Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Орон сууцны хороолол доторх нийтийн эзэмшлийн талбайд шинээр газар олгохгүй

2016-11-08
0
ЖИРГЭХ

Нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрийн газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.

 

Нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой юм.



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэвлэлийн хурлын үеэр “Нийслэлийн удирдлагуудад иргэдийн зүгээс эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байгаа талаар гомдол их ирдэг. Нэг өглөө босоход хорооллын дунд газар ухаад, бизнесийн зориулалттай барилга барьдаг, нэг өглөө сэрэхэд цэцэрлэг, сургуулийн хашаан дотор газар ухдаг байдлыг зогсоож өгөөч гэсэн хүсэлт ирж байна. Бид НИТХ-аар “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөр батлуулсан. Иргэдийн аз жаргалтай амьдралын үндэс нь эрүүл, аюулгүй, амгалан тайван орчинд амьдрах явдал. Энэ эрхийг баталгаажуулах үүднээс Нийслэлийн Засаг даргын хувьд шийдвэр гаргалаа. Өнөөдрөөс эхлээд нийслэлийн оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зоорилгоор орон сууцны хороолол дундах нийтийн эзэмшлийн талбайд бизнесийн зориулалтаар барилга барих ажлыг зогсоож байна. Дахиж миний гарын үсэгтэй нэг ч ийм шийдвэр гарахгүй. Харин орон сууцны хороолол дундах талбайд зөвхөн нийтийн зориулалттай авирмашины зогсоол барьж болно. Ингэхдээ газар доор 2-3 давхар зогсоол барьж, дээр нь ногоон байгууламж, тоглоомын талбай байгуулахыг зөвшөөрнө” гэлээ.



Захирамжийн хоёр дахь хэсэгт сургууль, цэцэрлэгийн эдэлбэр газарт нэмж газар олгохыг хориглохоор заасан байна. Энэ талаар хотын дарга С.Батболд “Хэрэв сургууль, цэцэрлэгийн газар дотор газар олгохоор бол зөвхөн тухайн сургууль, цэцэрлэгийг өргөтгөж, суудлын тоо, орны тоог нэмэх зорилготой бол олгоно.” гэсэн юм.



Орон сууцны хороолол доторх нийтийн эзэмшлийн талбай, сургууль цэцэрлэгийн эдэлбэр газарт барилга байгууламж барихтай холбоотой өмнө нь гарсан шийдвэр хууль зөрчсөн байвал хүчингүй болгохыг хотын дарга мэдэгдлээ. Энэхүү шийдвэрийн хүрээнд Улаанбаатар хотын ерөнхий менежер 12 дугаар сарын 1-ний дотор нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулж, Засаг даргын зөвлөлд танилцуулахаар болсон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
"Дөчин жилийн дараа өөрийн гэсэн байртай боллоо"
Өнөөдөр автомашины сондгой улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • BOLD (122.201.24.252)
    ZUV SHIIDVER.
    2016 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.26.193.120)
    энэ л чухал шийдвэр бна. бгд- т горхины дээрэмчин салдангуя 2 өнгөрсөн 4 жил гишгэх газар үлдээсэнгүй. зуны улиралд ч тайван амраасангүй.
    2016 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.72.242.5)
    түргэн л арга хэмжээ авахгүй бол барьж эхлээд миний хувийн хөрөнгөнд халдлаа гэдэг биз дээ
    2016 оны 11 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    2 мин
  • Д.Трамп төрөлхийн иргэншлийг дахин хязгаарлахыг оролдлоо
    13 мин
  • Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
    43 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
    47 мин
  • "Дөчин жилийн дараа өөрийн гэсэн байртай боллоо"
    1 цаг 4 мин
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
    1 цаг 18 мин
  • Өнөөдөр автомашины сондгой улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    1 цаг 42 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 45 мин
  • ӨНӨӨДӨР: “Чингис хааны тайлга тахилга” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    1 цаг 54 мин
  • Улаанбаатарт 30 градус дулаан байна
    2 цаг 1 мин
  • Жинхэнэ амаргүй цаг үеийг нь Ерөнхий сайд Н.Учрал туулж байна
    18 цаг 50 мин
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
    19 цаг 19 мин
  • Meta-ийн туршилтын хиймэл оюун ухаан өөр компанийн системийг хакердсан зөрчил илэрчээ
    20 цаг 46 мин
  • Пакистаны шоронд хоригдож буй удирдагч Имран Ханы хөвгүүд аавынхаа эрүүл мэндэд санаа зовж байна
    20 цаг 51 мин
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
    21 цаг 25 мин
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
    22 цаг 17 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ
    22 цаг 18 мин
  • “Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    22 цаг 20 мин
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
    22 цаг 33 мин
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
    22 цаг 42 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК