
    2012 оны 03 сарын 20 | Хариулах
  • mongol (182.160.36.7)
    Deer veiin altan veiin xvmvvst anxaaral xanduulax xeregtei.Olgoogvi odon medaliig ni amidad ni ugux estoi.AN medej baigaa baix.Svvliin veiin orilson gonginoson zaluust bol arai dendene.
    2012 оны 03 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
    15 цаг 16 мин
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
    15 цаг 25 мин
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
    15 цаг 29 мин
  • Пари Сен-Жермен болон Барселона клубүүдийн олон улсын хамтын ажиллагаа
    16 цаг 13 мин
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
    18 цаг 43 мин
  • Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
    18 цаг 58 мин
  • 100 болон түүнээс дээш настан Японд 100 мянга, харин Монголд 166 байдаг
    20 цаг 10 мин
  • Кристиано Роналду дасгалжуулагчдаа гомдсон уу?
    20 цаг 20 мин
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
    20 цаг 26 мин
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
    20 цаг 59 мин
  • АПУ OKTOBERFEST 2026: ШИНЭХЭН ШАР АЙРАГ, АМТАТ ХООЛ, АМЬД ХӨГЖИМ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 16 цаг 40 мин
  • “TG stadium cup” хөлбөмбөгийн тэмцээнийг төв цэнгэлдэх хүрээлэнд жил бүр зохион байгуулна
    Уржигдар 16 цаг 23 мин
  • 14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
    Уржигдар 14 цаг 00 мин
  • Их Британийн шоронгуудын ачаалал нэмэгдэж, шинэ хоригдол нэмэх зайгүй болжээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Манчестер Сити клуб санхүүгийн дүрэм зөрчсөн бүх хэрэгт буруутай гэж тогтоогджээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК