Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БНХАУ-д оюутан солилцоогоор суралцах боломж нээлттэй боллоо

2016-11-02
0
ЖИРГЭХ

 

Манай улс урд хөрш болох БНХАУ-тай анх 1949 оны аравдугаар сарын 16-ны өдөр дипломат харилцаа тогтоосон байдаг. Харин хоёр орны гэгээрэл боловсролын солилцоо 1952 оноос эхэлсэн түүхтэй. Олон жилийн турш, хоёр орны боловсролын салбар дах солилцоо болон хамтын ажиллагаа урагштай хөгжиж буй юм. Тухайлбал, 2002-2003 онд, Монголоос албан шугамаар  хятадад мэргэжил дээшлүүлэх, суралцах хүн 180 байсан бол тус улсаас Монголд мэргэжил дээшлүүлсэн хүний тоо 15 байв.

 

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 2-ны өдөр  “Отгонтэнгэр” их сургуулийн 25 жилийн ойн хүрээнд “Монгол, БНХАУ-ын найрсаг солилцооны төв”-ийн үйл ажиллагаа нээлтээ хийлээ. Тус төв нь Монголын оюутан залуусыг БНХАУ-д сургах, мэргэжил дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой юм.

 

Нээлтийн үйл ажиллагаанд “Отгонтэнгэр” их сургуулийн ректор, доктор Н.Энхзаяа, “Хүмүүнлэг”-ийн сургуулийн захирал Б.Одгэрэл, Сургалтын албаны дарга Л.Мягманхүү, БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Ян Чин Дун, Соёлын зөвлөх Ли Вей болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

 

 

БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Ян Чин Дун “Отгонтэнгэр” их сургуулийн  багш, оюутнуудад 25 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлээд “Манай яам “Отгонтэнгэр” их сургуулийг үргэлж дэмжин ажиллах болно. Саяхан БНХАУ-ын эрдэмтэд энэхүү сургуульд зочиллож, хоёр орны эдийн засгийн хөгжлийн талаар хэлэлцсэн. 2016 он Монгол, БНХАУ-ын харилцаанд ихээхэн онцлогтой өнгөрч байна. Тухайлбал, хоёр орны төрийн тэргүүн уулзсан. Мөн Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд, Коммунист намын дарга, Монголын УИХ-ын дарга нар харилцан айлчлал хийж, улс төр, эдийн засгийн харилцааг улам бүр бэхжүүлсэн. Ялангуяа Монголын шинэ Засгийн газар, УИХ байгуулагдсанаас хойш хоёр орны харилцаа хурдацтай хөгжиж, харилцан итгэлцэл нэмэгдэж байна. Тиймээс Монгол Улсын болосвролын салбарт дэмжлэг үзүүлэхийн тулд Элчин сайд Син Хайминий санаачлагаар танай улсад хэд хэдэн хөрөнгө оруулалт хийж байгаа. Үүний нэг нь өнөөдөр нээлтээ хийж буй энэхүү төв юм. Энэхүү төв БНХАУ-ын Элчин сайдын яам болон “Отгонтэнгэр” их сургуулийн найрсаг харилцаа хөгжиж, оюутан залуусаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

 

Одоогоор ОТИС-ын 14 оюутан магистр болон докторантур эрдмийн зэрэг хамгаалахаар БНХАУ-д суралцаж байгаа аж. Солилцооны төвөөр дамжуулан оюутан солилцоог идэвхжүүлж, БНХАУ-д суралцах залуусын тоог нэмэгдүүлнэ гэдгийг тус сургуулийн удирдлагууд онцолсон.  

 

 

“Монгол БНХАУ-ын найрсаг солилцооны төв” –өөс хоёр орны хамтын ажиллагаа, цаашдийн хөгжил, тулгамдаж буй асуудлын талаар эрдэмтэн мэргэдийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуудах, боловсролын салбарт БНХАУ-аас хөрөнгө оруулалт татах чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм байна. Мөн энэхүү арга хэмжээний үеэр “Отгонтэнгэр” их сургуулийн оюутнууд урлагийн тоглолт үзүүлж үндэсний бүжгээ сонирхуулж, дурсгалын зургаа авхуулснаар нээлтийн үйл ажиллагаа өндөрлөлөө.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
"Дөчин жилийн дараа өөрийн гэсэн байртай боллоо"
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Илжиг даанаа илжиг даанаа (203.91.115.41)
    Монгол хятадын найрсаг солилцооны тøв гэнэ.. нохой долоо
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Хятад руу л гэнэ... (203.91.115.41)
    Хятад гэдэг улс руу охидуудаа явуулж сургадаг Ази тивийн сvvлчийн тэнэг нь манай vxэр Монголчууд бøлгøø. Манайхаас бусад улс орнууд мэргэшсэн янхнуудынхаа тоог олшруулахгvйн тулд зøвхøн эрчvvлээ хятад руу илгээж сургадаг болоод удаж байна. Эрээн Бээжин хоёрын дунд 8 мянга орчим Монгол яашка aжиллаж байгаагын 3 мянга орчим нь оюутан гэсэн ойролцоо судалгаа байна. Засаг тøрийн толгойд хятад угшилтнууд тасралтгvй гарч ирж байгаа тул энэ асуудлыг тоохгvй байна. Хэрэв Монголоо гэсэн зvрх сэтгэлтэй хvн гарч ирдэгсэн бол vvнийг бvрэн таслан зогсоочих боломжтой.
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    25 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    26 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    1 цаг 7 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    1 цаг 29 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    1 цаг 40 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    1 цаг 51 мин
  • Д.Трамп төрөлхийн иргэншлийг дахин хязгаарлахыг оролдлоо
    2 цаг 1 мин
  • Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
    2 цаг 32 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
    2 цаг 36 мин
  • "Дөчин жилийн дараа өөрийн гэсэн байртай боллоо"
    2 цаг 53 мин
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
    3 цаг 7 мин
  • Өнөөдөр автомашины сондгой улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    3 цаг 31 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 34 мин
  • ӨНӨӨДӨР: “Чингис хааны тайлга тахилга” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    3 цаг 43 мин
  • Улаанбаатарт 30 градус дулаан байна
    3 цаг 50 мин
  • Жинхэнэ амаргүй цаг үеийг нь Ерөнхий сайд Н.Учрал туулж байна
    20 цаг 38 мин
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
    21 цаг 8 мин
  • Meta-ийн туршилтын хиймэл оюун ухаан өөр компанийн системийг хакердсан зөрчил илэрчээ
    22 цаг 35 мин
  • Пакистаны шоронд хоригдож буй удирдагч Имран Ханы хөвгүүд аавынхаа эрүүл мэндэд санаа зовж байна
    22 цаг 40 мин
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
    23 цаг 14 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК