Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

700 тэрбумаар Улаанбаатарыг өмхийнөөс салгах уу

2016-11-09
0
ЖИРГЭХ

Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг хэлэлцээд өнгөрөх бус хийж, шинэчлэх шаардлагатай байна

 

 

Төв цэвэрлэх байгууламж аюулын харанга дэлдээд тав зургаан жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд өмхийгөө сэнгэнүүлсэн ч өрхөө татчихгүйхан аваарын байдалтай үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Гэсэн ч үе үеийн Засгийн газар энэ асуудалд анхаарал хандуулж байна хэмээн сүрийг үзүүлдэг боловч дорвитой үр дүнд хүрсэн нь үгүй. Өмхий Улаанбаатарыг утсан хэвээрээ л байна.

 

Тэгвэл өчигдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт’’ сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав. Энэ үеэр өнөөх л улиг болсон цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэхгүй бол өмхий газар авлаа, аюулын харанга дэлдэж байна гэх улиг болсон зүйлийг давтан өгүүлцгээсэн ч эцсийн шийдэл гэх зүйлд хүрсэнгүй.

 

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд долоон цэвэрлэх байгууламж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Анхных нь 1964 онд ашиглалтад орсон байдаг бөгөөд хэдийнэ насжилт нь дуусчихсан. “Харгиа” цэвэрлэх байгууламж хоногт 160-170 мянган куб ус цэвэрлэх хүчин чадалтай ч одоогийн байдлаар 190-210 мянган бохир усыг цэвэрлэдэг. Техник, технологи нь эвдэрч хуучирснаас тогтмол доголдол үүсдэг гэхчлэнгийн зүйл хэлэлцүүлгийн үеэр яригдсан. Хэрэв Засгийн газраас Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудлыг тодорхой болговол Мянганы сорилтын сангаас 250-260 сая ам.доллар татах боломжтой гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн холбогдох албаны хүн хэлж байв.

Улаанбаатар хотоос 1 км газар яваад очиход Туул гол ямар бохирдолтой урсаж байна вэ, хүн мал юугаар ундаалж байна вэ гэдэг нь тодорхой харагдана. 

 

Түүнчлэн энэ үеэр Ус сувгийн удирдах газрын ерөнхий инженер Б.Батсүх "Төв цэвэрлэх байгууламжид өнгөрсөн хугацаанд нийтдээ дөрвөн төсөл хэрэгжсэн байдаг. Туул голын бохирдлыг бууруулах төслөөр тоног төхөөрөмжийн шинэчлэл явагдсан байдаг. Сүүлийн хоёр жилд Испанийн Засгийн газар хөнгөлөлттэй зээлээр төсөл хэрэгжсэн. Олон улсын нээлттэй тендэр зарлаж хийгдсэн. ТЭЗҮ-ийг нэгдсэн эксперт групп ажиллаад 2016 оны хоёрдугаар сард хийж, баталсан. Төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж муудсанаас хөрсөнд бохир ус нэвчих зэргээр үйл ажиллагаа маш хүндрэлтэй нөхцөлд байгаа. Гэхдээ тэнд ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд аль болох боломжийн хэмжээнд засч, засварлан ажиллуулж байна. Засвар үйлчилгээг бид жил бүр хийсээр явна. Шинэ тоног төхөөрөмжтэй болтол үйл ажиллагааг нь тасалдуулахгүй байхаар ажиллаж байгаа.Тухайлбал, энэ онд улсын төсөвт найм орчим тэрбум төгрөг суулгасан. Тодорхой хэмжээний завсар үйлчилгээний ажил хийсэн. Ирэх онд тодорхой хэмжээний ажил тусгаагаагүй байгаа. Шинэ цэвэрлэх байгууламж барих ТЭЗҮ боловсруулагдсан. Энэ ТЭЗҮ-гээр 700 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа" гэсэн юм.

 

Харин өнгөрсөн жилийн тавдугаар сард Төв цэвэрлэх байгууламж хүчин чадлаа дийлэхгүй болсон учраас нийслэлчүүдийн бохирыг гурав хоногийн хугацаанд Туул гол руу цутгасан. Тухайн үед УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан одоогийн Хотын дарга Су.Батболд уг байгууламжийг шинэчлэхэд хэр, их хэмжээний хөрөнгө шаардлагатай, энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар “Зам барина, утааг бууруулна, тийм төсөл хэрэгжүүлнэ гэдэг. Амьдрал руу чиглэсэн юм руугаа хөрөнгө гаргахаас аргагүй. Засгийн газраас гаргасан судалгаагаар 1 тэрбум орчим ам.доллар шаардлагатай гэсэн дүн гарсан. Аль нэг улсад санал тавиад гадны хөрөнгөөр шийдэхээс аргагүй. Тодорхой хувийг улсын төсвөөс гаргах хэрэгтэй. Энэ асуудлыг яаралтай шийдэхээс аргагүй. Улаанбаатар хотоос 1 км газар яваад очиход Туул гол ямар бохирдолтой урсаж байна вэ, хүн мал юугаар ундаалж байна вэ гэдэг нь тодорхой харагдана. Энэ нь эргээд хүнсний аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тийм учраас байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээд тогтоол гаргаж, Засгийн газарт хүргүүлнэ” хэмээн мэдэгдэж байсан юм.

 

Тэгвэл энэ асуудал өнөөдөр ч яриа төдий л өрнөж байгаа нь туйлын харамсалтай. Ямартай ч үе үеийн Засгийн газрын үед яригддаг цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлийн ажил, ажил хэрэг болж хөрсөн дээр буугаасай гэдгийг ард түмэн хүсч, хүлээж байна.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
"Дөчин жилийн дараа өөрийн гэсэн байртай боллоо"
Өнөөдөр автомашины сондгой улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    2 мин
  • Д.Трамп төрөлхийн иргэншлийг дахин хязгаарлахыг оролдлоо
    12 мин
  • Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
    43 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
    47 мин
  • "Дөчин жилийн дараа өөрийн гэсэн байртай боллоо"
    1 цаг 3 мин
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
    1 цаг 17 мин
  • Өнөөдөр автомашины сондгой улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    1 цаг 42 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 45 мин
  • ӨНӨӨДӨР: “Чингис хааны тайлга тахилга” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    1 цаг 54 мин
  • Улаанбаатарт 30 градус дулаан байна
    2 цаг 1 мин
  • Жинхэнэ амаргүй цаг үеийг нь Ерөнхий сайд Н.Учрал туулж байна
    18 цаг 49 мин
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
    19 цаг 18 мин
  • Meta-ийн туршилтын хиймэл оюун ухаан өөр компанийн системийг хакердсан зөрчил илэрчээ
    20 цаг 46 мин
  • Пакистаны шоронд хоригдож буй удирдагч Имран Ханы хөвгүүд аавынхаа эрүүл мэндэд санаа зовж байна
    20 цаг 51 мин
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
    21 цаг 25 мин
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
    22 цаг 16 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ
    22 цаг 18 мин
  • “Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    22 цаг 20 мин
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
    22 цаг 33 мин
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
    22 цаг 42 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК